Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ4 цаг 7 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана4 цаг 8 минутын өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ

/1-р сарын 15/  -  11 цаг 02 минут

Мягмар гарагт Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, БНАСАУ-тай өрнүүлж буй цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон энэ үед Энэтхэг-Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг баталгаажуулахад гурван талын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ.

“Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги, АНУ-ын Гадаад хэргийн сайд Майк Помпео, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва нарын Сан-Франциско хотноо болсон уулзалтаар бүс нутагт энх тайвныг цогцлооход хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон” гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлсэн байна.

Т.Мотэги, Кан Кюн Ва нар мөн ганцаарчлан уулзаж, хоёр орны хооронд үүсээд буй дайны үеийн нөхөн төлбөр болон худалдааны бодлогын маргааныг зохицуулах чиглэлд хүчин чармайлт гаргах талаар хэлэлцжээ. Токио, Сөүл хоорондын маргаанаа шийдвэрлэх нь гурван талын хамтын ажиллагааг хэвээр үргэлжлүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой хэмээн Вашингтон үзэж байна.

2018 оны сүүлээр БНСУ-ын Дээд шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг олгохыг Японы фирмүүдээс шаардсантай холбоотойгоор хоёр талын хурцадмал байдал даамжирчээ. Японы засаг захиргаа дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг байна. Түүнчлэн 2019 оны долдугаар сард Япон экспортын хяналтаа чангатгасан юм. Япон, БНСУ-ын худалдааны төлөөлөгчид уг асуудлыг шийдвэрлэхээр хоёр талын хэлэлцээг өнгөрсөн 10 дугаар сард эхлүүлжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.