Шинэ мэдээ

Тасалдаад байсан вакцин залгуулсан Ц.Элбэгдоржид талархая40 минут 46 секундын өмнөUFC-ийн 261 дэх тоотой эвэнтэд Монголын тамирчин Д.Батгэрэлийн ээлжит тулааны тов зарлагджээ4 сар 21. 14:18АТГ болон ТАЗ-өөс Р.Дагвын хүү Д.Дөлгөөнийг даргын албан тушаалын шаардлагыг хангахгүй гэж үзсэн ч хууль бус томилгоо хүчээр хийгджээ4 сар 20. 20:00ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУНЭРДЭНЭЭ, "ALL IN" ХИЙ!!!4 сар 19. 19:45Mc collection MB ,Lodko ,Taba шинэ бүтээл г"Хөөрхөн Охин"4 сар 19. 15:16Өвөр Монголчуудыг дэмжих өдөртэй болжээ4 сар 19. 14:34Б.Батбаяр: Даатгалыг барьцаа болгож, зээлийн эрсдэлийг бууруулахад ашиглах боломж бий4 сар 19. 10:28УИХ гишүүн Ц.Анандбазартай нэр холбогдсон мянга нэгдэх охин хэн бэ?4 сар 15. 15:00Дорнод бүсийг тэргүүлэгч хоёр багийн тулаанд Сиксерс яллаа4 сар 15. 14:40Б.Ундармаа 40 сая төгрөгийн торгуульд бус “ард түмний төрд итгэх итгэлийг алдуулсан” гэсэн буруутгалд ихэд “эмзэглэжээ”4 сар 15. 14:24Ц.Анандбазар З.Энхболд хоёр ямар холбоотой вэ?4 сар 15. 12:18Ц.Анандбазарыг унагах улс төр юм бол ард түмэнд ашигтай эргэлээ!4 сар 15. 11:54Сургууль, цэцэрлэгүүдэд ТӨЛБӨРӨӨ ХӨНГӨЛӨХ журам танилцууллаа4 сар 15. 11:43Сошиал дахь гурав хоног: Одоо Ц.Анандбазарыг шалгахгүй орхивол ард түмэн зүгээр өнгөрөхгүй4 сар 15. 11:37Цаг агаарын аюултай үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЭХ мэдээ4 сар 15. 11:20Захидалд гарах “Бага тэнгэр”-т 1,4-1,5 сая ам.долларт хаус зарагдаж, УИХ-ын дарга ХОЁР ЭРХЭМ байшинтай болж4 сар 15. 11:11ЭМЯ: 742 хүнээс халдвар илэрч, хоёр хүн ковидын хүнд хэлбэрээр өвчилж нас барсан4 сар 15. 11:10УИХ-ын дарга Г.Занданшатар зөвшөөрвөл Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж болно4 сар 15. 11:07ХӨСҮТ: Өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа4 сар 15. 11:05ТАНИЛЦ: Элсэлтийн ерөнхий шалгалтын ХУВААРЬ4 сар 15. 9:41Ц.Анандбазар Б.Сүндэръяаг огт, хүчирхийлж байгаагүй гэж худал мэдэгдэл хийжээ4 сар 14. 21:08Б.Сүндэръяа: УИХ-ын гишүүнтэй Ц.Анандбазартай 1000 гаруй охин надтай холбогдсон4 сар 14. 19:40Б.Сүндэръяа: Ц.Анандбазар тохиролцохыг санал болгосон4 сар 14. 17:00Ц.Анандбазарыг ЭРГҮҮЛЭН ТАТАХ асуудлыг МАН-ын УЗ-ийн түвшинд ярьж эхэлжээ4 сар 14. 16:16УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мянган эмэгтэйн гомдолд дарагдах бололтой4 сар 14. 15:19Ц.Aнaндбaзapaac үүдэлтэй “Ме Тоо” xөдөлгөөн өpнөж эxэллээ4 сар 14. 10:48УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчиррхийлэлд өртөж явсан охид, эмэгтэйчүүд баримт дэлгэж эхэллээ4 сар 13. 21:04УИX-ын гишүүн Ц.Aнaндбазap яaгaaд caндpax бoлoв?4 сар 13. 15:56Ноён Бондгор, Камертоны Ганаа нар үндэсний үйлдэрлэлээ дэмжих контент эхлүүллээ4 сар 13. 15:53С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна4 сар 13. 12:30

Цагдаагийн Ерөнхий газрын хэрэг бүртгэх алба

/12-р сарын 25/  -  16 цаг 41 минут

Хэрэг бүртгэх албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангын хурал, сахилга, ёс зүйн зөвөлгөөнийг 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол банкны хурлын зааланд нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн алба хаагчдын хамруулан зохион байгууллаа.

Тайлангийн хурал, сахилгын зөвөлгөөнд ЦЕГ-н тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал оролцож, хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээны тайлантай танилцаж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож ажиллаа.

Тус алба нь 2019 онд Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж, тасгийн дарга нарын манлайллыг дээшлүүлэх, ахлах мөрдөгч, мөрдөгч нарын хуульч, шуурхай ажиллагаа, ур чадварыг сайжруулах зорилгоор 13 заалт бүхий хүрэх түвшиний шалгуур үзүүлэлт баталж, дүгнэхэд шалгуур үзүүлэлт 84,3 хувьд хүрч урьд оны мөн үеэс 29,3 хувиар өсөж, хэргийн үлдэгдэл 31,6 хувиар, прокурорын шаадлага 47,3 хувиар,  хэргийн гаралт 9,3 хувиар буурч, илрүүлэлт 7,5 хувиар, шийдвэрлэлт 8.0 хувиар, хохирол нөхөн төлүүлэлт 8,9 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлттэй, алба хаагчдын мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага сайжирсан байна.

Тайлангийн хурал, сахилга, хариуцлагын зөвөлгөөний төгсгөлд ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж, мэргэжлийн ур чадвараар хамт олноо хошуучлан ажилласан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. Үүнд: Хэрэг бүртгэх албаны 2019 оны

“Тэргүүний хамт олон”-оор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасаг, Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгууд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Ганзориг шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

“Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Хонгор шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар,

“Шилдэг мөрдөгч”-өөр

- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Цэенрэгзэн,

- Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Ангар-Эрдэнэ,

- Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил,

- Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Өнөболд,

- Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Буян-Өлзий,

- Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Ж.Наранбаатар нар шалгарч “Шилдэг мөрдөгч” цом, мөнгөн шагналаар,

Хэрэг бүртгэх албаны “Баярын бичиг”-ээр нийт 10 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа.

Мөн тус албанд олон жил, үр бүтээлтэй ажилласан бэлтгэл цагдаагийн хурандаа С.Болдбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнуулж, бэлтгэл, цагдаагийн хурандаа С.Болдбаатар алба хаагчдад ажлын туршлага, албандаа тогтвор суурьшилтай ажиллахын ач холбогдолын талаар сургамжаа хэлж, албаны удирдлагуудад баярласнаа илэрхийлсэн юм.

 “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэл-2019” нэгдсэн арга хэмжээнд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган, бусдыгаа тэргүүлэн ажилласан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Идэр, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Буян-Өлзий нарт Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны Б/1035 дугаартай тушаалаар “Цагдаагийн гавъяа” тэмдэгээр шагнаж, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга болон албаны дарга нар гаргуулж, баяр хүргэж, амжилт хүслээ.

Шагнагдсан алба хаагчдын цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

 

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБА

 

 

 

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.