Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ5 цаг 36 минутын өмнөБурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ5 цаг 48 минутын өмнөХонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ5 цаг 59 минутын өмнөНүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй

/11-р сарын 6/  -  14 цаг 46 минут

Улаанбаатарын утааны асуудал сүүлийн 30-40 жил яригдсан.  Үе үеийн эрх баригчид утаатай тэмцэх дөмөгтэй шийдэлд хүрэхгүй байсаар хэдэн жилийг ардаа үдэж, Улаанбаатарын утаа саяхныг хүртэл гамшгийн хэмжээнд хүрч, онц байдал хүртэл зарлаж байв. Тэгвэл утаанд ялагдсан өвлүүд энэ жил арай нэг дээрдэх шиг болов.

Учир гэвэл утааг багасгах урт хугацааны бодлого дуншсаар У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, “сайжруулсан түлш”-ийг энэ өвлөөс хэрэглэж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, тус компани нийслэлийн 220 мянган өрхийг сайжруулсан, шахмал түлшээр ханган ажиллаж байгаа. Хэдийнээс түүхий нүүрс түлж ирсэн Монголчууд гэнэтийн хувьсалд орж, шахмал түлштэй  нүүр тулснаар сайн, муу шүүмлэлийг дагуулаад буй. “Сайжруулсан түлш” хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй, илч муу, үнс их гардаг гэхчлэн хэл ам дагуулсаар өвөлтэй золголоо. Харин мэргэжилтнүүдийн хувьд дээрх асуудлуудад эсрэг байр суурьтай байгаагаа удаа дараа хэлж ярьсан. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг санаатайгаар мушгин гуйвуулж, цахим орчинд эсэргүүцэх хэсэг бүлэг хүмүүсийн явуулгаар шахмал түлшийг харлуулах гэсэн оролдлого. Эрсдэл, эсэргүүцэл байгаа ч  шинэ технологид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэргэжилтнүүд  баттай хэлсэн байдаг.

Ямартай ч сайжруулсан түлш нь  хэдэн монголчуудын зохиосон зүйл биш гэдгийг мэдэх нэг нь мэдэх байх. Олон улсад 1890 оноос эхлээд зуу гаруй  жил хөгжиж ирсэн технологи, тоног төхөөрөмж бөгөөд манайх стандартын дагуу, ахуйн хэрэглээнд зохицохоор нэвтрүүлсэн аж.

Дөнгөж эхний өвөлтэйгээ золгоод байгаа шахмал түлшийг саарын хажуугаар сайшаах нэгэн ч байна. Түүхий нүүрс “баяртай” болж, шахмал түлш нэвтэрсэн нь утаанд бага ч болов нэмэр болж байна хэмээн иргэд ам сайтай байгаа.

Түүнчлэн гэр хорооллын өрхүүдийг шахмал түлшээр хангах үүргийг хүлээсэн “Тавантолгой түлш” ХХК ч эрвийхээрээ чармайн ажиллаж байгааг энд дуулгах нь зүйтэй.  Тэд 18 төрлийн шат дамжлагаар олон айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байгаа.  Улаанбаатар хотод 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

6761

“Таван толгойн түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган айлыг 600-700 мянган тонноор бүрэн хангаж байгаа аж. Илчлэгийн хувьд лаборторийн шинжилгээгээр 5500-6500 ккал илчлэгтэй гэсэн мэргэжлийн дүгнэлт гарчээ.

Гэхдээ утааны оргил үе болох тачигнасан хүйтний улиралд шахмал түлш ид шидээ харуулна. Үнэхээр Монголчуудын сэтгэл түгшээсэн асуудлын нэг болоод байгаа утаа бага ч болов буурсан бол төр засгийнхаа шийдвэрт талархах хэрэгтэй.

У.МАНДАХ, FACT.MN

6760

 

URL: http://www.fact.mn/408880.html?fbclid=IwAR2LU6hRY9DnrGdU6-M8cip36ZZOHBB3pXpSK-6AS4YRwMSQRo-D5soj6MQ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.113.3Зочин   • 11 сарын 13. 10 цаг 09 минут

Buursan gedegtei sanal neg baina

66.181.179.181Irgen   • 11 сарын 12. 11 цаг 34 минут

Hurelsuh ch mundag yumaa. Urid ni bsan zasagiin gazaruud 30-40 jil utaag shiidej chadaagui, ulsiin mongiig mon ch ih idsendee. Hurelsuhiig ireh songuulid 2 garaa orgood demjinee. Bayarlalaa Huukee.

66.181.169.70Иргэд   • 11 сарын 11. 16 цаг 57 минут

магадгүй У.Хүрэлсүхийни хамгийн амжилттай ажлын номер №1 болох байх. Баяр хүргэе

122.201.22.127Зочин   • 11 сарын 10. 7 цаг 27 минут

Аливаа шинэ ба шинэчилсэн бүтээгдэхүүнийг хэрэглээнд гаргахын өмнө маш хянамгай ажиллаж, урьдчилсан зааварчлагыг өгөх хугацаа байсаар байтал түүнд хариуцлагагүй хандан хүний аминд хүрснийг уучилж болшгүй юм.Энэ чухал үе шат/урьдчилсан зааварчлага / - ын тухай иргэдийн мэдлэг нимгэн байгааг далимдуулан нэр төрийн төлөө юу ч хийхээс буцахгүй байгаа төрийг юу гэж ч хэлмээр юм ... Тэгээд уучлал ч гуйхгүй магтуулах гэж гүрийгээд байгаа нь юу юм болдоо.. ерөөсөө мэдлэг нимгэн, хуй салхи шиг эрх мэдэлтнүүдээс болж амиа алдсан хохирлыг төр хариуцах ёст

66.181.161.100mandakh   • 11 сарын 8. 18 цаг 10 минут

saihan lbna gl

202.179.26.129BATBOLD   • 11 сарын 8. 16 цаг 53 минут

ӨМНӨХ ЖИЛҮҮДЭД 9 САРЫН 20 НООС ЭХЛЭЭД Л 4 САРЫГ ДУУСТАЛ ХАНИАДАГ БАЙЛАА ЭНЭ ЖИЛИЙН ХАНИАД СУРАГГҮЙ . ӨМНӨХ ЖИЛ СҮРЬЕЭД ХҮРТЭЛ ҮЗҮҮЛСЭН УТААНААС ХАРШИЛ Л ГЭСЭН И Х ХЭЦҮҮ ОРОЙ УНТАЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН ЮМ .БАЯРЛАЛАА

202.179.26.129BB   • 11 сарын 8. 16 цаг 51 минут

BAYARLALAA

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.