Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ5 цаг 45 минутын өмнөБурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ5 цаг 58 минутын өмнөХонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ6 цаг 8 минутын өмнөНүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

“Гацуурт” ХХК мэдэгдэл гаргалаа

/11-р сарын 1/  -  10 цаг 05 минут

“Гацуурт” ХХК нь МОНГОЛ ХҮНД ЭРҮҮЛ ХҮНС уриатайгаар ард иргэддээ эх орны хөрсөнд ургасан эрүүл, чанартай,  хямд гурил, төмс, хүнсний ногоо хүргэх зорилт тавин сүүлийн 20 гаруй жил хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, 3000 гаруй ажлын байр бий болгож, шударгаар татвараа төлж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хууль бусаар татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Сүүлийн үед “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийг Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн нийт урамшууллын талыг авсан, улсаас авсан зээлээ төлөөгүй, үрийн будааны мөнгөний талыг авсан  гэх илт үндэслэлгүй, худал мэдээллийг ашиг сонирхлын зөрчил бүхий төрийн өндөр албан тушаалтан тодорхой зорилготойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж, уг мэдээлэл нь ард  иргэд, олон нийтэд тус компаний тухай буруу  ташаа ойлголт өгч, компаний хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа тул арга буюу мэдэгдэл гаргаж байна.

Нэг. “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ТЭДС-ийн урамшууллын талыг авсан гэх мэдээллийн тухайд:

2007 оноос Стратегийн хүнс болох гурилын үнийг хямд байлгах зорилгоор төрөөс улаанбуудайн үнийн зохицуулалт хийж, Засгийн Газраас жил бүр 1 тонн улаанбуудайн үнэ болон болон түүнд ногдох урамшууллын хэмжээг тогтоодог болсон бөгөөд уг урамшуулал нь төрөөс тариалан эрхлэгчдэд өгч байгаа дэмжлэг бус хямд үнээр улаанбуудайгаа дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсний үнийн зөрүү юм. Улаанбуудайн урамшууллыг улаанбуудай тариалж дотоодын гурилын үйлдвэрүүдэд төрөөс тогтоосон үнээр худалдсан  2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж авдаг бөгөөд тэдний нэг нь “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд юм.

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан нь 2007-2017 оны  хооронд 2000 гаруй иргэн аж ахуйн нэгжид 157.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд 400,000 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн нь нийт улсын нөөцийн 17 хувийг эзэлж байгаа юм. “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий 15 аж ахуйн нэгжүүд нь дотоодын гурилын үйлдвэрүүдэд ЗГ-аас тогтоосон үнээр нийлүүлсэн дээрх 400,000  тонн улаанбуудайн 234,700 тн-д 16.7 тэрбум төгрөгийн урамшуулал авч, үлдэх 165,300 тонн улаанбуудайнд ногдох 11 тэрбум төгрөгийн урамшууллыг аваагүй болно. “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий 15 аж ахуйн нэгжийг ТЭДС-ийн урамшууллын талыг авсан гэсэн мэдээлэл нь ташаа, илт үндэслэлгүй, худал бөгөөд “Гацуурт” ХХК болон түүнтэй хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн 2007-2017 оны хооронд дотоодын гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн улаанбуудайн урамшуулал нь ТЭДС-аас мөн онуудад  урамшуулалд олгосон мөнгөний 10.6 хувийг эзэлж байгаа юм.

Хоёр. Үрийн будааны мөнгөний талыг авсан гэх мэдээллийн тухайд:

Манай улс сүүлийн 20 гаран жилийн турш үрийн аж ахуй байхгүйгээс чанар муутай, хог хольц ихтэй, стандартын шаардлага хангахгүй үрийн улаанбуудайг БНХАУ болон ОХУ-аас улс өндөр үнээр худалдан авч, тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгодог байсан. “Гацуурт” ХХК нь арилжааны банкнаас өндөр хүүтэй, урт хугацааны олон тэрбум төгрөгийн зээл авч үрийн аж ахуйн байгуулж, эх орны хөрсөнд ургасан, чанартай, хог хольцгүй, стандартын шаардлагад нийцсэн үрийн улаанбуудайг дотооддоо нийлүүлэх боломжтой болсон.

2017 онд “Гацуурт” ХХК болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд өөрсдийн тарьж ургуулсан чанартай, хог хольцгүй, стандартын шаардлагад нийцсэн үрийн улаанбуудайг улсад худалдсаны төлбөрөө авсан болохоос татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг хууль бусаар аваагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ГАЦУУРТ ХХК

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.