Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

Зөвшилцөж баталсан ҮХНӨ-ийг зөрүү буруугүй мөрдөгтүн, сахигтун

/1-р сарын 13/  -  14 цаг 37 минут

Өнөөдөр 1992 оны Үндсэн хуулийн өдөр тохиож байна. 28 жилийн настай шинэ Үндсэн хуулиар бид ард түмэндээ үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, өмчтэй байх, шашин шүтэх эс шүтэх гээд хүний үндсэн эрх, эрх чөлөөг нь олгосон билээ.

Тэр ч утгаараа ардчилсан Үндсэн хууль шинэ нийгмийг цогцлоон байгуулах эрх зүйн цоо шинэ цогц хувьсгал болж чадсан юм.

Гэхдээ нийгмийн хөгжлийн явцад энэ Үндсэн хуульд илүү сайжруулах, дэлгэрүүлэн тодотгох шаардлагатай зүйл заалтууд байгаа нь тодорхой болсон. Ялангуяа 2000 оны дордуулсан 7 өөрчлөлтийг засахгүйгээр эрх зүйт төрийг бүрэн төлөвшүүлж чадахгүй гэдэг дээр үе үеийн парламентчид, хуульчид, эрдэмтэн судлаачид төдийгүй иргэд олон нийт санал нэгдэж 2008 оноос энэхүү үзэл санаа улам ч эрчээ авсан билээ. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн тохироо хараахан бүрдэхгүй л байлаа.

Харин 2019 онд энэ парламентад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх боломж бүрдэж, зөвшилцөх үйл явцад Ерөнхийлөгч болон парламент дахь цөөнх оролцсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ахалсан Зөвшилцлийн Ажлын хэсэгт УИХ-ын ТББХ-ны дарга С.Бямбацогт нарийн бичгийн даргаар ажиллаж, ойлголтын зөрүүг арилгах, өмнө нь өргөн баригдаж байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдээс дэвшилтэт үзэл санааг нь өвлөн тусгах, төрийн тэргүүний болон Ардчилсан намаас дэвшүүлсэн саналыг нэгтгэн тусгах ажлыг амжилттай хийж, улмаар УИХ 2019-оны 11-р сарын 14-нд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж, 2019-оны 11-р сарын 16-нд Ерөнхийлөгч ёсчилсон түүхтэй. 

Хамгийн гол нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 2000 оны дордуулсан 7 өөрчлөлтийг засаж чадсан нь олзуурхууштай. Түүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн саналд туссан тусгаар тогтнолын асуудлаар хэзээ ч ард нийтийн санал асуулга явуулахгүй байх заалтыг дэмжиж Үндсэн хуулийн өөрчлөлтөөр улсынхаа бүрэн эрхт байдлыг улам бататгасан юм. Мөн Урт хугацааы Хөгжлийн бодлогыг заавал хэрэгжүүлдэг, залгамж халаатай байх асуудлыг ч энэ нэмэлт, өөрчлөлтөөр хуульчилсан.

Мөн УИХ-ын төсвийн зардал өсгөж, өр нэмдэг үрэлгэн эрх мэдлийг хязгаарлаж, гишүүд Засгийн газрын гишүүдийн томилгоонд дураараа оролцдог дур зоргыг хазаарлаж өгсөн. Ингэснээр Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж, танхимын зарчмаар ажиллах, Засгийн газрын гишүүдээ Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрх мэдлийг нь гүйцэтгэх засаглалын тэргүүнд олгож, эрх үүргийг нь эн тэнцүү өгсөн билээ.

Тэрчлэн байгалийн баялгийг ард түмнээсээ асууж байж ашиглах эсэхээ шийдвэрлэх, үр өгөөжийг нь иргэдэд тэгш хүртээх, орон нутагт өмчийн болон эдийн засгийн зарим эрх мэдлийг олгох, Дархан Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох, аймгийн төвүүд орон нутгийн зэрэглэлтэй хот болон хөгжих эрх зүйн үндсийг тавьж чадсан нь энэ Үндсэн хуулийн нэмэлт ,өөрчлөлтийн гол амин сүнс нь байлаа.

Түүнчлэн Засгийн газрын гишүүдийн “Давхар дээл”-ийг нимгэлж,  улс төрийн авлигын үүр уурхай болсон намуудын санхүүжилтийг ил болгож, хоосон шүүмжилдэг, нийгмийг өдөөн турхирдаг биш ажил хэрэгч, бодлогын намуудтай болох эх үндсийг тавьсан билээ.

Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлт энэ оны 5-р сарын 25-ны өдрийн 12,00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Үндэсний зөвшилцөл, өндөр ойлголцлын хүрээнд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө одоо харин хийдэлгүй хэрэгжүүлэх, бүх нийтээрээ хэлбэрэлтгүй мөрдөн сахих хамгаас чухал.

Хөгжлийн шинэ үеийн хөтөч, хүчирхэг Монголын ирээдүйг дөтлөх эцэг хууль  болсон Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө даяар олноороо Мөрдөгтүн, Сахигтун.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.