Шинэ мэдээ

Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ3 цаг 22 минутын өмнөХонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ3 цаг 46 минутын өмнөХонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ5 сар 15. 9:27

Утаагүй халаалтад эко зээлийн ногоон гэрэл асаалттай байна шүү

/10-р сарын 25/  -  16 цаг 39 минут

“Туушин” зочид буудалд эхэлсэн “Ногоон санхүүжилтийн чуулган-3”  технологийн шинэ шийдэл бүхий халаах тоног хэрэгслийг танилцуулж байна.  Цахилгаан зарцуулалт багатай  хэрнээ том талбай халаах хүчин чадалтай, ашигт үйлийн коэффицент  өндөртэй  хэрэгслийг Хас банкны  зээлээр авах боломж  иргэдэд  нээлттэй байна.  Тус банкны эко хэрэглээний зээл уламжлалт бүтээгдэхүүн гэдгийг иргэд бараг мэдэх  байх.  Энэ эко зээл авч халаалтаа шийдсэн зарим иргэд энэ үеэр туршлагаа хуваалцаж байна билээ.

Халаалтаа цахилгаанаар  шийднэ гэхээр хамт ирдэг нэг айдас болгоомжлол бол  эрчим хүчний үнэ. Гэхдээ  ийм болгоомжлол бараг илүүц юм шиг байна. Орчин үеийн цахилгаан халаах хэрэгсэл  эрчим хүч бага зарцуулдаг,  ухаалаг, ер нь их хэмнэлттэй  болжээ.  Жишээ нь, энд ердөө 350 вт-ын чадлаар 10-аад м2  талбай халаах төхөөрөмж  байж л байна. Хүний оролцоогүйгээр орчны темпратураа мэдэрч асч унтардаг конвектор халаалт улам боловсронгуй болжээ. Үнэ ханш нь ч боломжийн. Тэгээд дээр нь эко зээлээр авах боломжтой. Ийм төхөөрөмжөөр 50-60 м2 талбай бүхий орон сууцыг халаахад  сардаа 120 мянган төгрөгөөс хэтрэхгүй гэж байна билээ. Бүр энэ байтугай хэмнэлттэй халаах хэрэгсэл ч байдаг гэсэн.  Гагцхүү иргэдийн хувьд мэдээлэл  их дутмаг байдаг нь анзаарагдсан. Нөгөө талаасаа тухайн хүн өөрийн гэр байшингийнхаа онцлог,  хэрэгцээ шаардлагадаа тохируулж зөв сонголт хийх нь чухал юм шиг байна.

Ногоон санхүүжилт чуулганы үеэр  эко зээлээр халаалтаа шийдсэн зарим хүмүүстэй уулзаж товч тодруулга хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн  YII хорооны иргэн Н.Батдэлгэр: Цахилгаан халаалт нүүрснээс хямд зардалтай

Манайх сард нэг портер нүүрс түлдэг байсан. Тэгээд өнгөрсөн жил эко зээл авч цахилгаан халаалтад шилжсэн. Дулааны алдагдал ихтэй байсан учир эрдэс чулуун хөвөнгөөр байшингаа дулаалж,  цонх хаалгаа сольсон. Нүүрс, үнстэй холилдоод байхгүй, гэр орон цэвэрхэн, аятай тухтай болсон. Хүйтний улиралд сардаа  цахилгааны  төлбөрт 150 мянга орчим төгрөг төлдөг. Нүүрс түлж байснаас хамаагүй илүү хэмнэлттэй байна.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэн Л.Тогтох: Байранд орох мөрөөдлөө орхисон

Би гэрийнхээ нэг хэсэгт найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг.Хүйтний улиралд сар бүр нэг портер нүүрс түлдэг байсан. Хамгийн багадаа 180 мянган төгрөг шүү дээ. Тэгээд дээр нь тог цахилгааны мөнгө нэмэгдэнэ. Судалж байгаад ногоон зээл авч цахилгаан халаалт тавиулсан.  Цахилгааны зардалд 100 гаруй мянган төгрөг төлдөг. Их хэмнэлттэй. Би байранд орох юм сан гэж мөрөөддөг байсан. Одоо тэр мөрөөдлөө бараг орхисон доо. Яагаад гэвэл яг байранд амьдарч байгаа  юм шиг  тохьтой цэвэрхэн, үнс тоостой зууралдахаа больсон.

Хэрэглэгчид нэг иймэрхүү яриа хөрөө, санаа бодолтой байна. Өөр дуулгах нэг шинэ мэдээлэл гэвэл DULAALGA.MN гээд шинэ цахим хуудас ирэх долоо хоногоос эхлэн ажиллах юм байна.  Эндээс  халаалт дулааны бүхий л мэдээллийг авч болохоос гадна гэрийнхээ дулааны алдагдлаа  хэмжүүлэх,  халаах хэрэгсэл, дулаалгын материал зэрэг иж бүрэн мэдээлэл авах боломжтой юм байна шүү.

Г.Хан

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.