Шинэ мэдээ

Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39

Үүдэл эс гэж юу вэ

/10-р сарын 30/  -  10 цаг 25 минут

Үүдэл эс гэж юу вэ? Энэ талаар цувралаар танилцуулж байна. 

Хүний бие олон төрлийн эсээс тогтдог хэдий ч ердөө үр тогтсон өндгөн эсээс бүх амьдрал эхэлдэг билээ. Энэхүү эс нь хуваагдан 2 охин эс болдог. Энэхүү охин эсүүд нь олон төрлийн үйл явцын нөлөөн дор дахин дахин хуваагдан олширсоор нэгэн биеийг бүрдүүлдэг билээ. Хүн бүрэлдэн бий болохын тулд олон тооны олон янзын эсүүд /нүд, чих, хамар, элэг, бѳѳр зэрэг/ нэг эсээс ялгаран хѳгждөгийг шинжлэх ухаан аль хэдийн баталсан. Тэдгээр нь маш нарийн зохицуулалттай байдаг.

Үүдэл эс гэж юу вэ?: энэ нь өөрөө өөрийгөө олшруулах чадвартайн дээр шаардлагатай тохиолдолд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эсүүд байдаг.

Нэг үгээр хэлбэл, үүдэл эс нь хэвийн физиологийн үйл явц /жирэмслэх үед/ болон ямар нэг осол гэмтлийн үед аль нэг эд эс шаардлагатай үед нөхөн төлжих болон олшрох замаар нэгэн биеийн хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг. Тиймээс энэ төрлийн эсийг  “бичил эмч нар” гэж хэлж болох юм.

Уг “бичил эмч” үхсэн эсийн оронд шаардагдах шинэ эсийг нөхөн төлжүүлдэг шинж чанарыг нь ашиглан ямар нэг өвчин туссан хүмүүсийг эмчлэх боломж бүрдээд буй. Жишээ нь зүрхний шигдээстэй өвчтөнд шинэ үүдэл эс шилжүүлэн суулгаснаар харвалтын үед үүссэн зүрхний гэмтлийг эмчилж болохыг судлаачид баталсан.

Тэгвэл үүдэл эсийг Гарлын хувьд 3 ангилдаг. Үүнд:

  • Үр хөврөлийн үеийн үүдэл эс буюу үр хөврөлийн хөгжилийн эхний 7 хоногт байдаг
  • Нас бие гүйцсэн үеийн буюу эдийн Үүдэл эс /ургийн хөгжлийн үеэс насан туршид байдаг эсүүд/
  • Өдөөгдсөн үүдэл эс буюу лабораторийн нөхцөлд гарган авсан үүдэл эс

Үүдэл эсийг Чадварынх нь хүрээнд 5 хуваадаг. Үүнд:

  • Тотипотент эс

Ихэс, үр хөврөл болон биеийн бүх л эс болон ялгаран хөгжих чадвартай эс

  • Пльюрипотент эс

Биеийн бүх л эс болон ялгаран хөгжих чадвартай эс

Эдгээр эсийг үр хөврөлийн үеийн үүдэл эс гэдэгß

  • Мультипотент эс

Эд, эрхтэн, эрхтэн системийн хүрээнд аль ч төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эс

Мөн энэ төрлийн үүдэл эсийг НАС БИЕ ГҮЙЦСЭН ҮҮДЭЛ ЭС ГЭДЭГ

Энэ төрлийн эсийг ясны чөмөг, өөхөн эд зэргээс ялган авах боломжтой

  • Олигопотент эс

Цөөн хэдэн төрлийн эс болон ялгаран хөгжих чадвартай эс

  • Юнипотент эс

Өөрөө өөрийгөө хувилан олшруулах болон 1 төрлийн эс болгон ялгаран хөгжих чадвартай эс

Цуврал...

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.