Шинэ мэдээ

“Saudi Aramco” хувьцааны нэрлэсэн үнийн саналыг ирэх сард зарлана11 сар 11. 15:26Д.Трампын туслах асан Ж.Болтон ном гаргахаар төлөвлөж байна11 сар 11. 12:24Өмнөд Осет, Гүржийн хил дээр өдөөн хатгалгаа зогсоохыг уриалжээ11 сар 11. 9:42Хонконгт хэдэн мянган жагсагч цугларчээ11 сар 11. 9:39Эхний үе шатны асуудлаарх хэлэлцээрийг оны сүүлчээр байгуулна найдаж байна11 сар 9. 11:35Зэвсэг хураах тухай ОХУ, АНУ-ын хэлэлцээнд Хятад улс нэгдэхгүй11 сар 9. 11:33ОУСС-ын тойрог замын өндрийг нэмэгдүүлжээ11 сар 8. 13:15Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна11 сар 8. 11:45Нийслэлийн дөрвөн цэгт агаар хэвийн байна11 сар 8. 10:34Мүн Жэ Ин ОАНА-гийн гишүүн агентлагуудын төлөөлөгчидтэй уулзжээ11 сар 8. 10:24МАГАТЭ Ираныг шүүмжилжээ11 сар 8. 10:22"Дулаахан намар”-тай нэг үдшийг нижгэр өнгөрүүлэх ажээ11 сар 7. 13:14ОХУ-тай цэрэг техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг зорьж байна11 сар 7. 12:07Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй11 сар 7. 12:04“Twitter”-т ажиллаж байсан хүмүүсийг тагнуулын хэрэгт буруутгажээ11 сар 7. 11:21АНУ, Туркийн удирдагчид энэ сард уулзана11 сар 7. 9:51АНУ-БНСУ-ын төлөвлөсөн хамтарсан сургуулийг хурцаар шүүмжилжээ11 сар 7. 9:50Утаа бага ч болов буурсан бол төр засгийн шийдвэрт талархах хэрэгтэй11 сар 6. 14:46Мэдэгдэл11 сар 6. 13:08М.Болдбаяр: Гэр хорооллын бүх айл, өрхийг шахмал түлшээр бүрэн хангах нөхцөл аль хэдийнэ бүрдсэн11 сар 6. 11:17Юнивишн интернэтийн хурдаа нэмсэн нь үнэн үү11 сар 6. 10:52“Нийгмийн даатгал” аппликэйшнийг баталгаажуулахад илүү хялбар болжээ11 сар 4. 16:08Шүри цайзыг сэргээн байгуулах санхүүжилтийг босгожээ11 сар 4. 9:43ШУУД: Сайжруулсан шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийж байна11 сар 4. 9:30Г.Нэргүй: Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй11 сар 4. 9:19Ж.Батбаясгалан: Угаарын хий мэдрэгчийг ирэх сард айлуудад суурилуулна11 сар 1. 10:48“Гацуурт” ХХК мэдэгдэл гаргалаа11 сар 1. 10:05Цензургүй яриа- Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн оролцлоо.10 сар 31. 7:12Си Жиньпин, Д.Трамп нар уулзана10 сар 30. 13:05Их Британид бүх нийтийн сонгууль явуулах саналыг дэмжжээ10 сар 30. 11:05

“NASA” Ангараг руу илгээх төхөөрөмжид нэр өгөх тэмцээн зарлажээ

/8-р сарын 31/  -  10 цаг 41 минут

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ ирэх онд Ангараг гараг руу илгээх тандалтын төхөөрөмждөө нэр өгөх тэмцээнийг сурагчдын дунд зарлажээ.

Ангараг руу 2020 онд илгээх төхөөрөмжид нэр өгөх эсээ бичлэгийн тэмцээнд АНУ-ын сургуулийн өмнөх, бага, дунд, ахлах сургуулийн бүх сурагч оролцох боломжтой гэж “NASA”-гаас мэдээлсэн байна.

Уг тэмцээнд оролцохын тулд ирэх 11 дүгээр сарын 1-нээс өмнө төхөөрөмжид өгөх нэрийнхээ талаарх 150 үг бүхий богино эсээг ирүүлэх шаардлагатай бөгөөд тэмцээний сүүлийн шатанд шигшигдэн үлдсэн нэрсээр 2020 оны нэгдүгээр сард цахим санал хураалт явуулах гэнэ.

Тэмцээний ялагч 2020 оны долдугаар сард тандалтын төхөөрөмжийг Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөргөх арга хэмжээнд оролцох эрхтэй болно. Энэхүү төхөөрөмжийг Ангараг гарагийн уур амьсгал, геологийг судалж, сорьц цуглуулан дэлхий рүү авчруулахаар бүтээжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.