Шинэ мэдээ

БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 556 болжээ2 сар 23. 11:42Өвөөгийн үг “эрдэнэ”2 сар 22. 13:13Италид коронавирусний халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ2 сар 22. 10:48БНСУ-д коронавирусний халдварын 52 шинэ тохиолдол бүртгэгджээ2 сар 21. 12:42Иранд парламентын сонгууль болно2 сар 21. 11:04БНХАУ, АСЕАН коронавирустэй тэмцэх чиглэлд хамтран ажиллана2 сар 21. 9:56Германы Ханау хотод гал нээсэн этгээд буруугаа хүлээсэн захидал, дүрс бичлэг үлдээжээ2 сар 21. 9:40БНАСАУ-д хөл хорионы хугацааг 30 хоног болгожээ2 сар 20. 12:41Венесуэлд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ2 сар 20. 11:26Д.Трамп, Э.Макрон нар терроризмтай тэмцэх асуудлыг хэлэлцжээ2 сар 20. 10:30Хятадын эрх баригчид коронавирусийг оношлох, эмчлэх шинэ стандарт баталжээ2 сар 20. 9:55Хориг арга хэмжээгээр өрсөлдөгчдөө дарахыг оролдож байна гэжээ2 сар 20. 9:41БНСУ-ын Ерөнхийлөгч асанд 17 жил хорих ял оноожээ2 сар 20. 9:39Уртцагаан энэ хаврын улстөрийн хамгийн халуун цэг болно2 сар 19. 16:24Хэрэв та жинхэнэ удирдагч бол удирдлагын ширээнд суух ёстой2 сар 19. 15:03Д.Трамп Олимпын наадам үзэхээр Токиод айлчилж магадгүй2 сар 19. 14:32М.Блумберг телевизийн мэтгэлцээнд оролцоно2 сар 19. 9:41БНХАУ АНУ-ын 700 орчим бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлнө2 сар 19. 9:40Адууны мах, аарц дархлааг дэмжинэ2 сар 18. 16:20Хубэй мужид коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо 1789 болжээ2 сар 18. 9:51Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана2 сар 18. 9:50Коронавирусний дэгдэлт дээд цэгтээ хүрсэн гэж үзэж байна2 сар 17. 15:01НАТО ОХУ-тай яриа хэлэлцээ хийж байна2 сар 17. 13:53Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ2 сар 17. 13:52Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ2 сар 17. 11:26Х.Рухани: АНУ-ын шахалт хэлэлцээ хийхэд нөлөөлөхгүй2 сар 17. 10:02ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлыг хэлэлцжээ2 сар 16. 11:35“Samsung” компанийн захирлуудын зөвлөлийн дарга огцорчээ2 сар 15. 11:35Ирак дахь Америкийн цэргүүдтэй бааз пуужингийн цохилтод өртжээ2 сар 15. 11:33Шинэ Өмнөд Уэльст дэгдсэн ойн түймрүүд унтарчээ2 сар 14. 11:15

Урт хугацаатай тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах шийдвэр маргаашнаас хэрэгжинэ

/9-р сарын 30/  -  15 цаг 33 минут

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан тэтгэврийн зээлийн хүүг үе шаттайгаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банкуудтай хамтран ажиллаж, зээлийн хүүг үе шаттайгаар бууруулж байна.

Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд  жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15,  2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан билээ.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан юм.

Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан маргаашнаас буюу 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар болжээ. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцсон байна. Энэхүү арга хэмжээнд нийт 417.7 мянган тэтгэвэр авагчид хамрагдах боломжтой юм. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ.

Мөн ахмад настны нийгмийн баталгааг хангаж, амьжиргааны тогтмол орлоготой байлгах зорилгоор тэтгэвэр барьцаалсан зээлийн дээд хугацааг 24 сар болгосноос гадна тэтгэврийн 70 хувийг зээл болон хүүнд төлж, 30 хувийг өөрт нь олгож байхаар шийдвэрлэсэн байна.

Тэтгэврийн зээлийн хүүг үе шаттай бууруулснаар өнгөрсөн хугацаанд нийт  284761 тэтгэвэр авагч 280.1 тэрбум төгрөгийн зээлийг бага хүүтэйгээр авч, 6.3 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдсөн ба ийнхүү зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулснаар илүү эерэг үр дүн гарна гэсэн хүлээлт байна.

Иргэний жишээн дээр ойлгомжтой байдлаар тайлбарлавал 500.0 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн  24 сарын хугацаагаар зээл авахад 15.6 хувийн хүүтэй үед 194.3 мянган төгрөгийн, 13 хувийн хүүтэй үед 387.4 мянган төгрөгийн зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх тооцоо гарч байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.169.162bat   • 2019, 10 сарын 11. 15 цаг 59 минут

hudlaa khaan bank lav 24 sariin tetgevriin zeeliig 18%-iar ugsun

202.9.45.143өндөр настан   • 2019, 10 сарын 9. 12 цаг 24 минут

одоо ззэлтэй бгаа иргэдийн зээлийн хүүг яах гэж бна? энэ шийвэрт хамаарагдах уу?

202.179.24.20ИРГЭН   • 2019, 10 сарын 5. 14 цаг 46 минут

ХУДЛАА ЧИХРИЙН ЦААС ДОЛООЛГОЖ АХМАДУУДЫН САНАЛЫГ АВАХ ЭЭЛЖИТ ШОУ.ЗҮГЭЭР Л ШУУД 10% БОЛГООД БУУРУУЛЧИХАЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ БИТГИЙ ТОГЛООД БАЙ.НААДАХ ЧИНЬ ШАЛ ХУДЛАА.ТӨР ҮНЭХЭЭР БУУРУУЛАХЫГ ХҮСЭЭД БАЙГАА ЮМ БОЛ ТӨРИЙНХӨӨ БАНКААР ТЭТГЭВЭРЭЭ БАГА ХҮҮТЭЙ ӨГДӨГ БОЛГОЧИХ.ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ АРИЛЖААНЫ БАНКУУДААР ДАМЖУУЛЖ ХУЛГАЙ Л ХИЙЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ТӨРД ШУРГАЛСАН МАНАН МАФИЙН ХУЛГАЙЧУУДЫН ТОЛГОЙГ ЦУСДАХ ӨДӨР ИРНЭ ДЭЭ.

202.9.42.169TEGSHMAA   • 2019, 10 сарын 4. 12 цаг 18 минут

TETGEVRIIN ZURUUG ARILGAKH ASUUDLAA YASAN BE, 80-90-EED ony injeneruud 700 tugrugn ii tsalintai ajillaj ajillaj 270-khan tsaasny tetgever avaad tarchilj yavakhad, suuliin ueiinkhen 700 miangaar tetgeverjeed tarvalzaj yavna. Ardchilsan niigemd ard tumnee yalgaj bolokh uu...

64.119.17.73зочин   • 2019, 10 сарын 3. 11 цаг 05 минут

Төр муугаас инфляци үүсгэнэ. Зээлийн хүүг нэмнэ. Тэгээд ном ёсоор цэвэр амьдарч байгаа ахмадууд уу дорд үздэг. болжээ.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.