Шинэ мэдээ

Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31Япон, АНУ, БНСУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзжээ1 сар 15. 11:02БНХАУ АНУ-ын 200 тэрбум ам.долларын барааг худалдаж авна1 сар 15. 10:16Хүн амын тооллого түүврээр 70 хувьтай байна1 сар 14. 15:07“Windows 7” үйлдлийн системийн шинэчлэлийг өнөөдрөөс зогсооно1 сар 14. 13:36Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх “ЭКСПЕРТҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН 2020” болж байна1 сар 14. 12:51Ч.Улаан сайд огцрох ёстой1 сар 14. 12:33Х.Роухани: АНУ бүс нутгийн хурцадмал байдлыг дэвэргэж байна1 сар 14. 11:57БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд АНУ-ыг зорьжээ1 сар 14. 11:23Италийн Ерөнхий сайд Туркт айлчилна1 сар 14. 10:38Канадад 140 мянга орчим хэрэглэгч гэрэл цахилгаангүй болжээ1 сар 14. 10:16Зөвшилцөж баталсан ҮХНӨ-ийг зөрүү буруугүй мөрдөгтүн, сахигтун1 сар 13. 14:37Цөмийн гэрээг дагаж мөрдөхийг Иранд уриалжээ1 сар 13. 12:46Онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн ар гэрт олгох нөхөн төлбөрийг Иран, Украины хэлэлцээгээр тогтооно1 сар 13. 12:33АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзана1 сар 13. 10:43Ливийн арми гал зогсоож байгаагаа мэдэгджээ1 сар 13. 9:45

“Хоржоонтой дурсамж”-ууд уншигчдын гарт дахин хүрлээ

/10-р сарын 5/  -  10 цаг 44 минут

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, зохиолч Лувсангийн Одончимэдийн “Хоржоонтой дурсамж” номын I, II ботийг дахин хэвлүүлж, олон нийтийн хүртээл болголоо. Монголын зохиолчдын эвлэлийн “Алтан Өд” шагналыг хүртсэн дээрх номын нээлттэй хамтатган Л.Одончимэд агсны үр хүүхдүүд Оюуныг дэмжигч Л.Одончимэд сан байгуулснаа  өнөөдөр албан ёсоор зарлав.

“Хоржоонтой дурсамж” ном нь амьдралыг гэрэл гэгээтэй хошин талаас нь харж, сайн хүмүүсийг товойлгон таниулсан бүтээл болсон байна. Зохиогч “Хоржоонтой дурсамж-1” номоо залуу наснаасаа нөхөрлөсөн андууддаа зориулан бичсэн бөгөөд Хөгжилтэй бага нас минь, Хөгжилтэй явдлаар дүүрэн орчлон, Дорноговийн шог зохиолчид буюу аймагтаа ажилласан хоржоонтой жилүүд гэсэн 3 хэсгээс бүрджээ. Харин “Хоржоонтой дурсамж-2” ном нь Олдохын аргагүй амьдрал, Гээгдэхийн аргагүй хүмүүс, Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг, Надтай учирсан сайхан хүмүүс, Уул үзээгүй хормой шуухын учир, Өгөөтэй, аваатай хорвоо хэмээх хэд хэдэн бүлгээс бүрджээ.

Энэхүү бүтээлийн нээлтийн үеэр Л.Одончимэд агсны хүү “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр “Хоржоонтой дурсамж” номд маш олон хүний түүх дурсамжийг аав минь энгийн сайхнаар өгүүлсэн нь бий. Бидний зүгээс тэр сайхан гэгээлэг дурсамж, мөрөөдлийг мартагдуулж болохгүй. Уншигчдад, тэр дотроо залуу үедээ аавынхаа бий болгож, бүтээж үлдээснийг хүргэе гэж зорьсон. Хоёрдугаарт, өнөөдөр аавын дурсамжид орсон хүмүүсийн олонх нь төрдөө зүтгэж, хийж бүтээж яваа. Тэднийг алдаршуулж аавынхаа үлдээсэн гэгээлэг мэдээллийг  дахин хүргэхийг хичээлээ” хэмээв.

Номын нээлтэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тээврийн зөвлөх инженер, УИХ-ын гишүүн асан Р.Раш, Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч, Элчин сайд асан Д.Цахилгаан, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн Д.Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, А.Шартолгой, Ай.Төмөр-Очир тэргүүтэй эрхмүүд ирсэн юм.

Лувсангийн Одончимэд нь 1990-1992 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан бөгөөд 1992-1996 онд Дорноговь аймгийн Засаг дарга, 1996-2016 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, хүндэт Ерөнхийлөгч, 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн, 2006-2007 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, 2009-2016 онд Монголын Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.