Шинэ мэдээ

Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ3 цаг 12 минутын өмнөХонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ3 цаг 36 минутын өмнөХонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ5 сар 15. 9:27

"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ

/11-р сарын 21/  -  16 цаг 41 минут

Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хороо буюу Биокомбинат орчимд чухал хэрэгцээтэй байсан хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтанд орлоо. Уг Хүүхдийн эмнэлэг нь  БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн сан”-гийн дэмжлэгээр баригдсан байна. Тус эмнэлэг нь гурван давхар 50 хүүхдийн ортойгоор, 500 мянган ам, долларын санхүүжилтээр баригджээ. Хоёрхон сарын хугацаанд баригдсан тус эмнэлэгт мөн 150 мянган ам.долларын  эмнэлгийн тоног төхөөрөмжийг  өнөөдөр гардууллаа.

 БНХАУ-ын “Энхтайван Хөгжлийн сан”  өмнө  нь Монгол улсад олон удаагийн буцалтгүй тусламжаар Налайх, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэгт хүүхдийн эмнэлэг барьж өгч байсан билээ.

Хамгийн сүүлд тавдугаар сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хороонд  орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий 50 орны хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулсан байна.

 Шинэ эмнэлгийн нээлтэнд УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин , “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэд тэргүүн Ю Шяошуан нар оролцлоо.

УИХ-ын гишүүн, ЭМЯ-ны сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ “Наймдугаар сард л энэ эмнэлгийн асуудлыг ярилцаж байлаа. Хоёрхон сарын хугацаанд энэхүү эмнэлгийг бүтээн байгуулж өгсөн “Энхтайван хөгжлийн сан”-гийн хатт олонд туйлын их баярлаж байна. Өмнө нь энэ хорооны иргэд хотоос 25 км-ын зайд орших хүүхдийн эмнэлэг рүү явдаг байлаа. Энэ шинэ эмнэлэг  ашиглалтанд орсноор 12-р хорооны тулгамдсан асуудлыг шийдэж өглөө. Мөн 10 ор нэмж өгсөнөөр ахмадуудаа ч эмчлэх асуудлыг цаашид эхлүүлэх болно” хэмээсэн юм.

 “Энхтайван хөгжлийн сан”-гийн дэд Ю Шяошуан хэлсэн үгэндээ “Хятадын Энхтайван хөгжлийн сан олон улсын харилцаа, хамтын ажиллагаануудад идэвхитэй оролцож, олон улсын нийтийн халамжийн үйл ажиллагааг хөгжүүлж, дэлхийн Энхтайван хөгжлийг дэмжиж, хамтдаа хөгжин цэцэглэх явдлыг зорилтоо болгон ажиллаж байна. Дэлхийн 30 гаруй улс оронд олон улсын ард түмэнд хүртээмжтэй байх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Хятад, Монгол хоёр улсын хамтын хүчин чармайлт дор, тус сан 2012 оноос хойш Монголын талтай эмнэлэг эмчилгээ, боловсрол, ажилчдын сургалт болон хэвлэл мэдээллийн салбарт ард түмэнд хүртээмжтэй цуврал төслүүдийг хэрэгжүүлж   Монгол Улсын хөгжилд тусламж дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Монгол улс , БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд энэхүү шинэ эмнэлэг үүд хаалгаа нээж байгаад тун их талархаж байна. Хятадын “ Энхтайван хөгжлийн сан”  Монголын талтай үйл ажиллагаагаа улам үргэлжлүүлэн гар гараа барилцан, илүү олон ард олны амьжиргааны барилга байгууламж болон хүртээмжтэй төслүүдийг бүтээж, хоёр талын ард түмний харилцааг дэмжиж, хоёр улсын харилцааны хөгжилд туслалцаа дэмжлэг үзүүлэх болно” хэмээсэн юм.

Мөн БНХАУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин хэлсэн үгэндээ “Монгол Улс болон Хятад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Хан-Уул дүүргийн 12-р хороонд шинэ эмнэлэг  баригдаж буйд туйлын их баяртай байна. Монгол улс  бол БНХАУ сайн хөрш, сайн найз мөн сайн түнш билээ. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаа хурдацтай хөгжиж, ялангуяа, Ши Жиньпин даргын Монгол Улсад хийсэн айлчлалаар, хоёр тал иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулснаар Хятад Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үед оршиж байна. Түүнчлэн, Хятадын “Энхтайван хөгжлийн сан "элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй" бодлогыг идэвхитэй хэрэгжүүлж, Монголд цөөнгүй амьжиргааны төслүүдийг хэрэгжүүлж, Улаанбаатар хотын Чингэлтэй. Баянзүрх, Налайх зэрэг дүүрэгт буцалтгүй тусламжаар хүүхдийн эмнэлэг барьж байгаад талархаж байна. Миний хувьд дөрөвдэх эмнэлгийн нээлтэнд оролцож буйдаа талархаж байна. Монгол Улсад суугаа ЭСЯ цаашид тус сан өөрийн давуу талыг гаргахад үргэлжлүүлэн дэмжиж, Хятад Монголын ард түмний хоорондын харилцаанд идэвхитэй оролцон хөгжүүлж, Хятад Монголын харилцааны хөгжилд зохих хувь нэмрээ оруулах болно” гэдгээ илэрхийлсэн юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.