Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

А.Энхбаатар: Он гарснаас хойш 218 хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон

/12-р сарын 17/  -  11 цаг 05 минут

Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

-Нийгэмд хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг нэлээд гарах боллоо. Ихэнх нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Он гарсаар хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ? 

-2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 444 бүртгэгдсэнээс, 218 хүүхэд хохирч, энэ гэмт хэргийн тоо өмнөх оноосоо 26.7 хувиар өссөн. Нийслэлийн хэмжээнд авч үзвэл, хүчиндэх гэмт хэрэг 221 бүртгэгдсэн бол эдгээрийн 93-т нь хүүхэд хүчирхийллийн хохирогч болсон.   Үүнийг 2018 онтой харьцуулахад,  15 хэргээр буюу 19.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ бол зөвхөн цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, хэрэг үүсгэн шалгагдаж байгаа тоо. Шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоод оны эцэст хэд болохыг нь одоогоор хэлж мэдэхгүй байна.

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо өсч байгаа шалтгаан юу вэ?

-Энэ тоо өсч байгаа нь сайн, муу хоёр талтай. Яагаад сайн талтай гэж үзэж байна вэ гэхээр илүүрэлт сайжирч байна гэж ойлгож болно. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэвчлэн хаалттай хаалганы цаана үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч, хохирогч хоёроос өөр хүн мэддэггүй учраас маш нууц байдаг. Урт хугацаанд үргэлжилдэг. Хохирогчдын хүчирхийлэлд

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа дуудлага, мэдээлэлд анализ хийхэд хүүхэд хүчирхийлүүлж байгаа тухай дуудлага мэдээллийг өгч байгаа хөндлөнгийн этгээдийн мэдээллийг харахад 2016 онд 29 хувь, 2017 онд 46 хувь, 2018 онд 56 хувь болж өссөн

өртсөн давтамжийг 250 тохиолдлоос судлахад,  146  нь 1-3 өдөр, 28 нь 1-9 сар, 45  нь 1-9 жилийн хугацаанд 2-4 удаа хүчирхийлүүлж, хохирогчийг өөрийн эрхшээлд байлгасан. Үүнээс үзэхэд,  ураг төрөл, гэр бүлийн хүмүүс нь хохирогчдыг удаан хугацаанд хүчирхийлдэг байсан гэдгийн нэг илрэл юм. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн тоон мэдээлэл өсч байгаа нь нууц байсан хэргүүд ил болж байна гэж ойлгож болно. Энэ мэдэгдэхгүй хаалганы цаана үлдвэл мэдэгдсэн гэдэг тооноосоо илүү их сөрөг нөлөө, үр дагавартай. Тийм учраас бид мэдэгдэж байгаа энэ тоонд "санаа зовних" гэхээсээ илүү энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх, мэдлэгжүүлэх, эр зүйн мэдээлэлтэй болгох, эцэг эхийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

-Тэгвэл хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байгаа шалтгаан нь юу вэ. Үүнээс яаж урьдчилан сэргийлэх ёстой вэ?

-Цахим орчин нээлттэй болохын хэрээр хүүхэд хүчирхийлэлд өртсөн мэдээллийг иргэд цахим орчинд хамаагүй мэдээлдэг болж. Мэдээлэл гарсны дараа хүмүүс энэ асуудалд анхаарлаа хануулж, зөв уриалга гаргаад явж байгаа нь зөв ч гэлээ нөгөө талаасаа хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа зөрчил, эсвэл гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд сөрөг нөлөө үзүүлдэг. 

Ер нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн цаад шалтгаан нөхцөл нь хэн нэгэн этгээд гэр бүлийн боловсрол, хүүхэдтэй харилцах харилцааны ур чадвар тэр дундаа хүүхэд хүмүүжлийн эерэг хандлага байдаггүйтэй холбоотой байдаг. Бага, дунд, их, дээд сургуульд боловсрол эзэмшиж байх үед нь гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйтэй холбоотой мэдвэл зохих боловсролыг, эцэг, эх байх үүрэг хариуцлагыг, гэр бүлээ хайрлахын боловсрол мэдлэгийг хэн нэгэнд олгоогүйтэй холбоотой гэж дүгнэж байгаа.  

Жишээлбэл, хамгийн сүүлд гарсан 4 болон 6 настай хоёр хүүхдийг хүчирхийлсэн асуудалд тухайн этгээд өөрөө яг л ийм орчинд өссөн болж таарсан. Хэн ч түүнд зааж сургаагүй. Гэтэл өөрөө хүчирхийлүүлж өссөн болохоор яг тэр чигээрээ хүчирхийлэгч болчихсон байна. 

 -Хүүхдийн тусламжийн 108 утсаар дамжуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт хандах дуудлага, мэдээллээс ямар төрлийн дуудлага, мэдээлэл нь давамгайлж байна вэ?

-Хүүхдийн хуулиар олгосон эрхэд халдсан үйлдлийг зөрчил эсвэл гэмт хэрэг гэж үздэг. Уг үйлдлийг 108 утсаар Монгол Улсын аль ч нутаг дэвсгэрээс авах боломжтой. Өнгөрсөн жил гэхэд л 174 мянган орчим дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүний 60 хувь зорилтот бүлгийн дуудлага, үлдсэн нь хүүхэд хүмүүжүүлэх, эсвэл үе тэнгийн хүүхдүүд хоорондоо харилцахтай холбоотой зөвлөгөө мэдээлэл авсан байсан. Өдөрт дунджаар 500 орчим дуудлага ирдэг. Сүүлийн жилүүдэд дуудлага зөвлөгөө, мэдээлэл авч байгаа байдал ялангуяа эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харилцах харилцааны талаар зөвлөгөө мэдээлэл авч байгаа дуудлага өсч байгаа. Энэ нь хүүхэдтэйгээ зөв харилцах аргаа олох гэсэн эцэг, эхчүүдийн зөв хандлага гэж үзэж байгаа юм.

Мөн хүүхдийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа талаарх хөндлөгийн этгээдийн өгч байгаа дуудлага, мэдээлэл сүүлийн жилүүдэд өсч байна. Өөрөөр хэлбэл, миний хүүхэд биш бол надад хамаагүй гэдэг хандлага алга болж байна гэсэн үг. Энэ хандлагын ачаар далд хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг илрэхээс гадна энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх этгээдэд нөлөөлнө гэж бодож байгаа.

-Түр хамгаалах байранд хэчнээн хүүхэд байгаа вэ?

-Өнгөрсөн жил нийт 960 хүүхэд түр хамгаалах байраар үйлчлүүлсэн. Энэ тоо энэ жил өсөх хандлагатай байна. Учир нь өнөөдрийн байдлаар түр хамгаалах байраар нийт 861 хүүхэд үйлчлүүлсэн.  11, 12 сард түр хамгаалах байрны хүүхдийн тоо огцом нэмэгддэг.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.