Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө2 цаг 52 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ2 цаг 53 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 15 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Танилц: Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт

/11-р сарын 29/  -  18 цаг 35 минут

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа 0-18 хүртэлх насны хүүхдийн хуулиар олгогдсон эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрх, эрх чөлөөг хангах, аж байдлыг сайжруулахад Засгийн газар байнга анхаарч ажиллаж байна. Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 270 дугаар тогтоолоор, хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг ХНХ-ын,БСШУС-ын, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан. Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд бүх яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын байнгын ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар бүлэгт хүүхдийг 5 орчинд хамгаалагдах ёстой гэж заасан бөгөөд,

  • Гэр бүл дэх хүүхэд хамгаалал,
  • Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал,
  • Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал,
  • Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал,
  • Олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээн дэх хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилж, хэрэгжилтийг бодлого, хөтөлбөр, хамтын үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулж байна.

Тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг” хоёрдугаар хавсралтаар “Байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж”  тус тус батлагдлаа.

Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичиг нь хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн бүх шатны байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд уг баримт бичгийн хэрэгжилтэд  байгууллагын “Эцэг эхийн зөвлөл” хяналт тавьж ажиллана. Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичигтэй уялдуулан төр, хувийн хэвшлийн байгууллага бүр салбарын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хүүхэд хамгааллын бодлого, дүрмээ боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй ажиллах юм.

 Дашрамд дурдахад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас  “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” сургалт, нөлөөллийн арга хэмжээг Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-тай хамтран зохион байгуулж, 12 яам, 20 агентлагийн 1100 албан хаагч, 21 аймаг, 8 дүүргийн ЗДТГ, төрийн байгууллагын 1204 албан хаагч сургалтанд хамрагдаж,  “Хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийн төсөл”-д санал өгч оролцсон.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.