Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна4 цаг 5 минутын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ7 цаг 31 минутын өмнөЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51

Хамар цоргиулсан хорт утаа баяртай

/10-р сарын 17/  -  14 цаг 00 минут

Ч.Үл-Олдох

Нийслэлчүүд саяхан л “Шахмал түлшнээс болж угаартлаа, хордлоо” гэлцэн талцаж байсан. Тэгвэл  өнөө өглөө “Энд ч утаа алга, тэнд ч утаагүй болчихож” гэлцэн цахим орчинд гайхан, шогшрон  жиргэснээр ажлын өдрийг эхлүүлэв. Харанхуйд  дассан хүмүүсийн нүд гэнэт гэрэл гэгээ олж  хараад  баярлах нэг тийм мэдрэмж илт. Одоогоор нийслэлийн есөн дүүргээс  түүхий нүүрсийг хязгаарлаагүй байгаа Налайх орчим л агаарын бохирдлын  үзүүлэлт бусдаасаа өндөр гарчээ. Энэ бол өнөөх муу хэлээд байсан шахмал түлшний  мааньсайн   тал. Улаанбаатар маань утаагүй  болж байгаа нь сайхан. Шахмал түлшийг хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр чухам  үүнд л чиглэсэн. Тэр зорилго нь эхнээсээ   үр дүнд хүрч эхэллээ. Нөгөөтэйгүүр,  олон нийт  ойлгож эхэлж байх шиг. Хамгийн гол нь энэ хүртэл мэргэжлийн  сэтгүүлзүй үүргээ сайн гүйцэтгэлээ.

Шахмал түлшний мөрөөр манай  сэтгүүлчид маш олон талын байр суурийг авч тэнцвэртэйгээр  хүргэсэн. Хэрэглэгч иргэдийг, эрдэмтэн судлаачдыг, түлш үйлдвэрлэгчдийг бүгдийг оролцуулж, бүх талын  дуу хоолойг  нийгэмд нээлттэйгээр  хүргэсэн. Шүүмжлэгчдийг ч орхигдуулсангүй. Ерөөс нэг талыг барьсан сурталчилгаа хийгдээгүй нь хүмүүсийн нүдийг нээж, чихийг онгойлгоход нээлт болсон гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, тэр л олонлог дундаас харьцуулах, харах, үнэлэлт дүгнэлт өгөх, туршиж үзэх олон талт ажиллагаа тал бүрт явагдлаа. Орон сууцанд амьдардаг  хотын залуусыг  хүртэл гэр хороололд аваачиж шахмал түлш түлүүлж хонуулж чадсан гэхээр  энэ үйл явдал, бий болсон асуудал өөрөө  ямар өндрийг авсныг  илтгэнэ. Ингэх нь зөв л дөө, нөгөө монголчуудын хэлээд байдаг  “Алгаараа харж, арваараа барьж байж мэд”   гэдэг л энэ. Бас энд шинэ технологи, шинэ дэвшлийн үр шимийг үзье гэсэн нийгмийн оюунлаг хэсгийнхэн  жин дарлаа. Хүлээц, тэвчээр, хяналттай бөгөөд хариуцлагатай байдал, шинжлэх ухаанч хандлага гээд энд олон  юм бий.  Эрдэмтэн, судлаачид маань ч  өөрдийн үүргийг гүйцэтгэлээ. Алсын Америкаас хүртэл сэтгэл зовнин монголчууддаа хандан  байр сууриа хүргэж, тайлбар зөвлөмж өгч байлаа.  Хамгийн эерэг өөрчлөлт нь  монголчууд асуудалд тэнцвэртэй хандаж сурч байгаа нь шахмал түлшийг дагасан үйл явдлаас тод харагдлаа. Яагаад гэвэл, шинэ шийдлийг дэмжээд явчихсан, төрийн нуруу тэгш бол тэрүүхний хазгайг засч чадна гэсэн  үзэл бодолтой хүн олон байлаа.

Энд бас хүйтрэхийн түрүүчээр  шахмал түлш түлээд угаартаж  амь насаа алдсан харамсалтай явдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Бид цөөхөн, хүний амь хайран. Зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, яндангийн хаалтаа хаасан, хайнга байдлаас болж дутуу шаталт үүсгэж угаартсан гээд хүний үйл ажиллагаатай холбоотой олон алдаа, зөрчил яригдаж байна. Өмнө нь ч өвлийн улирал эхэлж нүүрс түлж эхлэнгүүт угаартсан, цогтой нүүрс гаргаж  гэрээ  шатаасан гэх мэдээллүүд дуулддаг байсан. Өөрсдийн буруугаас  болжээ гэсэн дүгнэлт гарч, сонин, сайтын буланд мэдээлэгдээд  өнгөрдөг, хэн ч энэ тухай хөндөж, асуудал дэвшүүлж  ярьдаггүй байлаа. Хариуцах эзэн, байгууллага гэж байсангүй. Онцгой байдлын газар, нийслэлийн цагдаагийн газраас  хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан галын аюулаас сэрэмжлүүлэг гаргадаг  байлаа. Энэ удаа “Тавантолгой түлш”  гэдэг компани бий болж, шахмал түлш үйлдвэрлэн  хэрэглээнд нэвтрүүлж байгаа.Иймд   иргэд угаарын хийд хордсон нь шахмал түлшнээс болов уу, хортой бодис ашигласан юм биш байгаа гэдэг хардлага гарсан. Бид хардах эрхтэй. Хардсаныхаа хэрээр шахмал түлшний өргөн мэдээлэлтэй болж ч байна.  Ер нь бол шахмал түлшний тухайд бол  Засгийн газар  өнгөрсөн  хавраас эхлэн  зөв галлагааны тухай мэдээлэл түгээх ёстой байсан болов уу.

Жишээ нь, гэр хорооллоор явж  шинэ дэвшлийг хэрэгжүүлэхийн өмнө  зуухныхаа бүрэн бүтэн байдлыг ханга, яндангаа хөөл, хаалтыг нь хааж болохгүй, нүүрсхүчлийн хий ийм учиртай гэхчлэн хичээл зааж болно шүү дээ. Магадгүй мэдээллээсээ түлш нь түрүүлсэн алдаа байхыг үгүйсгэхгүй. Харин одоо зөв хэрэглээд сурчихвал хотлоороо утаанаас салах юм байна гэдэгт олон нийтийн  ойлголт  цэгцэрчээ. Улаанбаатар  утаагүй болчихвол нийслэлчүүд л  хожно. Хотлоороо  хорт утаанаас ангижирч эрүүлжинэ. Хот маань утаагүй болохын  хэрээр хүмүүсийн оюун санаа ч гэсэн тунгалагшина. Ийм гоё өдрүүд наашилж байна. Утаа баяртай.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.89555   • 2019, 11 сарын 8. 10 цаг 23 минут

ИХ САЙХАН МЭДЭЭ.....20-Д ЖИЛ ТЭМЦЭЭД ЯМАРЧ ҮР ДҮНД ХҮРЭЭГҮЙ АЖИЛ ЭНЭ ОНД ТҮҮХЭН АХИЦ ГАРЛАА...УГААРТАЖ ҮХЭХГҮЙН ТУЛД ЯНДАНГАА ХӨӨЛӨЖ ЗУУХАА ЯНЗЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ГЭР ХОРООЛОЛЫНХОН МЭДЭЖ АВЛАА....ГЭХДЭЭ БАДАРЧИН БАЯРЛАХ БОЛООГҮЙ ГЭДЭГ ШИГ ДҮН ӨВӨЛ БОЛООГҮЙ БАЙНА....ЯМАР Ч БАЙЛАА ГЭСЭН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР ЦААШИД УЛАМ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ ЧАДВАЛ УТААГ БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ ГЭДЭГ НЬ БАТЛАГДАЖ БНА....

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.