Шинэ мэдээ

Каталонид болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 орчим хүн бэртжээ10 сар 19. 12:04Барилгын салбарын залуу инженерүүд чууллаа10 сар 18. 15:18Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ10 сар 18. 11:38“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ10 сар 18. 10:25Б.Отгонсүх: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ10 сар 18. 10:18Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 9:46Барселона дахь эсэргүүцлийн ажиллагааг зэмлэн буруушаажээ10 сар 18. 9:43БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт 3.8 хувиар нэмэгджээ10 сар 17. 9:46Сирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ10 сар 17. 9:20УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20

Нийгмийн даатгалын шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогчдод хүндэтгэл үзүүллээ

/9-р сарын 26/  -  16 цаг 40 минут

Нийгмийн даатгалын Ерөнхий газар өнөөдөр /2019.09.26/  шилдэг шимтгэл төлөгч болон ажил олгогч нартаа хүндэтгэл үзүүллээ.  Хамгийн их шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг  ажил олгогч нарын  төлөөллийг  хүлээн авч тэдэнд өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулсан юм.

Энэ жилийн шилдэг ажил олгогчоор зөвхөн нийслэлийн төдийгүй алс Баян-Өлгий, Өмнөговь  аймгийн аж ахуйн нэгжүүд шалгарсан нь онцлогтой.

Шилдэг ажил олгогчоор Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,  Рэдпафмонгол ХХК, ХААН банк, ТЭСО групп, Болд төмөр ерөө гол ХХК, Саппорт сервисис, Монголиа ХХК, Дархан-Уул аймгийн Улаанбаатар төмөр замын 1-р анги, Цайрт менерал ХХК, Санхүү эдийн засгийн их сургууль, Эрдэм Транс ХХК, Эпирок монголиа ХХК, Алтай трест ХХК, Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар, Хужирт рашаан сувилал зэрэг аж ахуйн нэгжүүд шалгарч, хүндэт өргөмжлөлөө гардан авсан юм.  

НДЕГ-ын дэд дарга Г.Саран Шилдэгүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлж өргөмжлөл гардуулах үеэрээ эдгээр  аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 10 хувийг дангаараа бүрдүүлж байгааг онцолсон юм.

2018 оны санхүүгийн жилд Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хугацаанд нь илгээж, өр үүсгэлгүй, хамгийн их шимтгэл төлөн нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг 15 ажил олгогч ийнхүү өргөмжлөлөө гардан авлаа.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 45,6 мянган ажил олгогчоос шилдгээр нэрлэгдсэн эдгээр байгууллагуудын тугийг жилийн турш нийгмийн даатгалын ерөнхий газрын өмнө мандуулан алдаршуулахаас гадна цаашид тухайн байгууллагаас томилогдсон бие төлөөлөгчөөр дамжуулан нийгмийн даатгалын байгууллага хүлээгдэлгүй шуурхай үйлчилж, хамтран ажиллах юм.

Эдүгээ улсын хэмжээгээр 45,6 мянган ажил олгогч байгаа бөгөөд тэд Нийгмийн даатгалын сангийн орлогын 60 хувийг бүрдүүлж байна.

Энэ үеэр НДЕГ-ын дэд дарга Г.Саран  тус байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч мэдээлэл өгсөн юм.  Хөгжлийн шаардлагйн дагуу  Нийгмийн даатгалын багц хуулиудыг шинэчлэх гэж байгааг тэрбээр дуулгаад  өндөр настны тэтгэврийн зээлийн хүү ирэх 2020 онд 24 сарын хугацаатай, 13 хувийн хүүтэй болно гэдгийг  онцлов.

Эдүгээ ахмад настны тэтгэврийн дундаж хэмжээ 372,5 мянган төгрөг байгаа юм. Засгийн газрын тэргүүн саяхан ирэх онд тэтгэврийг нэмнэ  хэмээн мэдэгдээд байгаа билээ.

Г.Хан



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.