Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

АШУҮИС-ийн эмнэлэг нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээж авлаа

/10-р сарын 1/  -  14 цаг 12 минут

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгаланд баригдаж буй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол-Япон сургалтын эмнэлэг өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээж, үйлчлүүлэгчдээ хүлээж авлаа. 

Тус эмнэлэг нь Япон Улсын 7 тэрбум 985 сая иенийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 1 тэрбум 393 сая иенийн үнэ бүхий хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон хүндэт зочид төлөөлөгчид, ЖАЙКА-гийн төв байгууллага болон Монгол дахь  суурин төлөөлөгчийн газрын хамт олон АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар, доктор, профессор, үе үеийн төгсөгч, оюутан залуус уригдан оролцов. 

Нээлтийн ажиллагааны үеэр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нээлтийн үеэр хэлэхдээ, "Энэхүү эмнэлгийн албан ёсны нээлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны хүмүүсийн хамт өнгөрсөн зургадугаар сард хийсэн. Түүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Амбулаторийн үйл ажиллагааг өнөөдөр нээж, иргэдээ хүлээн авах боломжтой болж байгаад баяртай байна. Арван жилийн өмнө энэхүү эмнэлгийг барьж байгуулах ажил маш олон хүний хүч, хөдөлмөрөөр эхэлж байсан бол өнөөдөр ийнхүү үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна. Эмнэлгийг орчин үеийн техник технологиор тоноглосон, Японы менежментээр ажиллана. Монголын анхны сургалтын эмнэлэгт ажиллах эмч, мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсье" гэв. 

Харин АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон"Монгол, Япон хоёр улсын засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад анх удаа Их сургуулийн эмнэлгийг барьж ашиглалтад орууллаа. Манай Их сургууль энэ сайхан эмнэлгээ Монгол улсын тэргүүлэх, сайн жишиг болсон эмнэлэг болгож ажиллахын тулд бүхий л нөөц бололцоогоо ашиглаж хичээх болно. Бид үр дүнтэй, чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн ажилтныг сургах, дадлагажуулах, анагаах ухааны судалгаа шинжилгээний бааз байх Их сургуулийн эмнэлгийн суурь зарчимд тулгуурлан онол дадлагыг хослуулсан, өндөр ёс суртахуун, ур чадвар бүхий эмч багш, эрүүл мэндийн ажилтан, судлаач нарыг тасралтгүй хөгжүүлэх үндэсний тэргүүлэх Эрүүл мэндийн Боловсролын төв болох зорилго тавин ажиллана. СЯСЭ-ийн амбулатори нь өдөрт 400, сард 8800, жилд 105600 гаруй үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд улсын хэмжээнд лавлагаа  түвшний тусламж үйлчилгээ, БЗД-ийн дөрвөн хороонд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх болно. Мөн МЯСЭ нь амбулатори, радиологийн төв, дурангийн төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж, мэдрэл дотор, хүүхдийн эмгэг судлалын тасгуудыг 11 сард, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэс заслын тасгуудын үйл ажиллагааг ирэх оны 1 дүгээр сараас эхлүүлж, бүрэн хүчин чадлаараа ажиллах болно" гэв.

Монгол-Япон Сургалтын Эмнэлэгийн Ерөнхий захирал Х.Алтайсайхан,  Монгол улс – Япон улсын Засгийн газар хоорондын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааны  бодит биеллийн нэг болсонИх сургуулийн  эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагаа өнөөдөр албан ёсоор эхэлж үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна. 

АШУҮИС–ийн Монгол-Япон Сургалтын Эмнэлэгт  Япон улсын буцалтгүй тусламжаар 360 гаруй нэр төрлийн хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий соронзон резонанс томографи, компьютерт томографи, судсан доторх оношилгоо, эмчилгээний болон дүрсоношилгооны тоног төхөөрөмжүүд, бүрэн автомат анализатор, бусад техник хэрэгслүүд суурилагдаж, ашиглалтад бэлтгэгдсэн. Үнийн хувьд бусад эмнэлгүүдээс ялгаагүй. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжтой. Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үндсэн үйл ажиллагаа, улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлнэ. Мөн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс илгээх бичгийн дагуу илгээсэн үйлчлүүлэгчдийг  хүлээж авна" гэсэн юм.

Монгол-Япон Сургалтын Эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй, багаар үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ бүхий Япон менежментийг нутагшуулж буйгаараа онцлогтой юм байна. Мөн тус эмнэлэг нь Үйлчлүүлэгч дэмжих төвийг Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлж байгаа бөгөөд цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон улсын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэн, өндөр хөгжилтэй орны эмч, багш нарыг урьж ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Дашрамд, тус  эмнэлгээр үйлчлүүлэх иргэд урьдчилан утсаар цаг авах шаардлагатай бөгөөд аймаг, хотын иргэд илгээх бичгийн дагуу /13А маягт/ ирж үйлчлүүлэх боломжтой.

Эмнэлгийн цаг товлолт, лавлагааны утас: 70153098, 70153099

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.