Шинэ мэдээ

“Honda”, “Nissan” олон мянган ажилтнаа түр чөлөөлнө3 цаг 16 минутын өмнөЖижиг бизнесийг дэмжих зорилгоор 250 тэрбум ам.доллар гаргахыг хүсжээ3 цаг 17 минутын өмнөСингапурт үдэшлэг, уулзалт зохион байгуулахыг хориглосон хууль батлав3 цаг 39 минутын өмнөАНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй4 сар 8. 10:06Талибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ4 сар 8. 9:45Японы Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49

Ж.Цолмон: АШУҮИС Ази, Номхон далайн орнуудын баруун бүсийн анагаахын шинжлэх ухааны 100 шилдэг сургуулийн нэг болно

/9-р сарын 2/  -  14 цаг 10 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн  “Эрдмийн баяр”-ын арга хэмжээнд оролцлоо.

АШУҮИС энэ жил 24 мэргэжлээр 1334 оюутан шинээр элсүүлж, нийт 11867 оюутантайгаар 77 дахь хичээлийн жилээ эхлүүлж байна. Тус сургууль 1996 оноос хойш элсэлт аваагүй хүүхдийн эмчийн ангийг сэргээн нээж, Ази, Номхон далайн орнуудын баруун бүсийн анагаахын шинжлэх ухааны 100 шилдэг сургуулийн нэг, судалгааны их сургууль болох, Их сургуулийн хотхон байгуулж, Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх эрхэм зорилготойгоор хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг сургуулийн захирал, доктор Ж.Цолмон хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуульд шинээр элсэн орж буй оюутнуудад тусгайлан баяр хүргээд, “Эмчийн мэргэжил манай улсад хамгийн нэр хүндтэй мэргэжил хэвээр байна. Манай үе үеийн эмч нар хүн ардынхаа эрүүл мэнлийг сахин хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Та бүхний ажлыг тойруугаар үнэлэх нэг үзүүлэлт бол манай иргэдийн дундаж наслалт юм. 1992 онд 62.8 байсан дундаж наслалт 2018 оны байдлаар 70.2 болжээ. Гэсэн хэдий ч энэхүү үзүүлэлтээрээ бид дэлхийд 122-р байрт бичигдэж байна. Энэ бол ирээдүйн эмнэлгийн мэргэжилтэн та бүхний өмнө асар их хариуцлага, итгэл хүлээлт байгааг илэрхийлж байгаа юм. Үүнийг зөвхөн өндөр мэдлэг, мэргэжлийн ур чадвараар шийдэж чадна” гэлээ.

Тэрбээр дээд боловсролын салбарыг бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүний тулд:

1.    Дэлхий дахинд авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж буй энэ үед боловсролын диплом, зэрэг, дэвээс илүүтэй шаардлагатай ур чадвар, мэдлэг эзэмшсэн, авьяаслаг залуучуудыг бэлтгэх, тэднийг дэмжих;

2.    Багшлахуйгаас суралцахуйд түлхүү анхаарч, сурах үйл ажиллагааг дэмжин, сургалтын сайн орчин бүрдүүлэх,  их өгөгдлийн сан бий болгох замаар сургалтын чанарыг эрс өөрчлөх, хариуцлагатай, чадвартай, авьяастай, ёс зүйтэй буюу “зөөлөн ур чадвар”-тай мэргэжилтэн бэлтгэхэд анхаарах;

3.    Их, дээд сургуулиудын чансааг тогтоож, нэгтгэн томруулах замаар дэлхийн хэмжээний их сургуультай болох зорилт тавьж ажиллах, тэдгээрийг төрийн бодлогоор дэмжин, тусгай хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх, хиймэл оюун ухаан, инновацийг эрхэмлэж буй цаг үетэй хөл нийлэхийн тулд судалгааны их сургууль болох ёстой гэсэн байр сууриа илэрхийлэв.

Хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсон Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын хүний гавьяат эмч, доктор Ө.Цолмон, БСШУС-ын сайдын зөвлөх, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар, 2019 оны ЭЕШ-аар улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан шинэ элсэгч Б.Тогтуунсувд нар үг хэлж, эрдэмтэн багш, оюутан сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.