Шинэ мэдээ

АНУ-ын нийт иргэнд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ4 сар 4. 11:17“Brent” маркийн нефтийн үнэ 30 ам.доллар давжээ4 сар 4. 11:16Б.Нетаньяху өөрийгөө тусгаарлана4 сар 3. 11:24Зэсийн үнэ унажээ4 сар 3. 11:17NASA Нарны шуургыг судлах шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ4 сар 2. 9:47ОХУ-д коронавирусний халдвараар нас барсан хүний тоо 24 боллоо4 сар 2. 9:44Иргэд дипломат ажилтнуудад талархалтай хандаж байна4 сар 1. 10:40Германд коронавирусний халдвар авсан хүний тоо 60 мянга давжээ4 сар 1. 9:51Дэлхийн банк Хятадын ДНБ-ий өсөлтийн талаарх таамаглалаа бууруулжээ4 сар 1. 9:50Ж.Цолмон: Ковид-19 цар тахлыг эв нэгдэл, нэгдмэл санаа, нэгдсэн хүч устгаж чадна3 сар 31. 10:37Европын хотуудын агаарын бохирдол буурчээ3 сар 31. 9:36Австрали ажлын байраа алдсан иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлнэ3 сар 31. 9:35Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20

"Нэг уут сайжруулсан шүлшийг хоёр хоног хэрэглэж байна"

/10-р сарын 29/  -  13 цаг 53 минут

“Хөрш маань яндангаа хөөлөхийг анх удаа харлаа”

Гар утсанд маань өдөр болгон  сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай, угаарын аюулаас урьдчилсан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ирдэг болжээ. Хэдхэн хоногийн өмнө гал түлэхээс айж суусан гэр хорооллын иргэд галаа зөв түлж сурсан уу, ямартай ч угаартсан гэх иргэдийн дуудлага буурсныг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэх болсон.

Улаанбаатарын гамшиг болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхлэн хотод түүхий нүүрс оруулж ирэхийг хориглосон тогтоол гаргаж, нийтээрээ сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргасан юм. Гэвч, сайжруулсан түлшийг хэрэглэж эхэлснээс хойш олон хүн, угаартаж, амь насаа алдсан тохиолдол гарсан. Тиймээс мэргэжилтнүүд  зуухны битүүмжлэлээ сайжруулах, яндангаа хөөлөх, сайжруулсан түлшийг зөв түлэх тухай сурталчилгаа, мэдээллийг мессежээр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр, зурагт хуудсаар иргэдэд хүргэсээр байгаа билээ. Энэхүү зөвлөмжийг иргэд хэрхэн мөрдөж байгааг, сайжруулсан түлшийг зөв түлж буй эсэхийг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн VIII хороог зорьсон юм. Биднийг 19.00 цагийн үед тус хороонд очиход  айлууд дөнгөж галласан бололтой яндангаас нь шингэн саарал утаа суунаглаж байв. Нарийн  гудамжны төгсөлд байх хашааны хаалгыг тогшвол арав гаруй насны нэгэн хүү  гарч ирэв.  Удалгүй, араас нь нэгэн хөгшин гарч ирж, бидэнд ярилцлага өгөхийг дуртайяа зөвшөөрсөн юм. Түүнийг С.Үржин гэдэг бөгөөд Баянзүрх дүүргийн VIII хороонд оршин суугаад 15 жил болж байгаа гэнэ. Тэрбээр сайжруулсан түлшний зөвлөмжийг сайн хэрэгжүүлж байгаагаа дуулгаад, хөрш айлууддаа энэ талаар давхар сануулдаг тухай ч ярив.  С.Үржин энд 15 жил амьдрахдаа хөрш айлаа яндангаа хөөлөхийг анх удаа харсан нь энэ жил аж.

САЙЖРУУЛСАН ТҮЛШ АЙЛУУДЫГ АЖИЛСАГ БАЙХЫГ ШААРДАЖ БАЙНА

-Сайжруулсан түлш зөв түлэх тухай зөвлөмжийг та хэр авч байна. Уг зөвлөмжийн дагуу галаа зөв галлаж чадаж байна уу?

-Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх талаар зурагтаар байнга мэдээлэл өгч байна лээ. Тэр зөвлөмжийн дагуу галаа түлдэг. Бас хажуу хавийнхандаа ч сануулдаг.

-Зөвлөмжийг мөрдөх болон сайжруулсан түлшийг ашиглахад ямар асуудал байна вэ?

-Мод их ордог юм байна. Ноцож байгаа үедээ их сайхан илчтэй байдаг ч цог гэх юм үлддэггүй болохоор дахиж модоор галлах шаардлагатай юм билээ. Бас үнэртэй болохоор нь галлахдаа, үнс авахдаа маск байнга хэрэглэж байгаа.

10-29 Сурвалжлага Түлш 4

10-29 Сурвалжлага Түлш 3

10-29 Сурвалжлага Түлш 2

 

10-29 Сурвалжлага Түлш 4

10-29 Сурвалжлага Түлш 3

10-29 Сурвалжлага Түлш 2

-Угаартах вий гэсэн айдас байдаг уу?

-Зуухныхаа дээр байнга ус байлгаж ууршуулдаг. Усны уур угаарыг багасгадаг юм. Бас галлах болгондоо үнсээ сулладаг болохоор угаартахын завдалгүй ноцоод дуусдаг. Угаартах явдал гарч байгаа нь  буруу галласантай холбоотой байх. Зөв галлахгүй л бол мод, нүүрс түлсэн ч угаартана шүү дээ.  Дээр үед зуухныхаа хавхлагийг хааснаас болоод нүүрс, малын хөрөнд угаартах тохиолдол  олон гардаг байсан.

Манай хүүгийнх төслийн зуух хэрэглэдэг. Төслийн зуухтай сайжруулсан түлш их сайн зохицдог юм билээ. Төслийн зуухтай айл зөв журмаар нь галлахад угаартана гэж санаа зоволтгүй юм байна. Эмээ нь төслийн зуух авах гэтэл тэтгэврийн надад үнэтэй тусаад байгаа. Зах дээр төслийн зуух 250 мянган төгрөгөөс 500 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Төслийн зуухыг тэтгэврийн хүмүүст тохирсон үнээр зарвал их зүгээр байна.

-Танай энэ хавийн айлууд яндангаа хэр хөөлж байна вэ?

-Айлууд яндангаа долоо хоноод л хөөлдөг болсон. Манай хөрш хашааны айл амралтын өдөр яндангаа хөөлж байгаа харагдсан. Би энэ хашаанд 15 жил амьдарч байна. Гэтэл хөрш хашааны айлаа яндангаа хөөлж байхыг ердөө харж байгаагүй.  Хүүгийн, манай хоёр ойр ойрхон яндангаа хөөлдөг. Дээр үед айлууд яндангаа ойр ойрхон хөөлдөг байсан шүү дээ. Сүүлийн үед  хөөлөхөө бараг больчихсон болохоос.  Хөдөөний айлууд  унины модонд төмөр тор хадаж байгаад яндангаа хөөлдөг. Энд ямар тийм юм байх биш. Эмээ нь яндандаа чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.  Хөөлөхгүй удвал том том хөө гэрийн бүрээс дээр унаад түлэхээр юм билээ. Сайжруулсан түлш айлуудыг ажилсаг байхыг л шаардаж байна даа.

-Та яндангаа хэд хоноод хөөлж байна вэ. Сайжруулсан түлш хэрэглэхээс өмнө хэд хоноод яндангаа хөөлдөг байсан бэ?

-Би тав хоноод яндангаа хөөлж байгаа. Өнгөрсөн жил түүхий нүүрс хэрэглэдэг байхдаа бараг 20 хонож байж яндангаа хөөлдөг. Одоо яндан дотроо чулуу хийж байгаад өнхрүүлээд хөөлж байна.

ГАЛЛАХ БҮРТЭЭ ҮНСИЙГ НЬ СУЛЛАЖ, ГУРАВ ХОНООД ЯНДАНГАА ХӨӨЛЖ БАЙГАА

С.Үржин эмээгийн хүү Б.Эрдэнэбатаас сайжруулсан түлшийг хэрхэн ашиглаж байгааг асуухад дараах хариултыг өгсөн юм.  

-Манайх "дөл" зуух хэрэглэдэг. Нэг уут сайжруулсан шүлшийг манайх хоёр хоног хэрэглэж байгаа. Өглөө болон үдээс хойш галладаг. Сайжруулсан түлш илчтэй, утаа багатай  юм байна. Хар л даа, /гэрийхээ яндангаас гарч буй утаа руу заав/ түүхий нүүрс түлэхэд ийм тунгалаг утаа гардаггүй шүү дээ. Харин хөө ихтэй болохоор ойр ойрхон яндангаа хөөлөх шаардлагатай юм билээ. Манайх гурав хоноод яндангаа хөөлж байгаа. Бас үнс их гардаг болохоор галлах бүртээ үнсийг нь сулладаг. Үнсийг нь дор бүр нь суллаад, яндангаа ойр ойрхон хөөлөөд, зуухаа дүүртэл сайжруулсан түлш хийхгүй байхад угаартана гэсэн асуудал байхгүй юм байна.

News.mn

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.