Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

В.Путин, Т.Эрдоган нар Сирийн асуудлаар зөвшилцөлд хүрчээ

/10-р сарын 23/  -  9 цаг 25 минут

Москва болон Анкара Сирийн хойд нутгийн асуудлаар хэд хэдэн тохиролцоонд хүрлээ гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн удирдагч Режеп Тайип Эрдогантай зургаан цаг гаруй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцэн тогтсон шийдвэрүүдийг Оросын удирдагч “хувь заяаг шийдсэн маш чухал шийдвэр” гэж нэрлэжээ. “Эдгээр шийдвэр нь өдгөө Сири-Туркийн хил дээр үүссэн нэлээд хурцадмал байдлыг шийдэх боломж олгоно” гэж В.Путин хэлсэн байна.

ОХУ, Туркийн хооронд байгуулсан санамж бичгийг хоёр орны Гадаад хэргийн сайд нар уншиж танилцуулжээ.

Санамж бичигт дурдсанаар, хоёр улсын Ерөнхийлөгч нар Сирийн эв нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын зэрэгцээ Туркийн үндэсний аюулгүй байдлыг хангана гэдгээ нотолж, Аданы гэрээг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Телль-Абъяд, Рас-эль-Айн хотуудын хооронд 32 км-ын гүн хүртэл “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааг явуулж байгаа газар нутагт одоогийн байгаа статус-квотыг хэвээр хадгалахаар тохиролцжээ.

Үүнээс гадна, лхагва гарагийн үдээс хойш Сирийн цэргүүд болон Оросын цэргийн цагдаа нарыг Туркийн явуулж буй ажиллагаанаас гадна орших бүсэд нэвтрүүлэхээр тохиролцжээ. Тэд Курдийн чөлөөлөх хүчний анги нэгтгэлүүд, зэвсгүүдийг хилээс 30 км зайд гаргах ажиллагаанд оролцох бөгөөд энэ ажиллагааг 150 цагийн дотор дуусгах ёстой байна.  Үүний дараа хилээс баруун зүгт  болон “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааны бүсээс зүүн зүгт 10 км-ын гүнд Камышлы хотоос гадна Орос, Турк хамтарсан эргүүл хийж эхэлнэ. Санамж бичигт заасны дагуу Курдийн цэргийн анги нэгтгэлүүд Манбиж болон Телль-Рифатаас гарна.

Санамж бичигт мөн Москва болон Анкара террористуудыг Сири-Туркийн хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, дүрвэгсдийг аюулгүй, сайн дураараа нутаг буцахад дэмжлэг үзүүлнэ гэж заажээ. Түүнчлэн хоёр улс энэхүү санамж бичгийн хэрэгжилтэд хяналт тавих хамтарсан механизм байгуулахаар тохиролцсон байна.

Баримт бичгийн төгсөлд хоёр тал хоёул Астанагийн үйл явцын хүрээнд Сирийн мөргөлдөөнийг улс төрийн арга замаар шийдвэрлэх арга замыг хайх ажлаа үргэлжлүүлэхийн сацуу Үндсэн хуулийн хорооны үйл ажиллагааг дэмжинэ гэдгээ цохон тэмдэглэжээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.