Шинэ мэдээ

Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18Талархлаа илэрхийлж гэрлэн дохио нь эмч, цагдаагийн дүрсээр асдаг болжээ2020, 12 сар 23. 16:12ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа2020, 12 сар 14. 16:43Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо2020, 12 сар 8. 14:15Д.Наратуяа: ЭМЯ хууль зөрчсөн болон үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье2020, 12 сар 8. 14:09"Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа2020, 12 сар 7. 9:44"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ2020, 12 сар 2. 14:44Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз2020, 11 сар 28. 13:37МУИС-ын ХЗС-ийн оюутнууд “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж СХД-ийн ОК-д гардуулан өгчээ2020, 11 сар 27. 15:33Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна2020, 11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна2020, 11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд2020, 11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй2020, 11 сар 18. 13:22Хайртай, дотны хүмүүсийнхээ төлөө гэртээ байхыг уриалж байна2020, 11 сар 18. 13:16

Хүүхдээр хүн хийх монгол ухаан

/12-р сарын 18/  -  11 цаг 05 минут

Хүүхэд гэдэг тухайн улсынхаа ирээдүйн иргэд. Тиймээс ирээдүйн иргэдээ эх оронч ѳв соёл, үүх түүх, үндэсний хэл бичгээрээ бахархдаг болгож ѳсгѳх нь монгол эцэг эх бүрийн үүрэг. Гэвч бид тэгж ѳсгѳж чадаж байгаа билүү? Ѳѳрѳѳсѳѳ асуугаад үз! Сүүлийн үед гадны болоод барууны сургалт, хүмүүжлийн арга барилыг онцлон ярьж, олноороо нялх балчир үрстээ харь хэл, харь соёлыг заалгах "мода" тай болж.  Хэт багад буюу 12-с доош насанд нь гадаад хэл зааснаар тухайн хүүхдэд хэлний дархлаа үгүй болдог гэдгийг хэл шинжлэлийн нэрт эрдэмтэд ямагт захин ярьдаг. Үүнд үнэний ор буй нь "унаган" гэх гадаад хэлтэй монгол хүүхдүүд монгол хэлээрээ яг л гадны иргэд ярьж байгаа мэт ярьдагаас нь харагддаг.  Амар мэндээ мэдэлцэх нь хүртэл ерѳѳл билэг байдаг монгол түмэн эрт дээр үеэс хүүхдээр хүн хийх ѳѳрийн гэсэн онцлог олон хүмүүжлийн арга ухаантай байж.  Буурал дээдсийн маань үед цогц хөгжил гэсэн ойлголт, үг хэллэг байхгүй байсан ч ил буюу далд ухамсрын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж иржээ.

Хүүхэд багачуудынхаа оюун ухааныг тэлэхийн тулд ухаант буурлууд маань олон тѳрлийн бишрэм арга ухааныг хэрэглэдэг байж. Гол дүр, баатруудаас нь дуурайлал авч, сайн сайхныг нь үлгэрлэг гэх үүднээс олон аман зохиол, ерөөл магтаал, оньсого таавар, туулс, үлгэр домгийг орой болгон ярьж ѳгдѳг байж. Энэ нь бас тѳсѳѳлѳн бодох чадвар, ѳѳрийгѳѳ илэрхийлэх чадвар зэргийг суулгаж, үгийн баялаг ихтэй болгох, ой тогтоолт сайжруулах гээд л олон  давуу талтай юм. "Ахаа алд хүндэл дүүгээ дэлэм хүндэл" гэх зэрэг зүйр үгсийг сургаж үүгээрээ ах дүүгээ хүндлэх ёсыг заан суулгадаг байж. Ертөнцийн үүслийн тухай Монгол домгоо хүүрнэж Монгол хүний өвөрмөц сэтгэлгээг илтгэн харуулдаг байв. Түргэн хэллэг, цагаан лонх тоолуулах, дайралцаа үг зэргээр амны хѳндийн хѳгжил, цээжний багтаамж зэргийг нь дээшлүүлж , хурц тод хэл яриатай болгодог байжээ.

Дурдаад байвал ѳвѳг дээдсийн минь энэ мэт хүмүүжлийн арга ухаан арвин билээ. Айлаас эрэхээр авдраа уудал гэгчээр удмын соёл, ууж идэх зүйл, хэл бичиг гээд л бүх л зүйлсээр харь хѳндий гадны хүмүүжлийн арга ухааныг гэхээсээ ѳмнѳ ѳѳрийн язгуурын хүмүүжлийн арга ухааныг судлаад, хэрэгжүүлээд нэг үзээрэй. Ѳвѳг дээдсийн минь суу их ухаан, үндэсний соёл, язгуур урлаг, аман зохиол гээд л тэр чигтээ монгол хүүхдийг "хүмүүнжүүлэх" том шинжлэх ухаан юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.