Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ4 цаг 41 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана4 цаг 42 минутын өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

Т.Батмөнх: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр буюу хөнгөлттэй нөхцөлөөр даатгуулж болно

/1-р сарын 29/  -  14 цаг 46 минут

Шинээр мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалтай холбоотой хуулийн талаар  Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцаж зарим асуудлыг тодрууллаа.

- Эхчүүд хүүхэд төрүүлэх, асрах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадалгүй тасалдах тохиолдол олон байдаг. Энэ асуудлыг зохицуулах хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн юм байна. Тодруулахгүй юу?

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчид, тэр дундаа даатгуулагч эхчүүд рүү чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт орсон нь энэ оноос хэрэгжиж эхлээд байна.  Таны хэлсэнчлэн эхчүүд хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа шимтгэл төлөлт нь тасрахгүй байх нөхцөл бүрдсэн гэж хэлж болно. Тодруулбал, Хүүхдээ гурван нас хүртэл нь асарч байгаа албан журмын даатгуулагч эхийн шимтгэлийг ажил олгогч нь, сайн дураар даатгуулсан эх тэтгэмж авах эрх үүссэн бол 50 хувийг өөрөө, 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, бусад тохиолдолд 50 хувийг эх өөрөө, үлдсэн 50 хувийг төрөөс төлөхөөр зохицуулсан.

- Ажил хөдөлмөр эрхэлж байсан эхчүүдийн хувьд нөхцөл нь өөрчлөгдөөгүй юм байна гэж ойлголоо. Харин бусад нөхцөлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Сайн дурын даатгуулагч эхчүүдийн хувьд тэтгэмж авах эрх нь үүссэн буюу нийт 12 сар шимтгэл төлсөн байх, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн гэх болзлыг хангасан тохиолдолд хүүхдийнх нь гурван нас хүртэлх хугацааны шимтгэлийн 50 хувийг даатгуулагч эх өөрөө, 50 хувийг нь тэтгэмжийн даатгалын сангаас төлнө. Үүнд нийт 7.2 мянган сайн дурын даатгуулагч ээж хамрагдах тооцоо гарсан ба тэтгэмжийн даатгалын сангаас 2.6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөгдсөн байгаа. Харин бусад эхчүүдийн хувьд ногдох шимтгэлийн 50 хувиа өөрөө төлсөн тохиолдолд 50 хувийг нь төрөөс төлөхөөр  зохицуулсан. Үүнд нийт 51.5 мянган ээж өөрийн төлөх шимтгэлийн 50 хувийг төлсөн тохиолдолд улсын төсвөөс 13.6 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр төсөвт тусгасан.

- Тэгвэл тухайн эхчүүд сард хэдэн төгрөг өөрөө хариуцаж төлнө гэсэн үг вэ?

- 2020 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420.0 мянган төгрөг байхаар шинэчилсэн тогтоосныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд 12.5 хувиар тооцож сард 52500 төгрөг төлөх ба үүний 50 хувийг даатгуулагч өөрөө хариуцна гэхээр 26250 төгрөг төлнө гэсэн үг. Ингэснээр хүүхдээ гурван нас хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр даатгуулах боломжтой болж байгаа юм.

- 420 мянгаас өндрөөр төлөх хүсэлтэй эхчүүд яах вэ?

- Ер нь тэтгэмжийн даатгалын сан болон улсаас хариуцаж төлөх дүн нь тогтмол гэж ойлгож болно. Тухайн эх шимтгэл төлөх орлогоо хэд ч  гэж тодорхойлж болно. Харин шимтгэл ноогдох дүнгээс 26250 төгрөг хөнгөлөгдөж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын санд төлөх шимтгэлийн хамт үлдсэнийг нь өөрөө хариуцаж төлнө.

- Хууль одоо хэрэгжиж эхэлсэн үү? Журам хүлээгдэж байгаа гэж байсан?

- Аливаа хуулийг баталсаны дараа түүнийг даган гарах хэрэгжүүлэх журам, заавар, аргачлал, програм хангамж гэх зэрэг бэлтгэл ажил их байдаг. Тус хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 2019 оны 12 сарын 30-ны өдөр баталж, манай байгууллагад саяхан баталгаажиж ирсэн. Энэ дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэлтсүүд рүү хэрэгжүүлэх заавар аргачлалыг боловсруулан өчигдөр хүргүүлсэн. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэн ажиллахад одоо ямар нэг асуудал байхгүй, хэрэгжиж эхэлсэн гэж ойлгож болно. Хэрэгжүүлэх журам, заавар хүлээгдсэнтэй холбоотойгоор энэ сард амжаагүй байсан ч нэгдүгээр сарын шимтгэлийг нөхөж төлөх боломжийг бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр даатгуулагч эхчүүд маань шимтгэл төлөлт тасарна гэж сандрах хэрэггүй.

- Юу бүрдүүлж, хаана хандах вэ?

- Бүрдүүлэх материалын тухайд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэртэй бол дэвтрээ, дэвтэр шинээр нээлгэх бол 1 хувь цээж зураг, хүүхдийн төрсний гэрчилгээний хамтаар харъяа нийгмийн даатгалын хэлтэстээ хандана.

- Ярилцлагын төгсгөлд тэтгэврийн нэмэгдлийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Сая нэг нэмэгдсэн, ирэх сард дахиад нэмэгдэх гэнэ гээд ахмадууд маань төөрөлдөөд байх шиг?

- Эдгээр нь тусдаа эрх зүйн актууд юм. Энэ нэгдүгээр сард зарим иргэний тэтгэвэр дээр 50000 төгрөгийн нэмэгдэл орсон. Энэ ямар учиртай вэ гэхээр 2020 оноос хэрэгжиж эхэлсэн “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хуулийн дагуу  БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэвэр нэмэгдсэн. Харин ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийт иргэдийн тэтгэвэрийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө 500.0 мянгаас доош тэтгэвэртэй иргэдийн хувьд 30.0 мянга, 500.0 мянга ба түүнээс дээш бол 25.0 мянган төгрөгөөр нэмэгдэх ба ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350.0 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 300.0 мянган төгрөг болно. Тодруулж хэлэхэд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарсан иргэдийн тэтгэвэр ч мөн ирэх сарын 1-нээс дахиад нэмэгдэнэ.

Ярилцсанд баярлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.