Шинэ мэдээ

Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна27 минут 54 секундын өмнөБНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ3 цаг 54 минутын өмнөЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав

/10-р сарын 16/  -  16 цаг 23 минут

УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймагт ажиллаж, өөрийн тэргүүлдэг "Эх нутгийн иргэд" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг Гэр төслийн хүрээнд орон байрны гачигдалтай өрхүүдэд өргөө цагаан гэр олгож, Төв аймгийн Авто тээврийн төв, Батсүмбэр сумын 160 хүүхдийн дотуур байрны нээлтэнд оролцлоо. 

"Эх нутгийн иргэд" ТББ нь анх 2008 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл 11 жилийн хугацаанд Төв аймгийн иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, залуусын хөгжлийн боломж бололцоог нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, "Өвлийг өнтэй давая" аяны хүрээнд 100 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад хүргүүлж, "Гэр дулаан бол сэтгэл дулаан" төслийн хүрээнд 3600 тонн нүүрсийг 4000 гаруй өрхөд үнэ төлбөргүй хүргэж байжээ.

Харин "Гэр" төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тойргийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 80 гаруй иж бүрэн өргөө цагаан гэрийг орон байрны гачигдалтай өрхүүдэд олгожээ.  Энэ удаа "Гэр 2019" төслийг хэрэгжүүлж, намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр, батламжийн хамт гардууллаа.

Төв аймагт шинэ авто буудал ашиглалтанд орлоо 

Төвийн бүсийн тулгуур төвийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг “Төв авто буудал” сүндэрлэж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, иргэд, тээвэрчид оролцлоо.

УИХ-ын гишүүн М.Энхболд нээлтийн арга хэмжээний үеэр автотээврийн салбарт бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж, иргэд, тээвэрчдийн тав тухтай зорчих боломжийг ханган, улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буйг онцлоод автотээврийн салбарынхны цаашдын ажилд амжилт хүслээ.

Image may contain: sky and outdoor

Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлэгийн анхан шатны туслаж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337м2 бүхий 3-р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв. Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх нөхцөл боломж ийнхүү бүрдэж байна.

Төв аймгийн Батсүмбэр суманд 160 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орлоо.

УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачлага, дэмжлэгтэйгээр Төв аймгийн Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн дотуур байр баригдан, ашиглалтад орж Намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашням давхцсан билэгт сайн өдөр нээлтээ хийлээ.

Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд болон сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр дотуур байранд шаардлагатай хатуу эдлэл, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийг холбогдох яаманд уламжлан, 18 төрлийн 32,0 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлс шийдвэрлэн өгчээ. Мөн хариуцсан ажилдаа тууштай, хичээнгүй ажиллаж буй дотуур байрын багшийг БСШУСЯ-ны Жуух бичгээр шагнан урамшуулж, дотуур байранд амьдарч буй 1-2-р ангийн хүүхдүүдэд цүнх, хичээлийг хэрэгсэл гардуулан өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

217.112.164.129zochin   • 2019, 11 сарын 20. 19 цаг 29 минут

ulsiin idez uusan mengeneesee heden ger egchihzee bas yasan ih shunaltai hvvr ye 20ond bas garah sanaatai harin 20ond shorondoo l orvol yasan huzaagiin gahai ye

202.9.45.212мантуу дааяа   • 2019, 11 сарын 1. 19 цаг 14 минут

2 хүнээ 60 тэр бумын хэргээр 4 жилээр шоронд явуулсан Мантуу луухаан 20 онд дахин сонгогдчих санаатай.

66.181.184.202зочин   • 2019, 10 сарын 23. 11 цаг 15 минут

Нам ,төрийн ,нэр ,барьж амьдарч ,ирсэн ,бүлэглэлийн ,сүүлийн цайз, Төв ,аймаг ,юм ,аа даа. Ядаж 300 ,адуугаа ,хамгаална. Өөрийн тавьсан ,албатууд аа ашиглана. Нүүрс ,түлээ ,авсан хүмүүс ,чамайг ,мартана аа.

150.129.143.14160 ийнхан солиорч байна аа   • 2019, 10 сарын 23. 9 цаг 33 минут

100 доллараа тарааж аархаж явна уу

150.129.143.14160 ийнхан солиорч байна аа   • 2019, 10 сарын 23. 9 цаг 33 минут

энэ 60 тэрбумын хулгайчийг нэг өдөр ард түмэн дүүжлэх хувь заяатай. ингэж ядуу иргэдийг дормжилдог муу хувалз

103.57.95.193zochin   • 2019, 10 сарын 21. 15 цаг 12 минут

erguu gazriin naimaachin khulgaich yaj ichihgui ingej yavj chadaj bnaa

66.181.165.246Зочин   • 2019, 10 сарын 22. 10 цаг 46 минут

харсан юм шиг, яг хажууд нь цуг хийж байсан юм шиг бичиж байх юм аа, ккк...

202.9.42.53irgen   • 2019, 10 сарын 16. 18 цаг 18 минут

Medeej alivaa buteen baiguulalt tusul, tuslamjind irged bayartai l baigaa , tuv aimgiinkhandaa ajliin amjilt husei

119.40.103.3aaaaaaaaaa   • 2019, 10 сарын 16. 17 цаг 11 минут

hotsgogdson arga daa humuusee yaduu bailgahiin tsaad sanaa ene shuu dee

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.