Шинэ мэдээ

Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ5 цаг 27 минутын өмнөЖефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана5 цаг 28 минутын өмнөКоронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15Бээжингийн утаа аюултай түвшинд хүрчээ2 сар 14. 9:55“United Airlines” компани БНХАУ руу хийх бүх нислэгээ цуцалжээ2 сар 14. 9:50Хятадын арми Ухань хотод эмч нараа нэмж илгээжээ2 сар 13. 11:50АНУ-ын Сангийн яам БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлнэ2 сар 13. 9:55Вьетнамчууд коронавирусний улмаас анхны метрогоо туршиж чадсангүй2 сар 13. 9:44Хятадын автомашин, гар утасны компаниуд амны хаалт үйлдвэрлэнэ2 сар 12. 14:35АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо 13 болжээ2 сар 12. 10:05Ялтагийн бага хурлын шийдвэрийг ил болгожээ2 сар 12. 9:54Германд шувууны томуу дэгджээ2 сар 12. 9:52Турк Сирийн армид хариу цохилт өгчээ2 сар 11. 11:28Паралимпын анхны албан ёсны музей Японд нээгдэнэ2 сар 11. 9:39Цагаан ордон гадаадад үзүүлэх тусламжийн хэмжээг бууруулах санал дэвшүүлнэ2 сар 11. 9:39НДЕГ-аас Капитал банктай холбоотой мэдэгдэл гаргажээ2 сар 10. 12:32Хубэй мужаас гадна бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо буурсаар байна2 сар 10. 11:50Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ2 сар 10. 11:16Ирландын бүх нийтийн сонгуулийн саналын хуудсыг тоолж эхэлжээ2 сар 10. 9:45Австралид хүчтэй аадар бороо орох төлөвтэй байна2 сар 9. 10:57Аяллын хөлөг онгоцон дээр коронавирусээр халдварласан хүмүүсийн тоо нэмэгджээ2 сар 9. 10:55“Найзууд” нэг ангит киногоор эргэн уулзана2 сар 8. 12:45

“Жэйн Эйр” роман хэвлэгдлээ

/12-р сарын 20/  -  9 цаг 39 минут

Англи хэлтний сод зохиолчдын нэг Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” роман нь BBC BOOKS- с зарласан бүх цаг үеийн 200 шилдэг романы 10-т бичигдсэн, Английн сонгодог романтизмын төлөөлөл болсон гайхалтай зохиол ажээ.

“Жэйн Эйр” роман шинэ жилийн босгон дээр дахин хэвлэгджээ. Англи, Америкийн дунд сургууль, их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт багтдаг, заавал унших номын жагсаалтанд дээгүүрт залардаг энэхүү бүтээлийг залуу орчуулагчид хөрвүүлж, зохиолч Б.Шүүдэрцэцэг хянан тохиолдуулсан байна.
 Чухам яагаад ЖЕЙН ЭЙР-ийг заавал  унших ёстой вэ?
Англи хэлтний уран зохиолд онцгой байр эзэлдэг эгч дүү 3 Бронтегийн нэг Sharlotte Bronte-гийн бичсэн сонгодог роман.
 Англи хэлтний ахлах сургууль, коллежуудын заавал унших номын жагсаалтанд багтсан байдаг.
 
"Жейн Эйр"-ийг уншаагүй бол  англи хэл судалж, энэ зохиолтой холбоотой асар олон хэлц үг, хошигнолыг ойлгох боломжгүй.
“Жейн Эйр” бол англи хэлтний уран зохиолд шинэ үзэгдэл болсон онцгой эмэгтэй баатар юм.  Учир нь хатан хаан, гүнж, гоо үзэсгэлэнт бүсгүй биш, харин өөрийнхөө оюун ухаан, шударга үнэнч зөн чанарыг эрхэмлэсэн, хүчирхэг эмэгтэй баатар гэдгээрээ уран зохиолд анхдагчдын нэг гэж  судлаачид үздэг ажээ.

Шарлотта Бронте Английн Йоркшир дахь бөглүүд тосгонд ядуу даржин Бронте ламтны 6 хүүхдийн 3 дахь охин нь болж 1816 онд мэндэлжээ. Хоёр эгч нь багадаа, хожим эрэгтэй дүү нь  насан эцэслэж, Эмили Бронте, Энн Бронте, Шарлотта Бронте гурван эгч дүүс  зохиолч болж “Жейн Эйр”, “Багш”, “Агнес Грей”, “Аянгын даваа” романуудаараа англи хэлтний уран зохиолд алдаршсан юм.

Сонирхолтой нь эгч дүү гурав маш богино 29-39 насалж, Шарлоттагаас бусад нь гэрлээ ч үгүй орчлонг орхисон атал, гайхалтай үнэнч хайр дурлал, өрнөл ихтэй сонирхолтой адал явдалт зохиол, амьд идэвхтэй содон хувь тавилантай дүрүүдийг хэрхэн бүтээж чадсан нь судлаачдын гайхлыг төрүүлсээр байдаг.

Товчхондоо, Жэйн Эйр бол дэлхийн уран зохиол дахь анхны бие даасан, ухаалаг, хохирч хэлмэгдэлгүй амьдралынхаа эзэн болж чадсан хүчирхэг эмэгтэй баатар ажээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.