Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө2 цаг 19 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ2 цаг 20 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав2 цаг 42 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

“Хүртээмжтэй ирээдүй-2019” нээлттэй өдөрлөг боллоо

/12-р сарын 3/  -  18 цаг 59 минут

Арванхоёрдугаар сарын 3 Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр. Анх 1981 онд НҮБ-ын санаачилгаар энэ өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр  болгосноос хойш жил бүр тодорхой уриа дэвшүүлэн тэмдэглэсээр 38 дахь жилтэйгээ золголоо.  

Энэ жилийн уриа “Хүртээмжтэй ирээдүй”.  Монгол Улс энэ уриан дор нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд хийж хэрэгжүүлж буй ажлаа тайлагнан, цаашид хийх ажлаа төлөвлөх агуулгаар өнөөдөр олон арга хэмжээг зохион байгуулсны нэг нь “Хүртээмжтэй ирээдүй-2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөг байлаа.

Өдөрлөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Европын Холбооноос Монгол Улсад хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх “SECiM” төсөл, ЖАЙКА олон улсын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих төсөл”, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн болон төргийн бус байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж байгууллагынхны хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой  өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцолсон. Тэрбээр Монгол Улс “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцид нэгдэн орсон НҮБ-ын гишүүн орны хувьд тус конвенцийг хэрэгжүүлэх, түүний үзэл баримтлалд тулгуурлан үндэсний хууль тогтоомжоо боловсронгуй болгох, иргэн бүрийг хөгжлийн гадна үлдээхгүйн төлөө нийгмийн хамгааллын үйлчилгээг өргөжүүлэхэд анхаарч байгааг дурдаад  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж үйлчилгээ үзүүлж байна. 2019 оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийгмийн даатгалын сангаас 72.7 мянган иргэнд 211.4 тэрбум төгрөгийн, нийгмийн халамжийн сангаас 39.4 мянган иргэнд 61 тэрбум төгрөгийн тэтгэвэр тус тус олгосон байна. Мөн нийгмийн халамжийн хуулийн дагуу 19 төрлийн хөнгөлөлт, тусламж үйлчилгээнд 25.5 мянган иргэнийг хамруулж, 7.0 тэрбум төгрөгийг хөнгөлөлт үйлчилгээнд зарцуулаад байна. Эдгээр арга хэмжээнд жилд зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 0,7 хувийг эзэлж байгаа юм. Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт 219,1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулсан байгаагаас харахад 1 хүн дор хаяж 2 төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна гэсэн үг” хэмээн Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын баталгааг хангах, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр нийгмийн халамжийн арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийг хамруулж байгаа төдийгүй  олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг байнга нэмэгдүүлэхэд анхаарч байгаа талаар ярьсан.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.