Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Судалгаа: Дэлхийн оршин суугчдын талаас илүү хувь нь ардчилалд сэтгэл дундуур байна

/1-р сарын 30/  -  9 цаг 48 минут

Их Британийн социологичид дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа 4 сая хүний дунд томоохон хэмжээний судалгаа явуулж, түүнд оролцогчдын 57 хувь нь одоо байгаа ардчилсан институцэд итгэж, найддаггүй болохыг тодрууллаа гэж Кембрижийн их сургуулийн хэвлэлийн албан мэдээлжээ.

“Ардчилал дэлхий даяар эрүүл бус байдалтай байна. Сүүлийн жилүүдэд ардчилсан улс төрийн институцэд сэтгэл ханамжгүй байдал хурдацтай нэмэгдэж байгааг бид олж харсан. Одоо ийм байдал тэр дундаа хөгжилтэй орнуудад оргил цэгтээ хүрсэн” гэж Кембрижийн их сургуулийн улс төр судлаач Роберто Фоа ярьсан байна.

АНУ болон бусад оронд үзэл бодлын туйлшрал нэмэгдэж байгаа бөгөөд үүний улмаас өрсөлдөгч улс төрийн хүчнүүд хоорондоо хамтран ажиллах бараг боломжгүй болж байна гэж улс төр судлаачид, улс төрийн тоймчид сүүлийн жилүүдэд байнга ярих болсон билээ.

Тэдний үзэж байгаагаар, энэ нь үндэсний болоод дэлхийд тулгамдаж буй эдийн засаг, улс төрийн шинж чанартай, хуримтлагдсан асуудлуудыг шийдэхэд голдуу радикал, ардчилсан бус саналуудыг тавьдаг популист нам, хөдөлгөөнүүд бий болоход хүргэсэн байна. Тухайлбал, Дональд Трамп, Борис Жонсон болон “Brexit”-ийг дэмжигчид ялсныг, мөн Испани, Грекийн парламентын сонгуулиудад хэт зүүний үзэл баримтлагч хүчнүүд ялсныг ийм жишээгээр тайлбарлаж болно.

Фао болон түүний багийнхан орчин үеийн дэлхийн улс төрд иймэрхүү хандлагууд бий болсон шалтгааныг тодруулжээ. Ингэхдээ тэд дэлхийн хэмжээнд улс төрийн байдлыг бүхэлд нь үнэлж дүгнэх төслийн хүрээнд Кембрижийн их сургуулийн сүүлийн 25 жилийн турш цуглуулж байгаа мэдээллүүдэд дүн шинжилгээ хийсэн байна.

Энэ хугацаанд эрдэмтэд 4 сая гаруй хүний саналыг асууж, 154 оронд хэдэн мянган судалгаа явуулж, сонгогчдын улс төрийн сонголт, төрийн байгууллагуудад хандах хандлага 1995-2020 онд хэрхэн өөрчлөгдсөн талаар маш олон мэдээлэл цуглуулж чаджээ.

Эрүүл бус ардчилал

Эдгээр мэдээлэлд хийсэн дүн шинжилгээ одоо ардчиллын бүх институц хямралын байдалд байгааг харуулжээ. 1990-ээд оны дунд үеэс хойш ардчилалд итгэх итгэлийн дундаж түвшин 10 хувиар буурсан бөгөөд энэ нь одоо дэлхийн оршин суугчдын талаас илүү хувь нь ардчилсан институцүүдэд сэтгэл дундуур, тэдгээр нь дэлхийн бүхий л томоохон асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэхгүй байгаатай холбоотой байна.

Ялангуяа энэ үзүүлэлт хүйтэн дайн дууссаны дараа ардчиллын үр ашиг, түүний улс төрийн тогтолцооны бусад хэлбэрээс давуу байдалд хүн амынх нь 75 орчим хувь нь итгэж байсан АНУ, Их Британи, Франц болон өөр олон улсад эрс өөрчлөгджээ. Энэ үзүүлэлт 2005 он гэхэд 60 хувьд хүрч буурсан бөгөөд үүнээс хойш эрчимтэй унасан байна. 2020 он гэхэд 43 хувьд хүрч буурсан нь эдийн засгийн хямрал төдийгүй дайн, улс төрийн дуулиан шуугиантай холбоотой аж.

Британийн судлаачдын бичиж байгаагаар, үүнд цөөн тооны улс үл хамаарна. Тэдгээрийн тоонд Швейцар, Норвеги, Нидерланд зэрэг Европын орнууд, мөн Зүүн Өмнөд Азийн улсууд орж байгаа аж.  Бусад оронд, тэр байтугай ардчилалд үл итгэгч Латин Америкт ч гэсэн түүнд итгэх итгэлийн түвшин улам буурч, хамгийн доод түвшинд хүрчээ.

“Өөрөөр хэлбэл популизм бол шалтгаан биш, харин ардчилал одоо эрүүл бус байдалд байгаагийн шинж тэмдэг юм. Ардчилсан институцүүд эдийн засгийн хямралаас эхлээд дэлхийн дулаарал зэрэг бидэнд тулгамдаж байгаа гол асуудлуудыг шийдэж чадна гэдэгт хүмүүс итгэх нь улам багассаар байна. Хэрэв ардчиллыг дэмжигчид түүнд итгэх итгэлийг сэргээхийг хүсвэл энэ байдал өөрчлөгдөх ёстой” гэж Роберто Фоа дүгнэлээ.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.