Өнгөрсөн 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшиж байсан Т.Аубакир 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт нэр дэвшихээ мэдэгджээ.
Тэрбээр, Баян-Өлгий аймгийн НАМЗХ-ны даргаар сонгогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.
Одоогийн байдлаар 2020 оны УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт Т.Аубакираас гадна УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Д.Мурат нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.