Сүүлийн үед томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол их гарч байна.
Тэр ч утгаараа хүүхдийн сурч, хөгжих эрхээс илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд анхаарах цаг болсныг сүүлийн үед гарч байгаа хэргүүд тодхон харуулж байна. Тухайлбал, зөвхөн зам тээврийн ослоор гэхэд л энэ оны эхний улиралд 7 хүүхэд амиа алдаж, 33 хүүхэд хүнд,
Хүүхдүүдээ ганцааранг нь гэрт нь үлдээдэг, гаднаас нь цоожилчихдог, эсвэл хэдэн арван км газарт ганцааранг нь явуулчихдаг хэнэггүй, хайхрамжгүй зангаа хэзээ болих вэ?
хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Мөн он гарснаас хойш зөвхөн ахуйн гал түймрийн улмаас 14 хүүхэд амиа алджээ.
Энэ мэтчилэн маш олон бяцхан зүрх хорвоог орхиж байна. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний дийлэнх нь эцэг эхчүүдийн анхаарал болгоомжгүй, хараа хяналт муугаас болж хамгийн аюулгүй орчин гэгддэг төрсөн гэртээ аюулд өртөж, амиа алдсан байна.
Хамгийн сүүлийн жишээг дурдахад, энэ сарын 10-ны өдөр 12 настай охиныг Bongo автомашины тэвшин дээр ачиж явах үедээ унагаж, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ сарын 6-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд таван ханатай гэр шатсаны улмаас хоёр хүүхэд түлэгдэж, нэг хүүхэд /3 настай/ амиа алджээ.
Яагаад томчууд бидний тоомжиргүй, хариуцлагагүй байдлаас болж тоглож явсан хүүхдүүд эндэх ёстой гэж...
Түүгээр ч зогсохгүй нэг айлын хоёр, гурав, цаашлаад таван хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа алдсан аймшигтай хэргүүд ч бүртгэгдсэн байдаг. Энэ нөгөө талаас хүрэлцээтэй цэцэрлэг, сургуулиар хангаж чадаагүйн улмаас гэрт нь цоожтой үлдэхэд хүргэж буй төр засгийн ч учир мэдэхгүй хүүхдүүдээ хараа хяналтгүй үлдээсэн эцэг эхчүүдийн буруу юм.
Тиймээс хүүхдэд хамгийн ээлгүй хотод амьдарч байгаа нийт эцэг эхчүүддээ бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Т.Гэрэл