Шинэ мэдээ

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна11 сар 12. 11:59Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ11 сар 12. 9:47“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна11 сар 7. 12:07Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй11 сар 7. 12:04“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ11 сар 7. 11:21АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана11 сар 7. 9:51АНУ-БНСУ-ын төлөвлөсөн хамтарсан сургуулийг хурцаар шүүмжилжээ11 сар 7. 9:50Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй11 сар 6. 14:46

Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ

/11-р сарын 8/  -  10 цаг 24 минут

Пүрэв гарагт БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын дарга нартай уулзаж, Солонгосын хойгт энх тайвныг цогцлоох үйл явцад үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжихийг хүссэн байна. Тэрбээр Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын /ОАНА/ 17 дугаар Ерөнхий Ассамблейд оролцож буй 28 орны 32 мэдээллийн агентлагийн төлөөлөгчидтэй уулзжээ.

2018 онд болсон Пёнчаны Өвлийн Олимпоос хойш энх тайвныг цогцлоох чиглэлд ихээхэн ахиц дэвшил гарч, хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн онд гурван удаа уулзаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын хилийг давж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай Панмүнжом тосгонд уулзсаныг БНСУ-ын Ерөнхийлөгч онцолсон байна.

"Үр дүнд хүрэхэд олон саад бэрхшээл бий хэдий ч бид зөвхөн Солонгост төдийгүй Зүүн Азид мөн дэлхий дахинд энх тайвныг цогцлоох ёстой. Энх тайвныг тогтоох шинэ түүхийг бүтээхэд та бүхний дэмжлэг ихээхэн хувь нэмрээ оруулна хэмээн найдаж байна" гэж Мүн Жэ Ин хэлжээ. 

ОАНА-гийн тэргүүн Аслан Асланов, энэ долоо хоногт Сөүл хотноо зохион байгуулж буй хурлыг “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээн зохион байгуулж буйг дурдаад, мэдээллийн технологийн салбар өндөр хөгжсөн БНСУ-д уг асуудлыг хэлэлцэж буйг маш оновчтой явдал хэмээн хэлсэн байна.

“Баасан гарагт Ерөнхий Ассамблейн төгсгөлд ОАНА-гийн гишүүн агентлагууд “Сөүлийн тунхаглал-2019”-ийг батлах бөгөөд үүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, энх тайвныг цогцлооход идэвхтэй дэмжлэг үзүүлэхээ нотолно” гэж “Yonhap” агентлагийн тэргүүн Чо Сун Бо хэлжээ.

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАНА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм. Уг байгууллагад Ази-Номхон далайн 35 орны 45 мэдээллийн агентлаг гишүүнээр элссэн байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.