Шинэ мэдээ

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна11 сар 12. 11:59Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ11 сар 12. 9:47“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна11 сар 7. 12:07Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй11 сар 7. 12:04“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ11 сар 7. 11:21АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана11 сар 7. 9:51АНУ-БНСУ-ын төлөвлөсөн хамтарсан сургуулийг хурцаар шүүмжилжээ11 сар 7. 9:50Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй11 сар 6. 14:46

Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй

/11-р сарын 4/  -  9 цаг 19 минут

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн, НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон гадаад улс руу илгээсэн шинжилгээний хариуны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 15 өрхийн 33 иргэн хандаж угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан.

Энэ бол Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс ирүүлсэн дуудлагын бүртгэл. Яг газар дээр нь мэргэжлийн байгууллагын үзлэгээр авч үзвэл угаарын хийн хордлогын дуудлага харьцангуй буурсан. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй” гэв.

Мөн нийслэлийн төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айр өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин, зуух, яндангийн аюулгүй байдлын талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг энэ сарын 01-03-ны өдрүүдэд нийт 164.372 айл өрхүүдэд хоёр дахь удаагаа тарааж, 98 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байгаа талаар албаныхан онцоллоо.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Сайжруулсан шахмал түлшнээс элемент болон техникийн  шинжилгээ, химийн найрлага, хаягдал утааны найрлага, чөлөөт хөөлт зэрэг үзүүлэлтүүдийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын ерөнхий газрын Уул уурхай газрын тосны төв лаборатори, Хими, химийн төв хүрээлэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон БНХАУ, БНСУ, ОХУ руу илгээж шинжлүүлсэн.

Дээрх лабораториудын шинжилгээний дүнгээр одоо манайд үйлдвэрлэж, хэрэглэж байгаа шахмал түлшийг 5679:2019 стандартын техникийн шаардлага хангасан байна гэж гарсан” хэмээлээ. Түүнчлэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 154 улсын байцаагч Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хороо, дүүрэг бүрт түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа талаар дурдав. Мөн тус газраас өнгөрсөн сарын 23-наас хойш өнөөдрийг хүртэл нийт 19 зөрчил илрүүлж 14.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн хурааж, 9 сая 500 мянган төгрөгийн торгууль ноогдуулжээ.

Цагдаагийн байгууллагаас түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавих чиглэлээр Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд 36 өндөрлөг цэгүүдээс  хяналт тавьж ажиллаж байгаа талаар нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээллээ.Тэрбээр “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлж ажилласан” гэв.

Агаарын чанарын мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн байдлаар PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байгаа аж. Харин PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос 1.3 дахин бага илэрсэн талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр   мэдээллээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.95Зочин   • 11 сарын 6. 14 цаг 09 минут

Svhbaatar dvvrgiin negdsen emneleg deer hvreed ir ter zarlaad bgaa hvmvvs

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.