Шинэ мэдээ

Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ3 цагийн өмнөХонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ3 цаг 24 минутын өмнөХонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49MYЭX-ны Б.Mягмар доктор(PhD)-ын зэрэг хамгааллаа5 сар 15. 9:36Иргэдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулахыг уриалжээ5 сар 15. 9:27

Ж.Батбаясгалан: Угаарын хий мэдрэгчийг ирэх сард айлуудад суурилуулна

/11-р сарын 1/  -  10 цаг 48 минут

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гал түлдэг айлуудад угаарын хий мэдрэгч нэг удаа үнэ төлбөргүй тараах шийдвэр Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд буюу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос санхүүжилт хийгдэнэ.

Угаар мэдрэгч нь олон төрөл байдаг. Үнийн хувьд гэхэд л 10-200 ам.долларын үнэтэй байна. Зөвхөн угаар биш маш олон төрлийн химийн элемент мэдэрдэг ч байдаг юм байна. Манайд бол зөвхөн угаарын хий мэдрэгч шаардлагатай. Тиймээс хамгийн боломжтойг сонгоно.

Хамгийн хямдаар тооцоход зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол улсын төсвийн мөнгө. Шууд мөнгө гаргаад авч болдоггүй. Тиймээс арваннэгдүгээр сарын 1-нд багтааж судалгаагаа гаргана. Тэгээд ирэх сардаа багтаад угаарын хий мэдрэгч суурилуулна. Айл болгон өөр байна. Айлын нэг өрөөнд л суурилуулах боломжтой. Харин хоёр, гурван өрөөтэй айлыг яах вэ гэдгээ Ажлын хэсэг дээр шийднэ" гэлээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.