Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ4 цаг 59 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана5 цагийн өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

Өвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье

/1-р сарын 29/  -  16 цаг 54 минут

Короно вирүс гэж юу бэ ?

Цагийн байдал юуг хэлнэ бэ?

Монголчууд эрт үеэсээ ашдын билгээс амны билиг гэж ярьдаг шүү дээ. Өнөөдрийн Монголчууд бид ямар цаг үед амьдарч байгаагаа эхлээд нэг харах нь зөв юм. Яалт ч үгүй бид таван цөвүүн цагийн нүүрийг үзэж муу цаг дор амьдарч байгаагаа мэдрэх хэрэгтэй. Тийм учираас бид хамгийн сайн үгийг хэлцэж цагаан энергийг хуримтлуулах нь зүйтэй. Муу үг модон улаатай гэж ярьдаг. Бие биенээ муулах гүтгэх доромжлох тухай хангалттай ярьж бичлээ. Одоо харин сайн үгийг харамгүй хэлж, болохгүй байсан ч болж бүтэх талаас нь илүү ярих л дутагдаад байна. Нийгэм гэдэг нэг хүнээс эхэлж нэжгээд хүмүүсийг хэлдэг байх.

Нийгэм амгалан бол Монгол амар амгалан байх нь дамжиггүй. Өнөөдөр гэхэд өвчин тахалын тухай ямар их цуурч нийгэмд цаашилбал хүмүүний сэтгэл санаанд ямар их үймээн дэгдээж тогтворгүй байдал үүсгэнэ бэ? Анхааран авч сэргийлэн хамгаалах нь туйлын зөв боловч гал дээр тос нэмэх нь буруу юм. Үнэг яараагүй байхад Хад яарав гэгчээр Өвчин хижиг дэлгэрсэн Хятад гүрэн нийгмээ айлгаж цожоохгүй байх талаас нь илүү анхаарч шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна.

Харин өвчин гараагүй манай Монгол ямар их дэвэргэж ард түмнээ талцуулж худал мэдээлэл цацаж цочирдуулна. Хүссэн юм хүзүү орооно гэж үг байдаг Хүсээд байхаар өвчин биш шүү. Гахайн мөр гадуур өнгөрөх болтугай гэж залбирч уул усандаа дээжээ өргөж, гал голомтоо ариулж байх л хэрэгтэй болоод байна. Монголчууд бид тэнгэр заяатай буян ихтэй амны хишигтэй ард түмэн тийм учраас Сүжиг орно гэхээс биш Хижиг олно гэж байхгүй шүү. Тэгээд ч энэ муу өвчин чинь Сарьсан багваахай идсэнээс халдаж тархсан халуун дулаан орны өвчин юм.

Манай орон шиг өндөрлөг хүйтэн сарлаг бух цантсан ийм эрс тэрс уур амьсгалтай газар амьдарч чадахгүй өвчин гэдэгт итгэх хэрэгтэй . Богдын бошго гэрээслэлд угаасаа зөндөөн бичиж тэмдэглэж үлдээсэн байдаг. Төмөр гахай, Төмөр хулгана жилд нэр нь үл мэдэгдэх өвчин тахал өмнө зүгт дэлгэрэнэ тэр цагт амаа хичээж буяныг дэлгэрүүлж "Э МА ХО УМА ПАНИ ПАНИ СУУХАА" тарни хүн бүхэн амны уншлага болго тэгвээс гэтлэх нь дамжиггүй гэсэн байдаг. Короно вирүс гэдэг нь Титэмлэг хэлбэрт нян байна гэсэн үг бололтой.

Бодвол шинжлэх ухаанаар судалж гаргасан үг хэллэг байх даа. Монголчууд өвчин тахалыг нэрээр нь дуудахыг цээрэлдэг миний бодлоор учиргүй алдаршуулан дуудах нь тийм сайн биш байх. Арай өөр өнцөгөөс нь нэрлэж болно. Хэцүү нэрт гэж хэлэх заншил байдаг. Мөн гэтэлгэгч эх ногоон дарь эхийн судар тарнийг машид олноор урин залж шүтвээс уншиваас сайн болно гэж Дээрхийн гэгээнтэн багш айлдсан байна. Ум дари дүдарий дүрий суухаа зүрхэн тарнийг машид шүтэж унших нь тус болох юм.

Хүчирхэг Хятад улс орон мэдээж энэ өвчинтэй тууштай тэмцэж таараа. Тиймээс бид хөрш зэргэлдээ оронд хүнд аюултай өвчинд нэрвэгдэж байгааг хүний нинжин сайхан сэтгэлээр хандах хэрэгтэй. Туслаж чадахгүй юмаа гэхэд хурдан түргэн дарагдаасай гэж ерөөлтэй үг хэлэлцэж сэтгэлийн дэм нэмэрлэх нь чухал байнаа. Оюунлаг Монголчууд бид ямарч үед уужуу тайван сэтгэлээр хүлээцтэй хүндлэлтэй байж чадвал сайныг бүтээж чадна. Ямар ч хүнсний хомосдолд орохгүй. Өвчинд нэрвэгдэхгүй. Ялангуяа өвчины голомт болох УХань хотын ард түмэнд сэтгэлийн хүчийг хүргэж, амжилт хүсэн амьдралын гэрэл гэгээг хүргэж баяр баясгалан авчирахыг уриалан дамжуулая

Хүн төрлөхтөн бид Нэг дэлхийтэй Нэг амь настай Амьдрал сайхан болноо!!!

Яруу найрагч Лам Ч.Эрдэнэбаатар

2020 0129



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.113.211Зочин   • 2 сарын 12. 17 цаг 51 минут

амьд үхдэлүүд

64.53.234.130Зочин   • 2 сарын 6. 3 цаг 19 минут

Um darii dudarii suuhaa ovchin tahal Mongoloos mini holuur holuur!

182.160.36.205Зочин   • 2 сарын 4. 12 цаг 59 минут

buyan sanaa biz dee buu olon yum yarigtii nugel bolmoi bugd ewteil baimoi

202.179.25.31ИРГЭН   • 1 сарын 31. 10 цаг 40 минут

ЗОВЛОН ИРВЭЛ ЛАМ ТАРГАЛДАГ ГЭДЭГ НЬ ҮНЭН ШҮҮ.ТЭР МУНДАГ ТАРИНАА УХАНИД ОЧООД ЗААГААД ӨГЧИХВӨЛ НЭГ АМЬТАЙ ТА НАРТ ИХ БУЯН БОЛОХ БИШ ҮҮ.БҮХ ЛАМ НАР НАДТАЙ ХАМТ ЯВСАН НЬ ДЭЭР ГЭЖ УРИАЛААЧ.ХЭДЭН ЭМЧ ГЭХ ХӨӨРЦГӨЛСӨН АМЬТАД ОЧИЖ БАЙХААР БҮХ ЛАМ НАРАА ЯВУУЛЖ ТУСЛУУЛАЯ.ЛАМ НАРААС ВИРУСНУУД АЙГААД ОЙРТОЖ ЧАДДАГГҮЙ УЧИР ТЭДНИЙГ Л ЯВУУЛЦГААЯ.

103.26.195.235Зочин   • 1 сарын 30. 13 цаг 53 минут

Санаа нь сайхан ,юм. Шашинаар ,өвчин ,дарагддаг ,бол,эмнэлэг ,шинжлэх ,ухаан ,байх хэрэг юун.Шажин,шашин ,шар ,улаан ,гээд ,өөр ,бололтой. Шарын шашны төв ,Төвдөд ,энэ ,өвчин ,очлоо доо.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.