Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна

/12-р сарын 6/  -  10 цаг 12 минут

-Хятад руу тавигдах шинэ хийн хоолой Монголоор дамжина-

-"Газпром" компани ОХУ-аас  Хятад улс руу  Алтайгаар дамжуулан барих  байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтаас түр татгалзаж уг хоолойг  Монголоор дамжуулах арай урт чиглэлд  анхаарлаа төвлөрүүлж  байна. Энэхүү чиглэлийг дэмжиж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд  ОХУ-ын удирдлага болон Газпромтай хийсэн Москва хотын уулзалтын үеэр  мэдэгдэв. Шинжээчдийн үзэж байгаагаар уг чиглэлийг   боловсруулахад нэгээс- хоёр жил, барьж байгуулахад  4-5 жилийн хугацаа шаардагдах  бөгөөд энэ хугацаанд "Газпром"  нөөцийн  асуудлыг шийдэж амжихаар байна.

-Өнөөг хүртэл  маш эргэлзээтэй  байсан  Монголоор дамжуулан Хятад руу хийн хоолойг барих Газпромын төсөл нь бодит дүр төрхийг авч эхэллээ.

Тодруулбал, 12-р сарын 3-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Москва уг төслийг дэмжиж байгаа тухай мэдэгдэв. Тэрээр “ОХУ-аас  Монголын  нутгаар дамжуулан Хятад руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийг Оросын тал дэмжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр энэ төслийн эхлэл тавигдлаа гэж би ойлгож байна ” хэмээн Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй хийсэн уулзалтын дараа мэдэгдлээ. Оросын Ерөнхий сайд энэ талаар ямар нэгэн  тайлбар хийсэнгүй.

Үүний дараа нэн даруй "Газпром" -ын дарга Алексей Миллертэй Монголын албаны хүмүүсийн уулзалт болж, эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцэв.

"Газпром" нь "Коммерсант" -ын лавлагаанд хариулт өгсөнгүй.

Монголоор дамжуулах төсөл нь   Оросын байгалийн хийг  Алтайгаар дамжуулах төслийн   (жилд 30 тэрбум шоо метр хүртэл) альтернатив хувилбар юм  Баруун Сибирь дэх Газпромын  үндсэн  ордуудаас  Хятадын хил рүү  нэвтрэх  хамгийн богино зай болох үүднээс энэхүү  төсөл (баруун маршрут гэж нэрлэгдсэн) бүр 2000 оны эхээс хөндөгдөж  хэлэлцэгдэж байсан юм.Түүнчлэн  энэ төсөл  Газпромд өөрийн обьёмыг Европ, Хятадын зах зээлийн хооронд  сэлгэн дамжуулах  боломжийг олгохоор байсан боловч  хэрэгжүүлээгүй байсан юм. 2014 онд Газпром болон Хятадын CNPC нь "зүүн маршрутыг" илүүд үзэн  “ Сибирийн хүч” хийн  хоолойг 12-р сарын 2-нд  эхлүүлсэн билээ.

Алтайн маршрут өөрийн сул талтай. Нэгдүгээрт, хий нь Хятадын хүн ам сийрэг суурьшсан баруун хэсэгт хүрэх бөгөөд  түүнийг, Хятадын төв болон зүүн хэсэгт цааш хүргэх шаардлагатай гарна. Хоёрдугаарт, Хийн хоолой Алтайгаар  дамжуулах нь техникийн хувьд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, хийн хоолойн сүүлийн хэсэг  уулсын дундуур тавигдах юм. Нөгөө талаар Монголоор дамжуулах чиглэл нь  хийг зүүн хойд Хятад,  Бээжингийн бүс нутаг руу шууд хүргэх ба  тал  нутгаар  хийн хоолой тавих нь хямд  юм.  Гэсэн хэдий ч, энэ сонголт нь   эрсдэлтэй,   энэ эрсдлийн  үр дагаврыг Украин, Беларусь улсуудын   жишээн дээр "Газпром" сайн мэдэх билээ.

Монгол улс олон жилийн турш  Орос, Хятад улсуудад өөрийн газар нутгаар уг хоолойг дамжуулахыг санал болгож байсан боловч үр дүнд хүрэхгүй байсан юм.

Энэ байр суурь өөрчлөгдөх анхны урьдчилсан нөхцөл  бол Владимир Путины есдүгээр сард хийсэн мэдэгдэл байв. Ерөнхийлөгч уг чиглэлийг “хэцүү" боловч "нэлээд бодитой"гэж нэрлэн, мөн  хятадын хамтрагч нар  энэ чиглэл рүү хандаж байгааг тодотгон  Монголын транзит замын талаар бодож үзэхийг Алексей Миллерээс хүссэн билээ.

Түүний үзэж байгаагаар хийн  нөөцин баазаар  зөвхөн Эрхүү муж, Красноярскийн хязгаар нутаг дахь Газпромын  ордуудаас  гадна  ( боловсруулахад бэлэн нөөц одоогоор байхгүй байгаа), баруун чиглэлээр Монголоор дамжуулан нийлүүлэх шаардлагатай нөөцийг цуглуулах боломжтой  Ямал ч байж болох юм”

Владимир Путин :” Бид Монгол, Хятадын түншүүдтэй хамтран нүүрсустөрөгчийг хийг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх боломжийн талаар хамтран ажиллаж байна. Энэ бүхэн ажиллагаа явагдаж байна”

"Сколково " эрчим хүчний төвийн  шинжээч Сергей Капитонов: “ Анх Оросын хий нийлүүлэхээр төлөвлөж байсан Шинжаан Уйгурын автономит муж бол өөрсдөө дотоодын хийн олдборлолтын хангалттай хүчирхэг бүс нутаг юм (дотоодын олдборлолтын  дөрөвний нэг орчим хувь) төдийгүй Төв Азиас  Хятад руу  хий нийлүүлдэг замын эхний бүс нутаг юм” гэж шинжээч үзэж байна. Гэхдээ тэрбээр Монголоор дамжин өнгөрөх чиглэлийг өртөг өндөртэй гэж үздэг бөгөөд тэнд бэлэн нөөц байхгүй байгааг мөн онцолжээ.Энэ бүс дэх цорын ганц бэлэн нөөц орд бол Ковыкта бөгөөд уг орд “Сибирийн хүч”-ийн хийг  гаргах зориулалттай юм.

Красноярскийн хязгаарт  хийн олдборлолтын төвүүд  огтхон ч  байгуулагдаж бий болоогүй, энэ бүс нутагийн  хийн нөөц ч тогтоогдоогүй байна. Түүнчлэн зүүн Сибирь дахь өөрийн хийн нөөц орд бүхий бие даасан компаниудыг Газпромын ашиг сонирхлын тойрогт татах боломж байж болох ч ийм  харилцааны хэлбэрийг төсөөлөхөд ч  хэцүү байна."гэжээ.

“Хий, хими “ VYGON Консалтингийн захирал Дмитрий Акишиний дүгнэлтээр:

“Хий дамжуулах хоолойн зураг төсөлд 1-2 жилийн хугацаа шаардагдах бөгөөд Баруун Сибирийн нөөц ордуудаас Монголын  хил хүртэл бүтээн байгуулалтын  ажилд дор хаяж  4-5 жил шаардагдана. Шаардлагатай нөөцийн баазыг бэлтгэхэд энэ нь хангалттай  цаг хугацаа бөгөөд ялангуяа Баруун Сибирийн бүс нутгийн  хийн нөөц,  одоогийн хүчин чадлыг ашиглах  боломжтой. Мөн шинжээчдийн дугнэлтээр  нэмэлт боломжийг жилд 50-100 тэрбум шоо метр гэж тооцдог гэжээ.

Үүний зэрэгцээ, Дмитрий Акишин “Саяхан болтол Хятад улс Оросын эрчим хүчний бүтээгдэхүүний  транзит тээвэрлэлтийг эсэргүүцэж байсныг сануулж,  татварын өсөлтөөр шалтгаалан оросын нефть бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулан төмөр замаар тээвэрлэн  худалдан авахаа зогсоож байсныг онцолжээ.

                    Татьяна Дятел 

Эх сурвалж: “Газета комерсанть”

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.