Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

2020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу

/1-р сарын 16/  -  11 цаг 21 минут

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид эхнээсээ тодорхой болж эхэллээ. Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн сонгуулиар МАН нам нэр дэвшигчээсээ мөнгө татахгүй. Чадвартай, боловсролтой хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн яриа эрвээхий мэт ниссэн нь үнэн бол өвгөн нам эрс шинэчлэлийг 2020 онд авчрах нь мэдээж.

Энэхүү шинэчлэлийн эхэнд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн, Монголын үндэсний телевизийн дарга Ч.Батцэнгэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар яригдаж байна.

Ирэх УИХ-ын сонгуульд энэ мэт чадварлаг залуу багаар МАН хүрээгээ тэлэх нь үнэн бол иргэдийн итгэл сэтгэлийг зөв хөтлөх магадлалтай юм. Ингэхийн тулд МАН ахмадуудаа яах вэ. УИХ-д дархлагдсан мэт олон жил суусан гишүүд ах намд олон. Тэд өнөөг хүртэл нам болон монгол улсад юу хийж бүтээсэн бэ. Цаг цагаараа байдаггүй гэдэг шиг залуу үедээ суудлаа, байр сууриа тавьж өгөх нь тийм ч их буруу зүйл биш.

Нөгөөтээгүүр УИХ гэдэг бол хувь хүний хүсэл сонирхлыг эрхэмлэгч суудал биш. Тиймээс хийж бүтээх эрмэлзэлтэй, хийж бүтээх насандаа яваа, аливаа хариуцлагыг бүрэн үүрч чадах чадвартай багаар бүрдэж байж монгол орон хөгжинө. Энэ нь нэг харах өнцөг байж болох юм. Тэгвэл 2020 оны УИХ-ын сонгуульд эрс шинэчлэл хийх гэж буй жагсаалтын эхэнд бичигдсэн нөхөд хэн бэ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин энэ залууг танихгүй хүн цөөн. Тэрбээр ирэх сонгуульд МАН-аас нэр дэвшихээр болж, өөрийн хүсэлтээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ажлаа хүлээлгэн өгчээ. Түүнийг олон нийт "шарк" Г.Амартүвшин гэдгээр нь илүү сайн мэднэ. Нэрт эрдэмтэн Бямбын Ренчин гуайн зээ юм. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө "Хас" банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Эдийн засгийн мэдлэг сайтай залуу.

Харин дараагийн хүн нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ж.Чинбүрэн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөн л арванхоёрдугаар сарын 31-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.Өнөө цагийн алтан гартай гэгддэг цөөн эмч нарын нэг. Энэ хүн эрүүл мэндийн салбарт нэг алхам хийх бүрэн чадвартай нэгэн.

Дараагийн хүн нь Монголын үндэсний олон нийтийн телевизийн дарга Ч.Батцэнгэл. Үдшийн хэмнэл студидэд сэтгүүлч, Залуучуудын нэвтрүүлгийн редакцад ерөнхий редактор, Ерөнхий продюсер, Дэд захирал гээд нэг салбартаа ажлыг доороос нь хийж эхэлсэн залуу. МАН-аас нэр дэвшихээр сонгогдоод байгаа гэж яригдаж буй чадварлаг боловсон хүчний нэг. Түүнийг УИХ-д ч суух боломжтой гэж судлаачид харж байгаа. Нэг үгээр хэлвэл нэр цэвэр залуу боловсон хүчин.

Сангийн яамны дэд сайд Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяаг бол хүн бүхэн мэднэ. 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх, 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч, 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013 оноос МАН-ын нарийн бичгийн дарга гэсэн албан тушаалууд дээр ажилласан. Залуу хүн гэхэд улстөрийн мэдлэг өндөртэй нэгэн.

Ийнхүү МАН ирэх УИХ-ын сонгуульд битүү морьд сойхоор зэхэж байгаа нь үнэн бол ялалт байгуулах магадлал өндөр байна. Энэ мэт олон чадварлаг залуус тус намд байгаа. Тиймээс тус намын дарга залуусаа дэмжиж 2020 оны УИХ-ын сонгуульд оролцвол монголын хөгжлийн өнгийг тодорхойлж болох магадлалтай. "Жижиг тойргоор сонгууль явуулахад мөнгөөр саналаа худалддаг бол том тойрогт мөнгө тараах явдал гарахгүй, царцаан нүүдэл ашиглах боломжгүй" гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, МАН-ын генсек Д. Амарбаясгалан хоёр ярьж байна.

А.Гал

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.