Шинэ мэдээ

БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 556 болжээ2 сар 23. 11:42Өвөөгийн үг “эрдэнэ”2 сар 22. 13:13Италид коронавирусний халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ2 сар 22. 10:48БНСУ-д коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгджээ2 сар 21. 12:42Иранд парламентын сонгууль болно2 сар 21. 11:04БНХАУ, АСЕАН коронавирустэй тэмцэх чиглэлд хамтран ажиллана2 сар 21. 9:56Германы Ханау хотод гал нээсэн этгээд буруугаа хүлээсэн захидал, дүрс бичлэг үлдээжээ2 сар 21. 9:40БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ2 сар 20. 12:41Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ2 сар 20. 11:26Д.Трамп, Э.Макрон нар терроризмтай тэмцэх асуудлыг хэлэлцжээ2 сар 20. 10:30Хятадын эрх баригчид коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандарт баталжээ2 сар 20. 9:55Хориг арга хэмжээгээр өрсөлдөгчдөө дарахыг оролдож байна гэжээ2 сар 20. 9:41БНСУ-ын Ерөнхийлөгч асанд 17 жил хорих ял оноожээ2 сар 20. 9:39Уртцагаан энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно2 сар 19. 16:24Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2 сар 19. 15:03Д.Трамп Олимпын наадам үзэхээр Токиод айлчилж магадгүй2 сар 19. 14:32М.Блумберг телевизийн мэтгэлцээнд оролцоно2 сар 19. 9:41БНХАУ АНУ-ын 700 орчим бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө2 сар 19. 9:40Адууны мах, аарц дархлааг дэмжинэ2 сар 18. 16:20Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ2 сар 18. 9:51Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана2 сар 18. 9:50Коронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15

"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ

/11-р сарын 7/  -  13 цаг 14 минут

Ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгэж байна.

 Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрэлсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг. Тэр өдөр С.Жавхлангийн аавдаа зориулж анх дуулсан энэ дууг сонсох дуртай хүмүүс сүүлийн үед улам олширч буй аж. Мөн Б.Пүрэвсүрэнгийн талаар хөгжмийн зохиолч, нийтийн дууны уран бүтээлч, дуулаачид, шүтэн бишрэгчид нь “Гавъяатын энтэй авъяастан” гэсэн том үнэлэмжийг тэрүүхэндээ хааяа хэлэлцэж суух нь бас санаандгүй хэрэг биш болов уу.

Тиймээс ч “Дулаахан намар” тоглолтонд С.Эрдэнэцэцэг, Л.Болдбаатар зэрэг гавъяатуудаас гадна Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хорь гаруй дуучид түүнтэй хамтран бүтээж нийтэд хүргэсэн ая дуугаа үзэгч олондоо өргөн барих ажээ. Мөн тэдний дотор Өвөр Монголын дуучин н.Давшилт, Н.Сахиа нар багтсан байна. Иймээс үзэгч олон маань “Дулаахан намар”-тай хамт нэгэн үдшийг UB PALACE-ийн концертийн их танхимд Б.Пүрэвсүрэнгийн аялгуугаар бүтсэн яруу тунгалаг, тансаг хэмнэл бүхий уран  бүтээлүүдийг дуу хуур, инээд хөөртэй, нижгэр өнгөрүүлэх юм байна. 

Билет захиалгыг: 99883031 98003031

 https://www.ticket.mn/- ээс захиалаарай 

О.Баяр



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.