Шинэ мэдээ

АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20

Хүүхэд хүчирхийллийн БАЙ ЗОЛИОС болох ёсгүй

/12-р сарын 9/  -  11 цаг 05 минут

Хүүхэд аав ээжийн баяр баясгалан,  гэр бүлийн азжаргал байхаас араатан шинжтэй харгис хэрцгий хэн нэгний гарын чилээг гаргаж, гадуурхагддаг байх ёсгүй. Тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн бай золиос бяцхан хүүхдүүд  болох ёсгүй гэдгийг ойлгодог байгаасай. Цэцэг цэврүү шиг жаахан насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд ирээдүйд ямар хүн боловч төлөвших үү, хэн нэгнийг үзэн ядсан амьдралд итгэх итгэлээ гээсэн, гэрэл гэгээг олж харахгүй сэтгэлзүйн хувьд ямар хүн болох вэ гэдэг нь ойлгомжтой асуудал болов уу.

Хүүхэд, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг гэж төрийн болон төрийн бус байгууллагууд нэгэн зэрэг дуугардаг ч хийдэг ажил гэж байдаггүй хэмээн шүүмжлэгчид олон байна. Уг нь хүчирхийлэлд байнга өртдөг хүүхдээ хамгаалдаг төртэй байхыг хохирогчид хүснэ. Ээжтэйгээ хамт гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртөж эрэмдэг зэрэмдэг болсон бага насны хүү элдэв саажилт өвчний үүр болж эцэстээ амиа алдсан асуудлыг хууль хяналтынхан  тас нуужээ.

Учир нь сүүлийн жилүүдэд хүчирхийлэлтэй холбоотой хүчиндэх гэмт хэргийн талаар олон нийтэд нийгэмд цацаж сенсааци тарихаа байсан тул нас нууж, тоо баримтыг дардаг болсон.

Тиймээс хүчингийн гэмт хэрэг далд үйлдэгдэж байна. Хүчирхийллийг дотор нь хэд хэд ангилах бөгөөд бэлгийн, гэр бүлийн, сэтгэлзүйн гэж ангилдаг байна. Гэр бүлийн хүчирхийллийн гол золиос хүүхэд болдог гэдгийг ч мэргэжлийн судлаачид үзжээ.

Жил бүр насанд хүрээгүй 70-90 шахам хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн албан мэдээг Улсын мөрдөн байцаах газраас мэдээлсэн. Тэгвэл ийм хэмжээний хүүхдүүдэд сэтгэл заслын тусламж үйлчилгээ шаардлагатай  болдог гэсэн үг юм.  Өнгөрсөн жил гэхэд хүчингийн 290 хэрэг бүртгэгдсэн байдаг. Хүчирхийлэлд өртсөн 295 эмэгтэйгээс 143 нь хүүхэд байгаа юм.

Хүүхдүүд тэр дундаа охидууд хүчирхийлэлд өртсөөр байна

Ялангуяа сүүлийн жилүүдэд бага насныхан тэр дундаа өсвөр насны охидууд бэлгийн хүчирхийлэлд их өртөж байгаа талаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ярьсан удаатай.

Тэрбээр “ Монголд болохгүй байгаа хамгийн муу муухай мэдээллийг хамгийн түрүүнд би сонсдог. Сэтгэл эмзэглэмээр эмзэглэмээр мэдээлэл хүлээж авдаг. Хүүхдүүд тэр дундаа охидууд бэлгийн хүчирхийлэлд өртөж бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирч үлдсээр байна. Эмэгтэй хүүхдүүд хэцүү байна” гэж ярив.

Хүний амьдралын хамаг л сайхан, үе дурсамж энэ насанд бий болдог. Харин энэ үе дээрээ бусармаг нэгний хэргийн золиос болсон хүүхдэд ямархан зүйл бодогдох нь тодорхой . Аливаа хүчирхийллийн цаана ямархан хор уршиг дагуулж байдаг нь бидний нүдэнд тэрбүр ил харагдахгүй.Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгсэд өөрт тохиолдсон айдас хүйдсээ алдь болохоор л дарж нуухыг л чухалчилна. Харин хүчирхийлэл өөрөө ямархан хэмжээний уршиг дагуулдагийг бид бүхэн сонсож, дуулж байсан. Өөрийгөө болон биеэ хамгаалах чадваргүй хүүхдүүдийг хүчирхийлдэг бузар сэтгэлтнүүд энэ нийгэмд олон бий.

Монголд гурван настай охиныг төрсөн эцэг нь хүчирхийлсэн байдаг. Зургаан настай охиныг хойд аав хүүтэйгээ хамт нийлж ээлжлэн хүчирхийлдэг байсан. Өдгөө мэдрэл муутай болж, одоо холбогдох газруудад эмчилгээд хийлгээд явж байна.

Мөн хойд эх нь хүчирхийлж загнаж зодсоор байгаад 13 настай охин сэтгэцийн эмгэгтэй болжээ. Түүнээс гадна өсвөр насныхан хүчирхийлэлд өртдөг байна. Энэ мэтчилэн эрүүл аюулгүй, эрх зөрчигдөхгүй байх насан дээрээ хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа нь дэндүү харамсалтай. Хүүхдийн сэтгэл эмзэг байдаг. Хэн нэгний хэлсэн хатуу хараалын үг, хэн нэгний далайсан гар, дарангуйлсан харцнаас болж сэтгэл гутралд орох цаашлаад амиа хорлох талаар ч боддог байна.

Ингээд хамгийн сүүлийн үеийн хэд хэдэн жишээ дурьдахад,

2017 он дөнгөж гараад л Өвөрмонгол эр дөрвөн настай дагавар хүүгээ заазуурдаж амийг нь хохироосон хэрэг гарсан билээ. Энэ хэргийн сэдэл нь гэр бүлийн хүчирхийлэл бөгөөд архи уусан эр эхнэртээ болон дагавар хоёр хүүхэддээ агсам согтуу тавьж энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байгаа юм.

Мөн нийгэмд шуугиан тарьсан нэг хэрэг бол одоогоос гурван жилийн өмнө дөрвөн настай охиныг үхтэл нь зодож амийг нь хохироосон хэрэгт төрсөн эцэг Т.Цогт хойд эх Г.Маралмаа нарыг буруутгаж, хэрэг нь одоо ч шүүхээр шийдэгдээгүй явна.

Голын эрэг дээр тоглож байсан 10 настай охиныг хүчирхийлсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Мөн 10, 12 настай хоёр охиноо дөрвөн жил хүчирхийлсэн хойд эцгийг шүүх хурал удахгүй болно. Тэд нэгнээ хамгаалж байна гээд ээждээ юу ч хэлээгүй аж.

Орон нутагт хойд аавдаа гурван жил хүчирхийлүүлсэн охин сэтгэл санааны гутралд  орж хашаанаас өөрийгөө боомилж амиа егүүтгэхийг завдсан хэрэг ч цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ийм бусармаг бузар үйлдэл газар авсаар байгаа нь тоо судалгаанаас тод харагддаг.

Нэгэн эмэгтэй өөрийн цахим хуудастаа үүнийг бичиж оруулжээ.

“Ээжүүд, охид заавал уншаарай гэж гуйж байна. Саяхан би гэр бүлийн хүчирхийллийн тухай лекцэнд суулаа. Үнэхээр аймар хэргүүдийн тухай сонсож, бичлэг үзэв. Тэгэхэд ганц зүйлийг үнэн голоосоо ойлгож ухаарч авлаа. Саяхан СХД-т 7-н настай хүүхэд амиа хорлосон. Учир нь, аав нь Солонгос руу эхнэр хүүхдээ өртэй орхиод явсан гэнэ. Тэгээд ээж нь утсаар нөхөртэйгээ хэрэлдээд, ярьж дууссаныхаа дараа хүү рүүгээ хараад уурандаа "Чи л байхгүй бол би сайхан амьдрах байлаа, чамаас л боллоо" гээд хэлчихэж. Тэгсэн хүү нь юу ч дугаралгүй байж байсан аа, “Ээжээ би тандаа маш их хайртай” гэж хэлжээ. Маргааш ажилдаа ирэхэд нь ванны өрөөндөө ус гоожуулаад амиа хорлочихсон байсан гэнэ. Хүүхэд ямар эмзэг байдаг гээч! Ээж аав бид нар үг, үйлдэлдээ анхаарахгүй бол ямар ч байдалд хүргэж болох нь. Хэдий амиа хорлохгүй ч гэсэн хүүхэд чинь дотроо бодож шаналж байдаг юм шүү”.

Одоогоос гурван жилийн өмнө 13 насны дөрвөн хүүг дэлгүүрээс чихэр аваад гарахад 20 гаруй насны эр хутга тулган дагуулан явж бэлгийн гаж дур хүслээ хангажээ. Нэгэн хөвгүүний ээжийн ярьж буйгаар хүү нь сэтгэл санаагаар маш унаж, хэд хэдэн сургууль дамжаад одоо сургуулиас гарчээ. Шүүх хурлаас гэмт хэрэгтнээс хөвгүүдэд 35 сая төгрөг гаргуулах шийдвэр гарсан ч одоо болтол нэг ч төгрөг барагдуулаагүй тул Хүний Эрхийн Үндэсний комиссд хандсан байна. Ялтан хэзээ сулллагдаж яах бол гэхээс хөвгүүд маш түгшүүртэй явцгаадаг бөгөөд эр хүн эр хүндээ хүчиндүүлэх нь сэтгэлд гутралд орох магадлалд 80% байдаг гэнэ.

Хүний эрхийн үндэсний комисс “Сэтгэл санааны хохирол барагдуулах механизмыг төр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай”-г сануулсан зөвлөмжөө УИХ-д хүргүүлэхээ мэдэгдээд  байна.                                                       

Хүний нэр  хүндтэй  холбоотой эмзэг энэ сэдэв өсвөр насны хөвгүүдийн хувьд нуугдмал байх хандлагатайг мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Хөвгүүд гудамж талбай, дэлгүүр орох, усанд явах замдаа хүчирхийлэлд өртсөн тохиолдлууд гарч байсан ч чимээгүйхэн  дотроо хадгалаад үлдэх явдал бий гэнэ.

Ажилгүйдэл, ядуурал, архидалт зэрэг нийгмийн хүчин зүйл хүчирхийлэл гарахад нөлөөлж буйг сэтгэлзүйчид хэлдэг. Гэвч үүний золиос нь бяцхан охид, хөвгүүд байж боломгүй.

Хүчирхийллийн  хохирогч  болж  байгаа  өсвөр насны хүүхдэд шүүх, цагдаа, хохирлын нөхөн төлбөрөөс  илүү сэтгэлийн гэмтлийг нь эдгээх сэтгэл заслын үйлчилгээг, нөхөн сэргээх  эмчилгээтэй нь үзүүлдэг байх эрх зүйн орчин хэзээ бүрдэх вэ.

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд 2-20 жилийн хорих ял онооно

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд “Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалтай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, хэргийн улмаас хүний амь нас хохирсон бусад хүнд хор уршиг учирсан, эсвэл бага насны өөрөөр хэлбэл, 14 нас хүрээгүй хүүхэд хүчиндсэн бол 15-25 жилийн хорих ял оноох буюу цаазаар авах ялаар шийтгэнэ.

Харин 2017 оны долдугаар сарын 1-нээс эхэлж хэрэгжих Эрүүгийн шинэ хуульд хүчиндэх гэмт хэрэг үйлдэгсдэд оноох ял шийтгэлийг илүү нарийвчлан заасан. Бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гаргасан бол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээс эхлээд бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд 2-20 жил хүртэлх хугацаагаар эсвэл бүх насаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.