Шинэ мэдээ

Өвчин хижигийн тухай өөрийн бодлоо илэрхийлье4 цаг 59 минутын өмнөМалайзад коронавирусээр халдварласан хүний тоо 7 болж нэмэгджээ6 цаг 20 минутын өмнөЛондон дэлхийд тэргүүлэгч санхүүгийн төв байхаа больжээ6 цаг 54 минутын өмнөТ.Батмөнх: Хүүхэд асрах чөлөөтэй эхчүүд 26250 төгрөгөөр буюу хөнгөлттэй нөхцөлөөр даатгуулж болно7 цаг 8 минутын өмнөХятадад коронавирусээр халдварласан хүний тоо 5900 давжээ1 сар 29. 11:04Японы нисэх онгоц Уханиас хөдөлжээ1 сар 29. 11:00Трамп, Нетаньяху нар "зууны гэрээ"-г хэлэлцжээ1 сар 28. 10:16Японы Засгийн газар Ухань дахь иргэдээ эх орондоо авчирна1 сар 28. 9:42Ким Жөн Уны авга эгч олны өмнө харагджээ1 сар 27. 12:13Давос-2020 чуулга уулзалт санал зөрөлдөөнөөр өндөрлөлөө1 сар 27. 10:06Хятадын эрх баригчид Ухань хот руу 1230 эмчээ илгээлээ1 сар 27. 10:00Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 10:54Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 12:39Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 10:07ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ1 сар 24. 9:09Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 13:25Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22

Д.Амгалан: Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг хуулийн дагуу явагдсангүй

/10-р сарын 21/  -  15 цаг 05 минут

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой УИХ-ын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавьсан билээ.  Тэгвэл парламент хоригийг хүлээж авахаар шийдвэрлэсэн.  Улмаар  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулаад байна.  Энэ талаар   хуульч Д.Амгалантай ярилцлаа.

-Та  УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.  Үндсэн хуулийн төслийн эхний хувилбаруудыг боловсруулах ажилд оролцож байсан гэж ойлгож байгаа.     Ер нь Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэг одоо ямар өнгө аястай явагдаж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл анхнаасаа тийм муу төсөл байгаагүй. Ард нийтийн саналыг авч, эрдэмтэн, судлаачид боловсруулсан. Улс орны өмнө тулгамдсан цөөнгүй асуудал шийдэгдэх боломжтой тийм л  төсөл гэж ойлгож болно.  Харин Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг УИХ  хуулийн дагуу зохион байгуулж чадсангүй. УИХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагааг хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Хууль тогтоох байгууллага өөрсдөө  хуулиа зөрчөөд байж таарахгүй. Хууль зөрчвөл мэдээж Ерөнхийлөгч хориг тавьдаг. Цаашлаад Үндсэн хуулийн маргаан ч гарахыг үгүйсгэхгүй.  Баталсан шийдвэр нь хүчингүй болж ч болно шүү дээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг удаа дараа зөрчлөө. Ялангуяа хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад төсөлд анхнаасаа байгаагүй хэдэн саналыг УИХ санал хурааж, төсөлдөө тусгасан. Өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй шинэ санал гаргах нь хуулиар хориотой. Миний олж харснаар хууль зөрчигдсөн таван  санал хураагдсан. Тухайлбал, шүүхийг тойргийн журмаар байгуулах санал төсөлд нэмэгдсэн байна лээ.

-Тэгэхээр анхны оруулсан төслөөс нэлээд өөрчлөгджээ?

-Тийм ээ. Цаашлаад ард нийтийн санал асуулгыг ямар зүйлээр явуулахыг хориглох, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох зэрэг хэсэг, заалт хууль бусаар төсөлд тусгагдсан.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаас ийм хууль зөрчсөн алдаа, гажуудал гарч байна. Энэ бүхнээс харахад Үндсэн хуулийн төсөл цааш явах боломж байна уу?

– Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хуулийн дагуу хийсэнгүй гээд Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг УИХ хүлээн авсныг зөв алхам гэж харсан. Гэтэл хоригийг хүлээж аваад алдаагаа зассангүй. Дахиад л хууль зөрчөөд явчих юм. Хоригийг хүлээж авсантай холбоотойгоор хоёр хуульд өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмыг тухай хууль болон УИХ-ын Дэгийн тухай хуулийг өөрчилжээ.  Яг ямар агуулгатай хууль баталчихсныг мэдэх хүн алга. Энэ бол үнэхээр хуулийн том зөрчил юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн  хэлэлцүүлэг шулуухан хэлбэл жонхуу болж байна.

-Эдгээр хуульд ямар өөрчлөлтүүд орчихов.  Парламент бараг хэлэлцээгүй шууд баталчихсан?

-Г.Занданшатар дарга шууд алх цохиод баталж байгаа харагдсан. Улс орон даяар л харсан. Харин хуулийн төсөл нь олдож өгөхгүй байна. Эсхүл УИХ-ын дарга санаанаасаа зохиогоод хууль батална гэж байхгүй. Тэр хуулийн төслүүдийг нь бэлдэж өгсөн хүмүүс байх л ёстой.  УИХ-ын цахим хуудсанд УИХ-аар хэлэлцэгдэх бүх хууль, тогтоолын төслийг байршуулдаг. Ороод үзэхээр байхгүй. Цааш нь сонирхоод хуралдааны тэмдэглэлүүдийг үзье гэхээр бас байхгүй. Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлэгдэхээр нь энэ талаар дэлгэрэнгүй ярих боломж гарах байх.  Энэ хоёр хуулийн өөрчлөлт анхнаасаа хууль зөрчиж орж ирсэн учраас  Ерөнхийлөгч дахиад хориг тавих болов уу.   Үүнийг нь УИХ хүлээж аваад алдаагаа засах нэг боломж байна.  Эсхүл Үндсэн хуулийн Цэц хамгийн сүүлчийн найдвар юм даа.
 

Эх  сурвалж: Зууны мэдээ сонин 
Т.Батсайхан


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.168зочин   • 2019, 11 сарын 17. 14 цаг 35 минут

Энэ өөрөө хам хэрэгтэн биш үү. Харваас олигтой амьтан биш байна. Тамгын газрыг самарсан.нөхдийн нэг л байна. Утгагүй юм.

64.119.18.63зочин   • 2019, 10 сарын 22. 10 цаг 05 минут

Ажлаас ,халагдсан хүмүүсийн гомдол утгагүй юм.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.