Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

"Шахмал түлшинд орсон химийн бодис гэх зүйл нь барьцалдуулагч бодис. Энэ нь эрдэнэшишээс гаргаж авсан цардуул юм шүү дээ"

/10-р сарын 16/  -  13 цаг 59 минут

Сайжруулсан түлшинд ямар бодис ордог болон хүний биед хор нөлөөтэй эсэх талаар физикч Л.Бямбажаргалаас тодрууллаа.

- Иргэдийн дунд сайжруулсан түлшний талаар олон талын яриа гарч байна. Юуны өмнө сайжруулсан түлш гэдгийг энгийнээр тайлбарлаж хэлэхгүй юу?  

- Нүүрсийг нунтаглаж, угаагаад, шавартай холиод шахаж гаргасан нүүрсийг л сайжруулсан түлш гэж байгаа. Үнс их гарлаа л гэнэ. Шавартай холиод шахчихсан учраас зүгээр нүүрсээ бодвол үнс их гарах нь ойлгомжтой.

- Хүмүүс барьцалдуулагч бодисыг нь хардаж, улмаар хэд хэдэн лабораторит хүртэл шинжилгээнд өгч, сайжруулсан түлш нь хүний биед хор нөлөө байхгүй гэх шинжилгээний хариунууд гарсан. Үнэхээр хүний биед хоргүй  юм уу?  

- Химийн найрлагатай л гэнэ. Энэ шахмал түлшинд орсон химийн бодис гэх зүйл нь ердөө л барьцалдуулагч бодис. Уг бодис нь пүнтүүз хийдэг эрдэнэ шишээс гаргаж авсан цардуул юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны гэхээр нарийн зүйл огт ороогүй гэсэн үг.  

Энэ сайжруулсан түлш чинь зүгээр байдаг л энгийн нүүрс болохоос биш цоо шинэ зүйл огтоос биш.

Зарим хүмүүс Алагтолгойн ордын нүүрс, Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд эсвэл Багануурын нүүрс гэх мэт Улаанбаатарт ойрхон байгаа нүүрсийг авахгүйгээр яагаад заавал Өмнөговь аймгийн нутагт орших Ухаа Худгаас нүүрсээ авсан юм гэж яриад, "Энержи Ресурс" ХХК-ийг муу, хортой үлдэгдэл нүүрсээ өгчихлөө гээд хардаж байгаа явдалд би хувьдаа сэтгэл өвдөж байна.

Улаанбаатарт ойрхон байгаа нь гээд Багануурын нүүрсээр шахмал түлш хийж болохгүй. Яагаад гэвэл энэ нүүрс чинь цацраг идэвхт агуулга өндөртэй нүүрс ба шаталтад орохоор цацраг идэвхт нь арилдаггүй юм. Харин Алагтолгой, Төгрөг нуурын нүүрсээр шахмал түлш хийж болох ч нүүрс угаадаг, тээрэмддэг үйлдвэр барих хэрэг гарна. Ийм шалтгааныг мэдэхгүйгээр өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэдэг шиг сайжруулсан түлшийг нь бэлдээд өгч байгаа газар  руугаа дайраад байх юм.

Монгол Улсын хэмжээнд нүүрс угаадаг үйлдвэр ганц Ухаа худагт л байдаг бөгөөд нүүрсээр нь шахмал түлш хийж болно.   

Үнэхээр л хортой, хүний биед сөрөг нөлөөтэй байсан бол хэдэн жил түлээд, хэрэглээд ирсэн Өмнөговь, Дорноговьд амьдардаг хүмүүс бүгд үхчихнэ биз дээ. Энэ хүмүүс өдийг хүртэл зүгээр хэрэглээд болоод ирсэн. Тэд утаа мэдрэгчгүй түлээд болж л байна.

Тэгэхээр бид нар нүүрсний химийн найрлага, нүдэнд үзэгдэхгүй хор гэж яриад шинжилгээ хийлгээд байх ямар ч шаардлагагүй. Хэдэн мянган тонноор нь олон лабораторид шинжлүүлсэн ч юу ч гарахгүй. Тавантолгойн нүүрснээс чинь болоод үхчихлээ гэж Хятадын засгийн газраас мэдэгдэл ирүүлсэн юм огт алга.   

Хатуу үнэнийг хэлэхэд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье, төрөөс нөхөн олговор олгоё гээд яриад байгаа. Хүний амь нас үнэтэй нь үнэн ч гэлээ тухайн хүний буруутай үйл ажиллагаанаас болсон зүйл болохоос биш шахмал түлшний буруу биш. Зүгээр галаа түлж сурах л асуудал байна.

Манайхан урьд өмнө хаана ч байгаагүй цоо шинэ технологи аваад ирсэн юм шиг аашлах юм. Иймэрхүү асуудлыг нийгмийн зүгээс хөөргөж, алхмыг нь ухраах арга хэмжээ авч ерөөсөө болохгүй. Би энэ тал дээр хатуу байр суурьтай байна.

- Та сая галаа түлж сурах нь л асуудал байна гэлээ. Гэр хорооллын иргэд насаараа л гал түлж ирсэн хүмүүс. Яг ямар асуудал байгааг тодруулж хэлээч?

- Гэр хороололд амьдарч байгаа хүмүүс маань насаараа гал түлсэн хүмүүс биш юм шиг байна. Ингэж хэлж байгаа учир гэвэл хөдөөнөөс ороод ирсэн хүмүүс маань жинхэнэ утгаараа гал түлдэг хүмүүс биш. Хурдан шатамхай мод, түлээ түлчихээд галаа унтрахаар өрхөө бүтээгээд унтаад өгдөг. Өөрөөр хэлбэл, хотожсон соёлгүй, удаан шаталттай, өндөр технологийн нүүрс түлж үзээгүй хүмүүс.

Иймд галаа түлчихээд зуухныхаа хаалтыг хааж, яндангаа буулгаад өрхөө бүтээж болохгүй. Яагаад гэвэл шахмал түлш харахад шатаад дууссан юм шиг харагдаж байгаа боловч шаталт нь явагдаж байдаг учраас агаарын урсгалыг нь чөлөөлөх хэрэгтэй юм.  

Манайхан хуучин түлштэйгээ адилхан бодоод хаачихаад байгаад л асуудал байна.  

Дээрээс нь би иргэн хүн учраас иргэдийнхээ муу аргыг мэднэ. Одоо бүр гэдэс өвдлөө, толгой өвдлөө түргэн дуудаад ирэхгүй байх угаартсан гээд дуудлага өгчихвөл хурдан хүрээд ирнэ гэж ярьж байна. Энэ чинь угаартсан гэх дуудлагын тоог л нэмж байна.

Түүхий нүүрс түлж байхад угаартсан хүн байж л байсан. Гэтэл өмнөх жилүүдэд угаартсан хүмүүсийн төлөө хэн анхаарал тавьсан билээ.  

- Мөн шахмал түлшний шаталт нь удаан байгаа тул мод их орж байна гээд иргэд хэлж байсан. Яагаад удаан шаталттай байна вэ?

- Яг үнэндээ химийн найрлага, судлагдсан байдал зэргийг яривал шахмал түлшийг хийсэн Таван толгойн нүүрс нь хамгийн их судлагдсан нүүрс байх.

Мэдээж хэрэг шахаад сайжруулчихсан учраас ноцох температур нь ердийн нүүрснээс өндөр байна. Өөрөөр хэлбэл, илүү гал асааж байж ноцох температурт нь хүргэнэ гэсэн үг.

Одоо байгаа шахмал түлш нь битүү бөөрөнхий хэлбэртэй. Харин голд нь нүх гаргачихвал арай хурдан ноцно. Дээрээс нь гарсан үнсийг нь дахин яаж ашиглах вэ зэрэг өшөө илүү сайжруулах тал дээр нь анхаарлаа хандуулах хэрэгтэй.  

Нэмж хэлэхэд гэр хорооллыг цахилгаанаар халаана, халуун хүйтэн усны шугамыг гэрийнх нь үүдэнд аваачиж өгнө гээд байгаа.

Нэгт. Манай орны хүйтэн сэрүүн нөхцөлд инженерийн нэг метр шугамын үнэ нэг сая 500 мянгаас буухгүй. Хашааных нь үүдэнд аваачаад өглөө ч тэр шугамыг гэр рүүгээ оруулахад бага мөнгө орохгүй. Тэгснээс нэг өрөө байрны урьдчилгаа өгөөд байранд орсон нь хамаагүй дээр юм.  

Хоёрт. шөнийн цахилгааны тарифыг тэглээд халаалт тавина гэж байгаа. Манай улс өөрсдийгөө ч цахилгаанаар хангаж чадахгүй Оросоос импортын цахилгаан авдаг. Яах вэ бүх хүчээ шавхаад цахилгаанаар хангахаар болсон ч цахилгаан дамжуулах хүчин чадал гэж зүйл гэж бий.

Нүүрс түлж чадахгүй байгаа хүмүүст халаагуур тавиад өгвөл хямд үнэтэй цахилгааны утсаар монтаж хийгээд өндөр вольтоор халаадаг зүйлээ залгахад утас нь хайлж, гэр нь шатах аюултай.

Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд ийм мөрөөдлийн юмнаас татгалзаад шахмал түлшнийхээ ноцох температурыг яаж багасгах вэ, шуудай, үнсээр нь юу хийж болох уу, иргэд нь галаа яаж түлэх вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.