Шинэ мэдээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшор бүсээр дамжуулан 8 сая гаруй доллар угаасныг илрүүлжээ7 цаг 2 минутын өмнөЕХ-ны удирдагчид уур амьсгалын асуудлаар зөвшилцөлд хүрчээ12 сар 13. 12:17БНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна12 сар 13. 10:26АНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв12 сар 13. 9:32Том компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ12 сар 13. 9:31Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв12 сар 11. 17:29В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй12 сар 10. 12:37Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо12 сар 9. 13:31Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 12:27Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ12 сар 9. 9:43“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05

В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна

/11-р сарын 14/  -  11 цаг 44 минут

Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ-ын /БРИКС/ удирдагчид Бразилын нийслэл хотноо дэлхийн улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг, мөн таван орны хамтын ажиллагааг хэлэлцэж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт болсон БРИКС-ийн бизнес форумын үеэр үг хэлэхдээ протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого болон шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байгааг онцлон тэмдэглэжээ.

“БРИКС-ийн орнууд дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна гэж тус бүлгийн орнуудын удирдагчид үнэхээр зөв үг хэллээ. Шударга бус өрсөлдөөний арга нь дэлхийн худалдаанд улам бүр нэмэгдэж, дангаар авч буй хориг арга хэмжээ, түүний дотор улс төрийн зорилготой протекционизм цэцэглэн хөгжиж байгаа нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөн” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, ийм нөхцөлд БРИКС-ийн орнууд эдийн засгаа хөгжүүлэх, нийгмийн байдал доройтож, амьжиргааны түвшин доошлохоос урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ сайн сайхны төлөө нухацтай хүчин чармайлт гаргах шаардлагатай. 

В.Путин эрчим хүчний салбарыг БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж нэрлээд, Орос улс энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж цохон тэмдэглэжээ.

ОХУ-ын эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан

Үүний сацуу тэрбээр ОХУ-ын эрх баригчид улс орныхоо эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан боловч ДНБ-ий өсөлтийн одоогийн хурдац хангалтгүй байна гэж мэдэгджээ.

“Орос улсад бид макро эдийн засгийг тэнцвэржүүлэх бодлогыг олон жилийн турш баримталж ирлээ. Үүний зэрэгцээ төрийн санхүүд хариуцлагатай хандан, банкны болон зээлийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж байна. Түүнчлэн эдийн засгийн гол салбаруудыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хичээж байна. Үүний ачаар бид улс орны эдийн засгийг уналтад орохоос сэргийлж чадсан” гэж В.Путин мэдэгджээ. “Мэдээж хэрэг, ДНБ-ий өсөлтийн өнөөгийн хурдцыг хангалттай гэж бид бодохгүй байгаа. Тиймээс бид шинээр хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.

ОХУ-ын Улсын статистикийн албаны урьдчилсан дүгнэлтээр, 2019 оны гуравдугаар улиралд тус улсын эдийн засаг жилийн дундаж үзүүлэлтээс 1.7 хувиар өссөн бол 9 сарын хугацаанд өсөлтийн хурдац 1.1 хувьтай гарчээ. Энэ нь  Эдийн засгийн хөгжлийн яамны таамгаас доогуур үзүүлэлт ажээ. Тус гуравдугаар улиралд Оросын ДНБ-ий өсөлтийн хурдац 1.9 хувьд хүрнэ гэж мэдэгдэж байв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.26.194.69mongol   • 11 сарын 15. 11 цаг 56 минут

Putin gua tegeed hursh jijighen oron mongoliin baraa buteegdehuund 15_68 huviin tatvar taviad olon jil bolj baigaa chini tegeed shudarga yam uu oros ulstai mongoliin huvid asar ih aldagdaltai naimaa hiij baigaa chini shudarga es uu tom gurnuud hoorondoo hudaldaa hiihdee shudarga bish bn gej ih yarih yam jijig uls end chini hamaaralgui yam uu mongol ulsiin nutag devsger deer buteen baiguulalt hiih geheer sadaa bolood baigaa chini bas shudarga es uu uuriiguu neg tolind har daa

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.