Шинэ мэдээ

Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ

/12-р сарын 3/  -  11 цаг 05 минут

Та бүхэнд “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж буй Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. 

Манай улсын нийт хүн амын 3,3 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байдаг бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Монгол Улсын төр, үе үеийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангахын төлөө анхаарал хандуулж ирсэн билээ. 
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах чиглэлд тодорхой зорилтуудыг тусган тэдний эрх, оролцоо, хөгжил, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч олон талт арга хэмжээг авч байна. 

Тухайлбал, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргалаа.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг сайжруулахад анхаарсны үр дүнд өнгөрсөн онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ оны зургадугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.

Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт хөгжлийн бэрхшээлтэй 219,1 мянган хүнийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулсан нь нэг хүн дор хаяж хоёр төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна гэсэн үг юм. 

Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлд ахиц гарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд ажлын байр бий болгосон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тогтмолжуулж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх төслийг хэрэгжүүллээ. 

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг ашиглалтад оруулаад байна. 

Ирэх жилээс зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборын барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. 

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж эрх зүйн орчныг шинэчлэх ажлыг хийхээр бэлтгэж байна. 

Цаашид Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бусдын адил ажил хөдөлмөр эрхлэх, ачаалал даах, хариуцлага хүлээх бүрэн чадвартай төдийгүй хувийн бизнес эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлаас хамгаалах, нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, боловсролыг тэгш хүртээмжтэй хүртэх, амьдралын чанарыг дээшлүүлэх үе шаттай нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлого, үйл ажиллагааг тэдний эрх, ашиг сонирхол, олон улсын нийтлэг чиг хандлагад нийцүүлэн хэрэгжүүлэх та бүхэнтэй идэвхтэй хамтран ажиллах болно. 

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-нд тэмдэглэдэг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашид юу хийхээ ярилцаж төлөвлөх, иргэд маань эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр хэмээн онцгойлон үздэг билээ. 
Гэхдээ зөвхөн энэ өдөр биш өдөр бүрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр шиг байлгахын төлөө та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.