Шинэ мэдээ

АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоож магадгүй7 цаг 3 минутын өмнөТалибууд Афганистаны эрх баригчидтай хийж буй хэлэлцээгээ зогсоожээ7 цаг 24 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд онц байдал зарлах гэж буйгаа парламентдаа мэдэгдэв4 сар 7. 14:02Нефтийн үнэ өсжээ4 сар 7. 13:59Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ4 сар 7. 9:38Японы Ерөнхий сайдын гэрт үл таних эмэгтэй нэвтрэхийг оролджээ4 сар 7. 9:32АНУ-д коронавирустэй тэмцэхэд цэргийн эмч нарыг оролцуулна4 сар 6. 9:05АНУ нефтийн импортод татвар ногдуулж магадгүй4 сар 5. 11:44АНУ-д нэг өдрийн дотор 1400 гаруй хүн нас баржээ4 сар 5. 11:42АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40

Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна

/11-р сарын 8/  -  11 цаг 45 минут

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм.

70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт доголдолж байгаа учраас нам даралтын зуухтай газруудыг шалгаж сайжруулсан түлшний хэрэглээ, утаа шүүгч суурилуулах боломж, техник ашиглалтын болон аюулгүй ажиллагаа зуухны шаталтын процесс, халах гадаргуу, температур гаргах чадварт туршилт хийсэн байна. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 70-100 кВт/цаг хүртэл хүчин чадалтай 228 хэрэглэгчээс 58 хэрэглэгч дакон маягийн халаалтын зуухтай байна. Мөн Хятад улсад үйлдвэрлэгдсэн хагас автомат ажиллагаатай, эргэх ул ширэмтэй нам даралтын зуухыг хэрэглэж байгаа судалгаа гарчээ.

Туршилтаар эдгээр нам даралтын зууханд сайжруулсан шахмал түлшийг шатаахад шаталтаас үүсэж, утааны хийтэй хамт хаягдах тоосонцорын хэмжээ буурч байгаа боловч зуухны хүчин чадал, галын хотлын эзлэхүүний хэмжээнээс хамааран цацрагийн дулаан солилцоогоор дамжуулан өгөх дулаан өгөлт нь буурснаар усны халалт муудаж, халаалт өгөхгүй байгаа нь тогтоогджээ.Мөн тус зуухнуудад сайжруулсан түлшийг түлэхэд ширхэглэл тохирохгүй, нунтаглаж нүдэх гар ажиллагаа их, бүхэллэг хэсгүүд дутуу шатах зэрэг үзэгдэл илэрсэн байна. Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг хэрэглэх туршилтыг хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар, нийслэлийн Зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн зөвлөх инженер, доктор профессор, эрдэмтдийн баг хамтран явуулсан байна.

Нам даралтын зууханд сайжруулсан түлшийг туршсан дүгнэлтэнд зөвлөлийн гишүүд санал солилцоод,  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд түүхий нүүрсийг түлэхгүй байх нь зүйтэй хэмээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэнд хатуу хяналт тавьж, уурын зуухыг цахилгаанд холбох, газанд шилжих арга хэмжээнүүдийг авч ажиллах хэрэгтэй гэв. Мөн ирэх 2020 оны 10 дугаар сарын 1-н гэхэд Улаанбаатар хотод байгаа бүх уурын болон нам даралтын зуухуудыг техникийн нөхцлөөр шийдвэрлэж, түүхий нүүрс хэрэглэхгүйгээр  ажиллах захирамжийн төсөл оруулж ирэхийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.