Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ6 цаг 7 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана6 цаг 8 минутын өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

Хонконгийн хэдэн зуун эмч Хятадтай залгаа хилээ хаахыг шаардан ажил хаяжээ

/2-р сарын 4/  -  9 цаг 35 минут

Хонконгийн хэдэн зуун эмч, сувилагч даваа гарагт ажил хаясан байна. RTHK радиостанцаар мэдээлснээр, тэд хотод шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд  эх газрын Хятадтай залгаа хилээ бүрмөсөн хаахыг эрх баригчдаасаа шаарджээ.

Ажил хаялтыг эмнэлгийн ажилтнуудыг эрхийг хамгаалах “Hospital Authority Employees Alliance” хэмээх шинэ үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан байна. Хилээр нэвтэрч буй асар их хүний урсгалаар өвчний тархалт газар авсан тохиолдолд Хонконгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй гэж эмч нар болгоомжилж байгаа аж. Хэрэв шаардлагад нь даваа гарагийн оройноос өмнө хариу өгөхгүй бол мягмар гарагт 6000 хүртэл тооны эмч нарыг эсэргүүцлийн ажиллагаанд оролцуулна гэж мэдэгдсэн байна.

Хонконгт шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо 15 болж нэмэгджээ.

БНХАУ-д уушгины шинэ хэлбэрийн хатгалаа өвчин дэгдсэнтэй холбоотойгоор Хонконгт аялал жуулчлал, соёл урлагийн болон спортын байгууламжуудыг хааж, олон нийтийн үйл ажиллагааг цуцалсны зэрэгцээ сургуулийн амралтыг гуравдугаар сар хүртэл сунгасан байна. Түүнчлэн нэгдүгээр сарын 30-наас эхлэн эх газрын Хятадтай төмөр замын болон гаталга онгоцны үйлчилгээг зогсоож, Хятадын хотууд руу үйлддэг нислэгийн тоог хоёр дахин цөөрүүлжээ. Мөн Хятадын жуулчдад Хонконг руу нэвтрэх зөвшөөрөл олгохыг түр хугацаагаар зогсоосон байна. Гэхдээ хилээ бүрэн мөсөн хаагаагүй байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

42.200.20.101zochin   • 2 сарын 4. 20 цаг 32 минут

Ereenees uur hot,bolon uls medekhgui ulsuud uaana daa.

139.5.217.125зочин   • 2 сарын 4. 14 цаг 19 минут

хятадууд нэг улсынх байж яршиг л байна даа

66.181.181.120Цалин авдаг ажлаа л хий   • 2 сарын 4. 12 цаг 26 минут

хил хаах хаахгүй нь төр засгийн ажил. Эмч нар хүн ардаа эмчлэх үүрэгтэй.Үүрэгт ажлаа хийвэл дээр виздээ

66.181.181.120Цалин йвдаг ажлаа л хий   • 2 сарын 4. 12 цаг 24 минут

Энэ үйлдэл нь харийн хүний хорон явуулга . Харамсалтай нь хорон санаатны турхиралтйн гар хөл болж нийгмээ тогтворгүйтүүлж болохгүй .өвчиний хажуугаар нийгэм тогтворгүйтвэл хамгаас аюултай.Тэгээд ч эмч нар нийгэмд гарч байгаа элдэв үзэгдлээс ангид байж хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө л ажиллах үүрэгтэй хүмүүс

192.82.78.32иргэн   • 2 сарын 4. 10 цаг 52 минут

Хятад Хонконг 2-ын хооронд улсын хил байдаг хэрэг үү... сонин л юм 2 систэмтэй нэг улс биз дээ...

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.