Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:03БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

Сэрх богдын домог

/3-р сарын 11/  -  17 цаг 15 минут

Говь-Алтай аймгийн Бигэр, Дэлгэр сумын хооронд орших нурууг Сэрхийн нуруу гэдэг. Хантайширын нурууны урд залгаа бөгөөд дотор нь Хангийн нуруу, Тавилантайн нуруу, Сэрх гэсэн гурван хэсэг уулсаас бүрдэнэ. Хамгийн өндөр цэг нь 3155 метр өргөгдсөн Сэрх богд юм. Эрт цагт Сэрх богд битүү ой модоор бүрхмэл уул байж гэнэ. Тэр насны ханиа сонгохоор Хангай нутгийг зорьж Эгийн даваагаар давж Булуут цармыг гатлаад гоо үзэсгэлэнтэй нэгэн бүсгүйтэй учирч амьдралаа холбохоор шийдээд байтал Хангайн эрчүүд мэдэж саад хийжээ. Тэгээд эсвэл гоо бүсгүйгээ орхих, нэг бол ой модоо өгөх болж гэнэ.

Сэрх богд сэтгэлт бүсгүй Гуагаа сонгож Алтай нутагтаа ирж амьдарсан гэнэ. Удалгүй хүүтэй болж Шовгор ягаан гэж нэрлэжээ. Ингээд Хангайн уулс модтой болж, Сэрхийн нуруунд байгаа Сэрх, Шовгор ягаан, Гуа гэсэн нэртэй зэрэгцээ гурван уулын тухай домог яригдсаар иржээ. Сэрх богдын өмнө, Шовгор ягаанаас хойш өөдөөсөө хараа тогтсон 20 мертр орчим өндөр ханан хаднууд яг л хаалга шиг харагддаг. Хуй-хуй хэмээх дээрэмчид довтолж Сэрх богдын өврийг өгсөх гэхэд Улаан хаалгын хоёр хад хоорондоо нийлээд хаагдсан учир дайсан айж ум хумгүй буцан зайлсан гэдэг.

Харин эндхийн байгальд сүр нэмсэн нэг зүйл бол домогт бөх ах дүү Хануй, Цогт-Очир нарын өргөж тавьсан чулуу гэгч юм. Сэрх богдын өврөөр нутаглаж байсан ах дүү бөхийн нэртэй Хануйн бууц гэж одоо бий. Тэд нутгаасаа явах болоход дусргал үлдээнхээр шийдэж Улаан хаалганы амны ханан хадны ёроолд үхрийн чинээ том чулууг авчирч тавиад, хонин чинээ чулуугаар ивүүр хийж суурилуулсан гэнэ. Одоо харахад яг л хүн ингэж тавьжээ гэмээр харагддаг байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.