Шинэ мэдээ

NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07

И.МӨНХЦЭЦЭГ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮХ ОРЛОГО ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ

/11-р сарын 21/  -  11 цаг 05 минут

Монгол улсын хэмжээнд нийт 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаагийн 56 хувийг эрэгтэй, 44 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогод үзүүлэлх чөлөөлөлтийн заалтыг өөрчлөн оруулжээ. Шинэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар ээлтэй орчин бий болсон талаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын Татварын улсын байцаагч И.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-т “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамруулна хэмээн заажээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах төвшин хэр байна вэ?

-2007 оноос хойш хэрэгжиж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.10-д “хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Хуулийн заалтын дагуу орлого олгогч этгээд буюу ажил олгогч нь татвар төлөгч буюу ажилтны орлогыг олгохдоо хувь хүний орлогын албан татвар ногдуулахгүйгээр шууд олгож, чөлөөлөлтийг үзүүлдэг. Хэрвээ орлогыг олгохдоо ажилтнаа энэ заалтад хамрагддаг гэдгийг мэдээгүй, албан татвар суутгасан тохиолдолд тухайн татвар төлөгч өөрөө тайлангаа гаргаж, төлсөн албан татвараа буцааж авах зарчмаар явдаг.

-Шинэчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд энэ заалт хэвээрээ байгаа юу?

-Шинэчлэн батлагдсан  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд “хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний  орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байгаа. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх аргачлалын хувьд өмнөх хуультай ижилхэн гэж ойлгож болно.

Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулдаг байгууллага ажилтандаа цалинг нь олгохдоо тухайн татвар төлөгчийн цалингаас албан татвар суутгахгүйгээр олгоно. Харин тухайн ажилтан маань хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг батлах баримт, бичгээ ажил олгогчдоо хавсарган өгсөн байх шаардлагатай. Ямар нэгэн байдлаар татвар суутгачихаад, дараа нь буцааж авахаар хөөцөлдөхгүйгээр, эхнээсээ л цалингаа авахдаа хувь хүний орлогын албан татвар суутгуулахгүйгээр чөлөөлөлтөө эдлэх ёстой.

Статистикийн мэдээллээс харахад Монгол улсад 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг юм байна.Эдгээр иргэдэд энэ заалт хамаарна.

Одоо хэрэгжиж байгаа буюу хуучин хуулийн заалтаа авч үзвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн заалт бөгөөд өмнөх хуулиар хөгжлийн бэрхшээлтэй биш боловч ердийн өвчин эсвэл ажлын онцлогоос хамаараад хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс ч багтдаг байсан. Шинэ хуулиндаа яг хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлогыг чөлөөлнө гэж тодорхой болгож оруулж ирсэн.

-Энэ хуулийн заалтын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань цалингаасаа албан татвар төлөхгүйгээс гадна бусад ямар боломжууд бий болж байгаа вэ?

– Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний  орлогод цалин хөдөлмөрийн хөлсний орлогоос гадна хуульд заасан бизнесийн үйл ажиллагааны орлого,  хөрөнгийн орлого буюу ногдол ашгийн, банкны хадгаламжийн хүүгийн орлого, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого, шууд бус орлого хамаардаг. Банкинд хадгаламж эзэмшдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд тухайн банкиндаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ баталсан баримт бичгээ өгч тэмдэглүүлсэн тохиолдолд банк хадгаламжийн хүүнээс албан татвар суутгахгүйгээр олгоно.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн бол Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн өөрийн эзэмшсэн мэргэжлээр бусдад зөвлөгөө өгөх үйлчилгээ явуулах,  сургалт явуулах,  бариа засал хийх, худалдаа үйлчилгээ эрхлэх  гээд төрөл бүрийн бизнес эрхэлдэг.  Эдгээр хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний  орлого нь хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөнө.  Өөрөөр хэлбэл тухайн бизнесийг эрхлээд олох ашгаас төлөх албан татвараас чөлөөлөгдөнө гэсэн үг юм. Гэхдээ үйл ажиллагаа явуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань  жилийн эцэст тайлангаа  бол гаргаж өгөх үүрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлийг иргэдийг орлогыг татвараас чөлөөлөх энэ хуулийн заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Татварын ерөнхий газраас ямар ажил хийж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Хувь хүний орлогын албан татварын хуульд заасан чөлөөлөлтөө эдлэхэд хялбар байлгах зорилгоор  хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ мэдээллийг эрх бүхий байгууллагаас авч банк зэрэг суутгагч татвар төлөгчдөд хүргүүлэх, эсвэл анх хадгаламж нээхэд нь мэдээллийг нь бүртгэж авах заалтыг банкны бүртгэлийн мэдээллийн хуудаст оруулж өгөх боломжийн талаар бид судалж байна.

-Шинэ хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн гэсэн үг үү?

-Тийм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээс гадна цалин, хадгаламжийн хүү, бизнесийн үйл ажиллагааны  зэрэг бүх орлогыг хувь хүний орлогын албан татвараас  чөлөөлж байгаа нь тэдгээр хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх, бүх төрлийн үйл ажиллагаа эрхлэх асуудлыг дэмжиж байгаа юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.