Шинэ мэдээ

БНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ8 цаг 17 минутын өмнөЦ.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой9 цаг 38 минутын өмнөГазын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ11 сар 13. 10:44Япончуудын овог, нэрийг латин үсгээр бичих журмыг өөрчилнө11 сар 13. 9:47Эво Моралесийн суусан онгоц Мексик рүү нисжээ11 сар 13. 9:46"Хаябуса-2" аппарат дэлхий рүү буцах замдаа энэ сард орно11 сар 12. 13:21“737 Max 8”-аар ирэх нэгдүгээр сараас нислэг үйлдэнэ хэмээн найдаж байна11 сар 12. 11:59Энэтхэг Кашмирын зааглах шугамд 100 мянган цэрэг байрлуулжээ11 сар 12. 9:47“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна11 сар 7. 12:07Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй11 сар 7. 12:04“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ11 сар 7. 11:21АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана11 сар 7. 9:51АНУ-БНСУ-ын төлөвлөсөн хамтарсан сургуулийг хурцаар шүүмжилжээ11 сар 7. 9:50Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй11 сар 6. 14:46Мэдэгдэл11 сар 6. 13:08М.Болдбаяр: Гэр хорооллын бүх айл, өрхийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн11 сар 6. 11:17Юнивишн интернэтийн хурдаа нэмсэн нь үнэн үү11 сар 6. 10:52“Нийгмийн даатгал” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар болжээ11 сар 4. 16:08

Төв аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг шинээр ашиглалтанд оржээ

/9-р сарын 2/  -  13 цаг 00 минут

УИХ-ын гишүүн М.Энхболд 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан Төв аймгийн “Хүмүүн цогцолбор” сургуулийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд оролцож, Төв аймгийн боловсролын салбарын хамт олон болон нийт багш, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, энэ хичээлийн жил өмнөх жилүүдээс онцлогтой, улс орон даяар боловсролын салбарын бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, хууль,  эрх зүйн орчныг сайжруулах зэрэг өрнүүн их ажил амжуулсан амжилт, бүтээл арвинтай жил болж байна.

Өнгөрсөн гурван жилийн дотор улсын хэмжээнд 48 Ерөнхий боловсролын сургууль, 93 цэцэрлэг баригдсанаас манай аймагт 5 дунд сургууль, 10 цэцэрлэг, 7 дотуур байр, 4 соёл, спортын төв ашиглаглалтанд орсон нь хөдөө орон нутгийн хүүхэд багачуудын сурч, хүмүүжих орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр ихээхэн амжилттай бүтээн байгуулалтууд боллоо.

2019 онд УИХ-аас “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг батлаж, 2020 оны 9 сарын 1-ээс хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байна. Энэ хууль хэрэгжсэнээр 2020 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүд, 2021 оноос 1-8 дугаар ангийн хүүхдүүд, 2022 оноос 1-12 ангийн хүүхдүүд чанартай халуун хоол сургууль дээрээ идэх боломж бүрдэж, цаашлаад сурагчдын эрүүл мэнд, сургалтын чанар сайжрах орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд шинээр 1 дүгээр ангид элсэн суралцаж буй багачууд болон бүх сурагчид, багш нарт арвин их амжилт бүтээлийг хүсэн ерөөгөөд дотуур байрны техник хэрэгсэл, сургалтын тоног төхөөрөмжүүдийг "Хүмүүн цогцолбор" сургуулийн захирал н.Эрдэнэцэцэгт гардуулан өглөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.