Шинэ мэдээ

Каталонид болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 орчим хүн бэртжээ10 сар 19. 12:04Барилгын салбарын залуу инженерүүд чууллаа10 сар 18. 15:18Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ10 сар 18. 11:38“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ10 сар 18. 10:25Б.Отгонсүх: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ10 сар 18. 10:18Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 9:46Барселона дахь эсэргүүцлийн ажиллагааг зэмлэн буруушаажээ10 сар 18. 9:43БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт 3.8 хувиар нэмэгджээ10 сар 17. 9:46Сирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ10 сар 17. 9:20УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20

БНСУ, БНХАУ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

/9-р сарын 26/  -  12 цаг 25 минут

Лхагва гарагт БНСУ, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар Нью-Йорк хотноо уулзаж, БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

"НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд болсон БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нарын уулзалт 30 гаруй минут үргэлжиллээ" гэж БНСУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Ван И есдүгээр сарын эхээр Пёньянд айлчилснаас хойш талууд анх удаа уулзаж буй нь энэ юм. Ван И уг айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо болон бусад өндөр түвшний төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун БНХАУ-д айлчилж магадгүй хэмээн олон нийт таамаглаж байжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд БНАСАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Кан Кюн Ватай хэлэлцсэн гэж БНСУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах чиглэлд дорвитой ахиц дэвшил гарах нь чухал ач холбогдолтой болохыг онцлоод, энэ чиглэлд хоёр талын хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.