Шинэ мэдээ

Мэдэгдэл7 цаг 12 минутын өмнөБарилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

/12-р сарын 16/  -  11 цаг 05 минут

Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл их цацагдах болсон. Гэвч хүүхдийн хүчирхийллийн цаана хүүхдийн сэтгэл санаа ямар байдаг, сэтгэл зүйг нь хэрхэн засдаг, цаашид хэрхэн яаж харьцах талаарх мэдээлэл хомс. Тиймээс энэ асуудлаар  “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл судлаач Г.Наранбаатартай цөөн хором ярилцлаа.

-Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол их гарах боллоо. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйн талаар бас сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх хүртээмж хэр байдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсад сэтгэл зүйн заслын үйлчилгээ байдаг. Гэхдээ төрийн статустай сэтгэл зүйн төв одоогоор алга. Бүгд төрийн бус статустай. Гэхдээ хүчирхийлэлд өртсөн ч юм уу сэтгэл зүйн хувьд асуудалтай хүүхдүүд манай сэтгэл зүйн төв болон бусад төвд хандвал бүгдээрээ үйлчилгээ үзүүлэхэд бэлэн. 

Харин эцэг эхчүүд хүүхдүүддээ ямар асуудал байгааг мэдэрч, ийм үйлчилгээ авмаар байна гэдгийг нь тодорхой мэддэг байх хэрэгтэй. 

-Сэтгэл зүйн хэчнээн төв байдаг юм бол. Эцэг эхчүүд хүүхдүүддээ сэтгэл зүйн заслын үйлчилгээ авахаар хэр их ханддаг вэ. Үйлчилгээний өртөг хэр байдаг юм бол? 

-Яг нарийн хэлж мэдэхгүй байна. Жил бүр л сэтгэл зүйн төв борооны дараах мөөг шиг нэмэгдэж байна. Үнэ өртөгийн хувьд дунджаар нэг цагийн 15-21 мянга хүртэл байдаг. Тэгэхээр хоолны газраас хоол авч идэх үү, хүүхэддээ зориулах уу гэдэг нь эцэг эхчүүдийн сонголт. Сэтгэл зүйн төвд очих эсэх нь ерөөсөө л сонголтын асуудал байдаг. Маш энгийнээр тайлбарлавал, танай гэрт шампунь, саван байхад та түүнийг ашиглавал цэвэрхэн байна. Харин ашиглахгүй бол үнэр танартай эвгүй байна. Та гэрээсээ гарахад сэтгэл зүйн төв зөндөө байна. Та үүнийг ашиглах уу гэдэг таны сонголтын л асуудал болоод байна. 

-Сэтгэл зүйн төв олон байдаг юм байна. Гэтэл хүүхэд гэлтгүй эмэгтэйчүүд ч сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авья гэхэд хаана хандах, хаана сэтгэл зүйн төв байдаг юм бэ гэсэн мэдлэг байдаггүй учраас ханддаггүй юм шиг хандлага ажиглагддаг.   

-Энэ бол зүгээр л шалтаг гэж би боддог. ФМ 104.5 гэхэд л хажуудаа сэтгэл зүйн төвтэй байна. Сэтгэл судлалын үндэсний төв, Монгол өрх гээд л сэтгэл зүйн төв зөндөө бий. Фэйсбүүктээ сэтгэл зүйн зөвлөгөө гээд бичээд хайхад л зөндөө төв гарч ирнэ. Үүнээсээ сонгоод л очиход болно. Манайхны нийтлэг гаргадаг нэг шалтаг байдаг л даа. Хаана байдгийг мэдэхгүй, яадгийг мэдэхгүй гээд л...

Хүн бүрт л утас байна. Залгаад л хаана байдаг, хэдэн төгрөгөөр үйлчилдэг юм гэдгийг нь асууж болно. Айхтар хүмүүс бол бүр судалдаг. Хүүхдийн чиглэлээр юм уу, гэр бүлийн чиглэлээр үү гээд л асуудаг.

Хэрэг болсны дараа хэсэг шуугиад л дараа нь намжаад байна. Энэ нь юунд байна вэ гэвэл бид хамгийн чухал нь гэр бүл гэж яриад байгаа хэрнээ бодит алхам байхгүй л байна. Хэрэгжүүлнэ гэж яриад байгаа боловч хэрэгжүүлэхгүй л байна.

Бид цайны газар ороод л хоол идээд сууж байхад хүүхэдтэйгээ харьцаж байгаа ээж аавуудын харьцааг харахад энэ хүнийг сургалтад суулгачих юмсан гэж боддог. Тэгээд сургалтад суугаарай үнэ төлбөргүй ийм утга учиртай сургалт гээд хэлэхээр тийм зав байхгүй гэдэг. Харин хошин шог тоглолт үзэх үү гэхээр тэгэлгүй яахав яваад очно гэдэг. Бид гэр бүлээ хошин шогоос дор хэмжээнд тавьчихаад байна.

 -Өдөрт та хэдэн хүнтэй уулзаж, сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг вэ. Хүмүүс ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээр хандах тохиолдол хэр их байна вэ?

-Хүмүүс маш ихээр ханддаг. Сэтгэл зүйч Наранбаатар гэдэг фэйсбүүк хуудсан дээр л гэхэд өдөрт 200-250 захидал авч байна. 

Ер нь өөрөө хүүхэд наснаасаа сэтгэл зүйн гэмтэл авчихсан хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээ авахаар их ирдэг. Тэгэхээр яг үнэндээ айхтар асуудалтай хүмүүс гэхээс илүү нэг бол өөртэйгөө  асуудалтай, үгүй бол нийгэмтэй асуудалтай хүмүүс байгаа.  

-Хүчирхийлэлд өртсөн болон ямар нэгэн асуудалд өртчихсөн хүүхдэд хэр хугацаанд сэтгэл зүйн заслын эмчилгээ хийж байж тэр хүүхэд бүрэн эдгэрдэг юм бэ? 

-Кэйс болгон ялгаатай. Тийм учраас онлайн юм уу, утсаар зөвлөгөө өгөх нь хууль бус байдаг. Гэхдээ манайд хөгжиж байгаа учраас одоохондоо хамаагүй байна. Хууль бус гэдэг нь манай улсад ямар байдгийг мэдэхгүй байна. Олон улсад бол манай салбарт буруу. Хүний ярьж байгаа ярианд  дүгнэлт хийдэггүй. Хүний  биеийн хэлэмж болон  илэрхийлэмж гээд бүгдийг харж байж дүгнэлт хийдэг. Ямар ч хүн  өөрийгөө зөвтгөнө.  Бусдыг буруутгах учир талаас дүгнэлт хийж болохгүй. 

Тэгэхээр хүнд кэйс бол 6 сар. Хөнгөн бол нэг улирлын үйлчилгээг авахад эдгэрэх магадлалтай гэж үздэг.

-Хүчирхийлэл үйлдэгдэж байгаа гол шалтгаан нь юу юм бэ?

-Миний хэлэх гэж байгаа нэг л зүйл байна.  Бид нар мэдлэггүй байна. Үүнийгээ л мэдэхийн төлөө болгох хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга замууд байна. Хуулийг чангалах хэрэгтэй гэж үзэж байна.  Хуулийг чангаллаа гээд өөрчлөлт гарахгүй. Тэгэхээр хүмүүсийг хөгжүүлэх нь хамгийн том өөрчлөлт.  Тэгэхийн тулд  маш сайн чадварлаг багш нарыг бэлтгээд бүх аймаг суманд очиж ажиллуулах хэрэгтэй. Гадныхан биднийг шоолоод байна шүү дээ. 19 дүгээр зууны зам дээр 21 дүгээр зууны техник хэрэгсэлтэй 13 дугаар зууны хандлагатай хүмүүс гэж шүүмжилж байна. Бид үүнийг үгүйсгэнэ үү, хүлээн зөвшөөрнө үү хамаа байхгүй. Гэхдээ үнэн. Бид өнөөдөр бүгд дээд боловсролтой хэрнээ гудамжинд нус цэрээ хаяж байна шүү дээ. Гэр бүл салалтаараа лидерт байна. Дэлхийд стрессээрээ 4 дүгээрт орж байна шүү дээ. Тиймээс нийгмээ өөрчлөх хэрэгтэй байна. 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.