Шинэ мэдээ

“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоу болоход ТАВХАН хоног ҮЛДЛЭЭ5 сар 24. 10:43Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ5 сар 24. 10:02Канад Филиппинээс хог хаягдлаа авна5 сар 24. 9:42“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна5 сар 23. 14:54Энэтхэг тагнуулын шинэ хиймэл дагуул хөөргөжээ5 сар 23. 14:54Н.Тилеухан: Энэ онд 989 төслийг 1.9 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ5 сар 23. 13:46“АНУ Ирантай дайтна” гэж Америкчуудын тэн хагас нь үзэж байна5 сар 23. 9:22Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй5 сар 22. 14:16Египет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ5 сар 22. 12:12Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40

Ээж хайрханы хатмал хүн

/3-р сарын 11/  -  17 цаг 31 минут

Цогт сумын нутаг Ээж хайрхан уулын есөн тогооны зүүн хойт хадан цохионы ар талд нас нөхцөөд суугаагаараа хатсан хүний шарил бий. Анх Цогт сумын сургуулийн наймдугаар ангийн хүүхдүүд аялалаар явж байгаад олсон байна. Хойшоо харсан хадын хөмөг дор нарны гэрэл тусдаггүй сүүдэрт суугаагаар нас барсан уг шарил толгойгүй, баруун гарын гурван хуруу нь байхгүй бусад нь бүхлээрээ хувцастайгаа байгаа гэнэ. Урд нь калибр буу байсныг авсан байна. 60аад оны үед Цогт сумын нэгэн залуу ор сураггүй алга болж олон хоног эрэл хайгуул хийсэн боловч олоогүй өнгөрсөн бөгөөд энэ шарилыг тэр хүнийх мөн байх гэж таамагладаг юм байна. Алга болсон тэр хавар аажуухан Ээж хайрхан уулын зүйн хоолойд хэдэн айл байжээ.

Нэг өдөр гурвуулаа Ээж хайрхан ууланд янгир хөөцөлдөж тэмээтэй явцгаажээ. Тэд ан хийж чадаагүй бөгөөд оройхон гэрлүүгээ буцаж явцгааж. Гэтэл өнөө залуу “би тэр хөтөл дээр гарчихаад очье, та хоёр харьж бай” гэж хэлээд салж явжээ. Нөгөө хоёр залуу нь “одоо орой болж байна юу үзэгдэх вэ? хамт харьцгаая” гэсэн боловч “би тун удахгүй” гэсээр байгаад салаад явжээ. Нөгөө хоёр нь гэртээ ирээд хоносны маргааш өглөө нь нөгөө залуу ирээгүй, унаж явсан тэмээ нь гаднаа ирсэн байжээ. Ажиглавал тэмээнийхээ бурантгийг толгойд нь эвхээд тавьсан байж. Унаж явсан тэмээ нь торомтой ингэ байсан болохоор гаднаа хүрээд ирсэн, тохомтойгоо байсан гэнэ. Ингээд л хайж эхэлж, сум, аймагт мэдэгдэж хүн хүч дайчлан олон хоног эрцгээсэн боловч бараа сураггүй болжээ.

Тус залуу цэрэгт яваад ирсэн бөгөөд улаан дээлтэй, шар бүстэй калибр буутай байжээ. Олдсон хатмал хүний aye бүс гандаж цагаан болсон боловч бүс дээлийн нугалаасыг үзэхэд улаан aye, шар бүстэй байсны дээр бууных нь ноймор таарч байсан байна. Инээд нутгийнхан уг хүн мөн гэж үзэцгээсэн боловч юуны учир ийм болсон нь таамаг хэвээр үлджээ. Байдал нь хадны ард суугаад өөрийгөө буудаж хороосон болов уу гэмээр байдалтай байсан гэнэ. Бороо хур маш багатай хуурай уур амьсгалтай, тэгээд нар тусдаггүй салхи байнга үлээж байдаг газар болохоор уг шарил занданшин хатсан бололтой гэнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.