Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө2 цаг 46 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ2 цаг 47 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 9 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг “Хүн ам ба хөгжил-25” сэдэвт Найробигийн дээд хэмжээний хуралд оролцлоо

/11-р сарын 22/  -  11 цаг 05 минут

Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотноо 2019 оны 11 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “Хүн ам ба хөгжил-25” сэдэвт дээд хэмжээний хурал боллоо. Уг хурал нь 1994 онд Египт Улсын Кайр хотноо болсон Хүн ам ба хөгжлийн асуудлаарх бага хурлын 25 жилийн ойн хүрээнд зохиогдлоо. Хурлаар өнгөрсөн 25 жилийн хугацаанд хүрсэн ололт, амжилт сургамжийг дүгнэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралд Данийн Хаант Улсын угсаа залгамжлах гүнж Мэри, Бүгд Найрамдах Уганда Улсын Ерөнхийлөгч Ёовэри Мусевэн, Бүгд Найрамдах Кени Улсын Ерөнхийлөгч Ухуру Кениата, НҮБ-ын Хүн амын сангийн гүйцэтгэх захирал Наталиа Каним зэрэг өндөр төвшний олон зочид нийлсэн 170 гаруй орны 9500 гаруй төлөөлөгчид оролцсон. Хурлын үеэр 1200 гаруй амлалтыг улс орон болон олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд танилцуулсан.  

Уг хуралд хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага болон залуучуудын төлөөлөл бүхий нийт 20 төлөөлөгчид оролцлоо. Дэд сайд С.Мөнгөнчимэг хурлын ерөнхий хэлэлцүүлэгт оролцох үеэрээ Монгол Улсын Засгийн газраас ойрын хугааанд хэрэгжүүлэх дараах 5 ажлыг танилцууллаа. Үүнд:

  1. Ерөнхий боловсролын сургуулийн бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролын чанарыг сайжруулж, энэ чиглэлийн багшийг мэргэшүүлэх, мэргэжүүлэх талаар анхаарна.
  2. Анхан шатны эмнэлэгийн байгууллагын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ялангуяа охид өсвөр насны эмэгтэйчүүдэд хүргэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ,
  3. 100,000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн харьцааг 2030 он гэхэд 15 хүртэл бууруулна
  4. Ажилгүйдэл, ялангуяа залуучуудын ажилгүйдлтйг тогтвортой бууруулна
  5. Бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөрт жендэрт суурилсан хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг оруулах, мөн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох оновчтой механизмыг хэрэгжүүлэх
  6. Дээд хэмжээний хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрийн ордонд иргэний нийгэм, хувийн хэвшил, залуучууд болон олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг танилцуулан, хэлэлцэн тохирсон.  Иймд төр болон төрийн байгууллагууд хамтран хэрэгжилтийг хангах нь өндөр ач холбогдолтой юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.