Шинэ мэдээ

"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ11 сар 21. 16:41Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 10:14Хятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна11 сар 21. 9:59Абэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44Таван толгой түлш ХХК зардал хэмнэх шинэ техник нэвтрүүллээ11 сар 14. 10:54БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ11 сар 13. 12:42Ц.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой11 сар 13. 11:21Газын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44

ЯАО РҮН ШӨНГ: Угаартахаас сэргийлэн цагаан хоолойгоор хашгирдаг байлаа

/10-р сарын 25/  -  10 цаг 47 минут
БНХАУ агаарын бохирдлоо бууруулахын тулд Сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээндээ хэрэглэж байна. Шахмал түлшийг ахуйн нөхцөлд хэрэглэснээр яндангаас гарах утааг бууруулж, агаар орчны бохирдлыг 70 хүртэл хувиар бууруулах боломжтой байдаг аж. БНХАУ-ын Шаньси мужийн Шахмал түлшний үйлдвэрийн эрдэмтэн Яао Рүн Шөнгийг Монгол Улсад ирээд байх үеэр нь шахмал түлшний талаар зарим зүйлийг тодрууллаа.
 
-БНХАУ, тэр дундаа танай Шаньси муж шахмал түлш хэрэглэж агаарын бохирдлыг тодорхой түвшинд бууруулж чадсан туршлагатай юм байна. Ер нь хэдий хугацаанд хэрэглэж агаарын бохирдлыг ямар түвшинд буулгаж байв?
 
-Манай муж шахмал түлшийг 1980-аад онд хэрэглэж байгаад 1991 онд хийн хэрэглээнд шилжсэн. Шахмал түлшийг хэрэглэж байх үед агаарын бохирдлыг түүхий нүүрс хэрэглэж байх үеийнхтэй харьцуулахад 60 хувиар бууруулж чадсан. Агаарын бохирдлын хувьд 2014 оны Улаанбаатар хот шиг байсан даа. 2014 онд Улаанбаатар хотод ирээд би агаарын бохирдол ямар аймшигтай байсан, нүүрсний утааны хор хөнөөл одоо хүртэл арилаагүйг санаж байлаа.
 
-Манай улсын хувьд шинэ тутамд бүх нийтээрээ хэрэглэж байна. Багагүй эрсдэл үүссэн. Та бүхэн ийм эрсдэлтэй тулгарч байв уу?
 
-Агаарын бохирдлоо бууруулах гэж шахмал түлш хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Манай улсад шахмал түлш хэрэглэж байхад угаартах эрсдэл байсан. Өдөр бүр л тийм эрсдэлтэй тулгарч байсан. Тухайлбал, 45 жилийн өмнө миний хүү нэг настай байхдаа угаартаж байлаа.Хэдэн зуугаараа угаартан нас барж угаартан зовдог байлаа.
 
Тиймээс бид зөв хэрэглэхийг иргэдэд сануулан өвөл болохоор гудамжаар машинтай явж цагаан хоолойгоор хашгирч, түмпэн сав нүдэж сэрэмжлүүлдэг байсан. Тосгоны дарга угаартах магадлалтай халуун ханзыг лантуугаар нураалгаж байсан санагдана. Зөв хэрэглэхийг уриалж, сануулсны хүчин аажимдаа угаартах эрсдэл байхгүй болсон. Тиймээс иргэдийн мэдлэг, мэдээлэл, хэрэглээний соёл маш чухал.
 
-Шахмал түлшийг хэрэглэхэд иргэд чухам юун дээр илүү анхаарах ёстой байдаг юм бэ? -Гурван л зүйлийг анхаарах хэрэгтэй. 1-рт зуухны бүтэц сайн, угаарын хий ялгаруулдаггүй байх хэрэгтэй. Түлшээ шатааж байгаа зуух маш сайн байх ёстой. 2 рт зуух түлш хоёрын хэрэглээ нийцдэг байх хэрэгтэй. 3 рт хэрэглэгчийн мэдлэг сайн байх ёстой.
 
-Та бүхэн Улаанбаатар хотод айлаар орж нөхцөл байдалтай танилцсан гэсэн. Юу ажиглагдав, цаашид юун дээр анхаарах шаардлага байна гэж харж байна вэ? -Айлуудаар орж үзсэн. Хэрэглэж байгаа зуухных нь бүтцэд илүү анхаарах хэрэгтэй юм болов уу гэж бодогдсон. Монголд хэрэглэж байгаа дийлэнх зуухны бүтэц нь дөрвөлжин байна. Хятад зуухны бүтэц нь бөөрөнхий байдаг. Бөөрөнхий байх нь агаар сэлгэлт хурдан байдаг.
 
-Манайд шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд удаагүй байна. Гэхдээ одоо байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийгээд үзвэл танай улсын хэрэглэж байсан үетэй харьцуулахад ямар байна вэ? -Монголчууд маш сайн түлш хийсэн байна. Түлшийг шинжилсэн шинжилгээний дүн, тоон үзүүлэлтийг хараад үзэхэд маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь харагдлаа. Гэхдээ хэрэглэгчид хэрэглэж сурахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Одоо манай хятад иргэд хийн түлшээ хэрэглэхийн оронд шахмал түлшээ нууцаар түлдэг хэвээр байна.
 
Монголчууд маш сайн түлш хийсэн байна. Түлшийг шинжилсэн шинжилгээний дүн, тоон үзүүлэлтийг хараад үзэхэд маш чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь харагдлаа. Гэхдээ хэрэглэгчид хэрэглэж сурахад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Одоо манай хятад иргэд хийн түлшээ хэрэглэхийн оронд шахмал түлшээ нууцаар түлдэг хэвээр байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.