Шинэ мэдээ

Д аминдэм коронавирусний улмаас нас барах эрсдэлийг бууруулах чадвартай болохыг эрдэмтэд мэдэгдэв9 цаг 18 минутын өмнөДЭМБ: коронавирусний халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрэх магадлал өндөр байна9 цаг 19 минутын өмнөКанадад коронавирусний халдварын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 25. 13:20Б.Мишээл: Би эмч хүнийг олон хүүхэдтэй эх хүн гэж боддог9 сар 25. 12:19БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа9 сар 25. 12:03Луисвиллд цагдаагийн хоёр ажилтан буудуулжээ9 сар 25. 9:49НҮБ, Их Британи уур амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалт хийнэ9 сар 25. 9:48Ховд аймгийн баг “Үндэсний Цом-2020” тэмцээнд түрүүлж Улсын аврага боллоо9 сар 24. 15:43Ачит Ихтын ойр түүх9 сар 24. 14:04“ЭЕРЭГ МОНГОЛ” чуулган болж байна9 сар 24. 10:32Шинжаанаас зарим бүтээгдэхүүн импортлохыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ9 сар 24. 10:09Японы шинэ Ерөнхий сайдын үед ОХУ-тай найрамдлын гэрээ байгуулна гэж найдаж байна9 сар 24. 10:08Гэр хорооллын айл өрхөд интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд САНАМЖ БИЧИГ байгууллаа9 сар 24. 9:47Нүүрс тээврийн 82 жолооч ажил хаялт зарлаад байна9 сар 23. 16:33МАН-ын улс төрийн бодлогын газрын даргаар М.Ганхүлэгийг томилжээ9 сар 23. 14:22Бээжинд “5G” хэрэглэгчдийн тоо таван сая давжээ9 сар 23. 10:46Аравдугаар сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5,0 хувиар нийгмийн даатгалын шимтгэл төлнө9 сар 23. 10:41Япон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болоход бэлэн байна9 сар 23. 10:00Нийгмийн даатгалын архив бүрэн цахимжлаа9 сар 23. 9:42Тээвэрчид "Өвөлд бэлэн" байна9 сар 22. 12:35Автотээвэр, төмөр замын зорчих тасалбарыг УБТЗ, Драгон, Тэнгэр плазагаас захиалах боломжтой9 сар 22. 11:46"Азын" гэх дугааруудыг шуурхай алба болон тохижилт үйлчилгээний машинуудад олгоно9 сар 22. 10:52Англид хязгаарлалтын шинэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ9 сар 22. 9:40Иранд коронавирусний халдварын гурав дахь давлагаа эхэлснийг мэдэгджээ9 сар 21. 13:10Дэлхийн удирдагчид НҮБ-ын чуулганы үеэр цахимаар үг хэлнэ9 сар 21. 9:52Тайландад олон мянган хүн жагсжээ9 сар 21. 9:50"Урвагч Л.Болдын гэрийн хатавч"-нд Ардчилсан нам нүүж очжээ9 сар 18. 16:16Зайсангийн баячууд дулаангүй болохнээ9 сар 18. 11:41Дуучин Б.Гүрбадамын “Дурлал шиг бүсгүй” тоглолт болно9 сар 18. 10:27Хятадын тэрбумтанд тансаг амьдрахыг хоригложээ9 сар 18. 9:53

Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ

/1-р сарын 28/  -  10 цаг 16 минут

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Биньямин Ненаньяху нар даваа гарагт уулзах үеэрээ “зууны гэрээ” гэж нэрлэж буй Израил-Палестины мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөг хэлэлцжээ.

“Өнөөдөр /даваа гараг/ Ерөнхийлөгч Дональд Трамп Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай уулзлаа. Хоёр орны удирдагчид Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг, мөн хоёр талын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалт үр дүнтэй болсон” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн даргын орлогч Жадда Дирийн мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна.

Трамп мөн Нетаньяхугийн улс төрийн өрсөлдөгч, "Кахоль-Лаван" эвслийн удирдагч Бени Ганцтай уулзжээ. Тэд мөн адил “үр дүнтэй уулзалт хийж, Ерөнхийлөгчийн Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг хэлэлцэхийн зэрэгцээ АНУ, Израилтай холбоотой чухал асуудлуудыг хөндсөн” гэж Дирийн мэдэгдэлд дурджээ.

Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах төлөвлөгөөг Цагаан ордон мягмар гарагт орон нутгийн цагаар үд дунд танилцуулна гэж Америкийн удирдагч урьд нь мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Трамп Америкийн санаачилгыг Нетаньяху дэмжсэн гэдгийг тэмдэглэн хэлжээ. Харин Палестины тал төлөвлөгөөг нь цаашид дэмжинэ гэж тэрбээр үзэж байгаа аж. Үүнээс гадна, төлөвлөгөөг “Арабын олон улс” дэмжиж байгаа гэж батлан хэлсэн байна.

Палестин-Израилын мөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний эдийн засгийн асуудлуудыг тусгасан баримт бичгийг Цагаан ордон 2019 оны зургадугаар сарын эцсээр нийтэлсэн юм. Тухайлбал, түүнд Палестин болон тус улсын хөрш орнуудад 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тусгажээ. Өнгөрсөн оны зургадугаар сарын 25-26-нд Бахрейны нийслэл хотод дээрх гэрээний эдийн засгийн асуудлуудад зориулсан олон улсын улсын уулзалт болсон байна. Энэхүү уулзалтыг Палестины засаг захиргаа болон Арабын хэд хэдэн улс эсэргүүцэж, ийм хандлагыг зохисгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. АНУ "зууны гэрээ"-ний улс төрийн хэсгийг хараахан зарлаагүй байгаа юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.